Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч олонх гишүүн дэмжээгүй тул унаж, төрхөмд нь буцаасан.
Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайд ихэд бухимдлаа. Хуулийн төслийг буцаасанд ч юм биш, гишүүдийн ирц дөнгөж 50 хувьтай байхад хурлаа эхлүүлж санал хураадаг хурлын дэг эрхэм сайдыг ийн бухимдахад хүргэжээ.
Сайд чуулганы танхимд “Та нар цаашдаа ингэж ажиллах юм уу. Хоёр дахь удаа ийм зүйл болж байна. Дарга нар өөрсдөө орж ирээч. Д.Хаянхярваа орж ир. Бүлэг удирдаж байгаа юм уу, үгүй юм уу. Ирцээ бүрдүүлж байж, санал хураагаач. Дахин санал хурааж өгөөч. Хууль биелүүлэхгүй байх нь жижиг асуудал гэж үзэхийг ойлгохгүй байна. УИХ-ын гишүүдийн хариуцлага гэж байх ёстой. Чуулганы бүх хугацаанд гишүүн орон нутагт болон гадаадад томилолтоор яваагүй л бол кнопныхоо ард сууж байх ёстой. Арай дэндэж байгаа юм биш үү. Хаашаа алга болчихдог юм С.Бямбацогтоо. Би хараад сууж байна, Төсөл унасных нь дараа чи орж ирлээ. Гишүүдээ дуудаж, санал хураалтад оролцуул” хэмээн загналаа. Түүнийг загнаж байхад чуулганы танхим бүхэлдээ чимээгүй болсон юм.
Сэтгэгдэл (18)