УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн.
Мөн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх байсан юм. Гэвч Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд бүрэн оролцоогүй учир хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд "УИХ Засгийн газрын гишүүдийг хүлээж суудаг газар биш. Асуудлаа хэлэлцүүлэх үед Засгийн газрын гишүүд бүгдээрээ байх ёстой" гэгдийг анхааруулав. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.