Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хүндэтгэн дурсдаг. Монгол Улсад улс төрийн хилс хэргээр олон мянган хүнийг хоморголон хэлмэгдүүлсэн хар үйл явдлаас хойш 80 дахь жил энэ онд тохиосон. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс төрийн нэрийн өмнөөс уучлал хүссэн билээ. Тэгвэл түүний энэ уучлалт гуйлт зарим нэг хүнд таалагдаагүй бололтой. Төрийн зарим нэг албан тушаалтнуудыг эгдүүг ч бас хүргээд авч.
Ерөнхийлөгч төрийг төлөөлж хэлмэгдэгсдийн ар гэрээс уучлалт гуйлаа...
— Т.Галбадрах (@Galbadrakh_T) September 10, 2017
Тэртээх аймшигт он жилүүд дахиж бүү давтагдаг... pic.twitter.com/9djQksXSAi
Монгол улсын төрийн тэргүүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдээс уучлал гуйж байгаа нь анхных байх. https://t.co/zryAngjn3K
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) September 10, 2017
Уучлалт гуйсан гурав дахь тохиолдол. Өмнөх Ерөнхийлөгч уучлалт гуйхад та зөвлөх нь байсан.
— Temuujin Kh (@Temuujin_Kh) September 11, 2017
Миний мэдэхийн хоёр ЕС, нэг Ерөнхийлөгч хэлмэгсэдийн ар гэрээс уучлалт гуйж бна. Уламжлал болох нь Х.Баттулга Ерөнхийлөгч 4 дэх нь.
— Г.Отгонбаяр (@OtgooGo) September 11, 2017
Ерөнхийлөгч юу өмссөнөөсөө илүү яаж үнэн сэтгэлээсээ уучлал хүссэн нь чухал.
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) September 11, 2017
АН 2006 онд уучлалт гуйсан. Элбэгдорж ерөнхийлөгч болсныхоо дараахан бас уучлалт гуйж байсан.
— Temuujin Kh (@Temuujin_Kh) September 11, 2017
Ард түмнээ буудаж алчаад албаар ялгарах уу кк. Нээрээ бидний толгой сэтгэхүй хаана явна аа.... Урдны ерөнхийлөгч нар уучлалт гуйсан уу https://t.co/c55CxrEh8R
— ariunbold tserenjav (@byruad) September 11, 2017
Ах минь Элбэгдорж Ерөнхийлөгч ч бас уучлалт гуйж байсан. Хүнд долигнож болно гэхдээ өмнөхөө үгүйсгэж болохгүй какака
— nyam_news.mn (@nyamsur42804432) September 11, 2017
Э Ерөнхийлөгч бас жил болгон уучлалт гуйж байсан байх шүү. Бас АН харин МАН нэг ч удаа уучлалт гуйгаагүй байх
— О.Мөнхтулга (@Munkhtulga_O) September 10, 2017
Ай хөөрхий, их л хэлмэгдэж байгаа хүмүүс юм байна. 80 жилийн дараах ерөнхийлөгч үр хүүхдээс чинь уучлалт хүсч, 3 өрөө байр бэлэглэх буй за.
— Khaliun Orgil (@commiealkie) September 10, 2017
Үнэн,иргэн хоёроо хамгаалах үүрэгтэй төр нь "МОНГОЛ ХҮН"ээ хамгаалж чадаагүйнхээ төлөө ард түмнээсээ уучлалт хүслээ.
— BBaatar (@hero_bbaatar) September 10, 2017
Алдааг давтуулахгүй! pic.twitter.com/Dortw06iNt
Төр ёсыг хахуулиар худалдаж байхад зориг хүрч шүүмжлээгүй "нуль ухаантнууд" харагдах өнгө, өмсөх хувцасыг зоригтой шүүмжлэх нь илүү юм даа. https://t.co/QH5EHZMrAs
— BBaatar (@hero_bbaatar) September 10, 2017
Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга П.Нарандалай: Ерөнхийлөгчийн хувьд анхны удаа хүндэтгэл үзүүллээ гэжээ. pic.twitter.com/Eu2URM6FUz
— А.Батчимэг (@Chimgeecs) September 11, 2017
Надад итгэхгүй байгаа нь Нарандалайгаас асуугаарай. https://t.co/Xpuxqnu3JS
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) September 11, 2017
Цагаан цамц, зангиатай гашуудаж бгаа монгол өмнө нь
— БАТЫЙ (@batengineer) September 11, 2017
олныг харсан уу. Наад бөх чинь үнэнгээсээ гашуудаад бгаан биш үү https://t.co/5rLlS5CRe8
Ерөнхийлөгч юу өмссөнөөсөө илүү яаж үнэн сэтгэлээсээ уучлал хүссэн нь чухал.
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) September 11, 2017
Сэтгэгдэл (22)