Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Бат-Эрдэнийг нэгдүгээр сарын 31-нд Засгийн газрын хуралдаанаар томилсон билээ. Тэгвэл түүнийг чиг үүргийнх нь дагуу “Эрдэнэс Монгол” группын ТУЗ-ын даргаар томилжээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын чадварлаг залуу боловсон хүчний нэг юм. Тэрбээр Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын зөвлөхөөр ажиллаж байсан ажээ.
“Эрдэнэс Монгол” группд “Эрдэнэс таван толгой” ХХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ овоо”, “Гашуун сухайт” ХХК, “Эрдэнэс шивээ энержи”, “Монатом” зэрэг томоохон уул уурхайн компаниуд харъяалагддаг байна.
Сэтгэгдэл (13)