УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2018 оны төсвийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч 2018 оны төсвийн хуульд хориг тавихдаа УИХ төсвийн алдагдлыг багасгах боломжийг ашиглаагүй, зураг төсөл нь хийгдээгүй обьектод зориулж хөрөнгө оруулалтын зардал тавьсан зэрэг үндэслэлийг иш болгосон.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Өмнөх парламентын үед зураг төсөлгүй ажил төсөв хэлэлцэх үеэр гэнэт оруулж ирдэг, тойрогтой холбоотой хөрөнгө оруулалтын зардлыг алга болгосон байсан. Шаардлагатай улсын хөрөнгө оруулалтыг нэмнэ үү гэхээс тойргийн юм оруулдаггүй байсан. 125 арга хэмжээний хөрөнгийн зардлыг хэмнэх бололцоотой. Одоо багийн даргын машиныг шинэчлэх гэж байна. Энийгээ больчих л гэж байгаа юм" гэсэн.
Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсөвт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн 82.4 хувь нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Иймээс 2018 оны төсвийн хуулийн зургадугаар зүйл болох зарлагатай холбоотой заалтууд хүчин төгөлдөр үйлчлэх болж байна.
Сэтгэгдэл (8)