УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай хэмээн үзсэн. Тэд ээлжит бус чуулган хуралдуулж, төсөвт тодотгол хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлж буй.
Өөрөөр хэлбэл байгаа төсөвт тодотгол хийхгүй бол бүх хүүхдэд мөнгө олгож эхэлсэнтэйгээр холбоотойгоор ирэх саруудаас энэ зорилгоор хуваарилсан хөрөнгийн эх үүсвэр дуусна гэж тооцсон. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдах вий гэсэн болгоомжлол тэдэнд бий.
Тэгвэл ээлжит бус чуулган хуралдах эсэх нь одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна. Юутай ч намрын чуулган хуралдах хүртэл ээлжит бус чуулган зарлахгүй болов уу гэж УИХ-ын Тамгын газраас тайлбарлаж байгаа ажээ.