Өнөөдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахаар намын удирдлагын түвшинд ойлголцсон нэрсийг сэтгүүлчдэд мэдээлсэн. Ингэхдээ гурван сайдын нэр хараахан тодроогүй байгаа талаар дуулгасан. Тэгвэл үлдсэн сайд нарын нэрс эхнээсээ тодорчээ. Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэхээр УИХ дахь 32-ын “бүлэг” санал нэгдсэн байна.
Мөн Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ё.Баатарбилэг хоёрын аль нэгийг сонгохоор ярилцаж буй аж.
Барилга хот байгуулалтын сайдад мөн шинээр нэр дэвшүүлэх шаардлагатай болсон гэж байгаа ч Х.Баделханыг чигээр нь зүтгүүлэх сураг дуулдаж байна.
Сэтгэгдэл (17)