УИХ дахь МАН-ын бүлэг шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар хуралдаж байна.
Бүлгийн хуралдаанаар сайд нарын нэрсийг эцэслэн, тохиролцож чадвал МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, улмаар маргаашийн дотор Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барих юм.
Мөн тус бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний асуудлыг хэлэлцэх юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулахаар УИХ-д саналаа хүргүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл (7)