УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийг баталлаа. Ирэх оны төсвийн нийт зарлага 9.6 их наяд, орлого 7.2 их наяд, алдагдлыг 2.4 их наяд төгрөг байхаар төсөөлжээ.
Энэ нь хоёр жилийн өмнөхөөс 34 хувиар буурсан үзүүлэлт аж. Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байгаа нь 2018 онд ДНБ-ий өсөлтийг 3 функтээр нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлж байгаагаар Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-нд эзлэх хувь 2017 онд 9.5 хувьд, 2018 онд 8.0 хувьд хүрч төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэл тавиагдаж байгаа аж. Энэ үзүүлэлтийг 2020 онд ДНБ-ий 4.5 хувьд хүргэх гэнэ. Тэрбээр цааш нь "2018 онд эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд Төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгана. Үнэт цаасны өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ, Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ. Төсвийн сахилга батыг сайжруулна, аж ахуй нэгж бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжинэ.Татварын тогтолцоог энгийн ойлгомжтой, тэгш шударга болгоно" гэлээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 онд зарцуулах хөрөнгийн хэмжээ:
- Ерөнхий сайд- 203.2 тэрбум төгрөг
- Шадар сайд- 137.7 тэрбум төгрөг
- ЗГХЭГ-ын дарга- 33.5 тэрбум төгрөг
- БОАЖ-ын сайд- 88.1 тэрбум төгрөг
- Гадаад хэргийн сайд- 71.7 тэрбум төгрөг
- Сангийн сайд- 6.3 их наяд төгрөг
- Барилга хот байгуулалтын сайд- 137.2 тэрбум төгрөг
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 26.3 тэрбум төгрөг
- ХААХҮ-ийн сайд- 263.6 тэрбум төгрөг
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд- 1.2 их наяд төгрөг
- Эрчим хүчний сайд- 166.4 тэрбум төгрөг
- Эрүүл мэндийн сайд- 766.3 тэрбум төгрөг
- Хууль зүй, дотоод хэргийн сайд- 63.6 тэрбум төгрөг
- Батлан хамгаалахын сайд- 237.6 тэрбум төгрөг
- БСШУС-ын сайд-1.6 их наяд төгрөг
- Зам тээвэр хөгжлийн сайд- 384.5 тэрбум төгрөг
- Ерөнхийлөгчийн Тамгын газар- 5.2 тэрбум төгрөг
- УИХ-ын дарга- 33.1 тэрбум төгрөг
- Үндсэн хуулийн цэц- 2,3 тэрбум төгрөг
- Улсын дээд шүүх- 3.9 тэрбум төгрөг
Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг: /тэрбум төгрөгөөр/
- Архангай- 15.2 тэрбум төгрөг
- Баян-Өлгий- 16.4 тэрбум төгрөг
- Баянхонгор-14.3 тэрбум төгрөг
- Говь-Алтай- 11,2 тэрбум төгрөг
- Дорнод- 4.5 тэрбум төгрөг
- Дундговь- 7.3 төгрөг
- Завхан- 13.1 төгрөг
- Өвөрхангай-14.1 төгрөг
- Сүхбаатар- 6.9 төгрөг
- Сэлэнгэ- 6.9 төгрөг
- Төв- 9.9 тэрбум төгрөг