Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас Н.Ганбаатар нар өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлж, нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан аваад буй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болох бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын саналын хуудсыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн хэвлэнэ гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ. Тэгвэл саналын хуудаст нэр дэвшигчдийн нэрсийг байрлуулахдаа парламентад суудалтай гишүүдийн тоог нь харгалзан үзэж эрэмбэлэх аж. Тодруулбал нэгдүгээрт М.Энхболд, хоёрдугаарт Х.Баттулга, гуравдугаар С.Ганбаатар гэх дарааллаар санал хуудаст бичигдэх юм байна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (3)