УИХ-ын гишүүн, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат өөрийн сонгогдсон тойрог буюу Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Хотонт, Хашаат, Өгийнуур суманд ажиллалаа. Сар шинийн өмнөхөн тойрогтоо ажилласан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 65-аас дээш насны ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн тойргийн найман сумаас тодорсон Улсын аварга малчин, “Алтан төл”-ийн эздийн шагналыг гардуулж өгсөн ажээ. Энэ жил Архангай аймгийн дийлэнх суманд өвөлжилт хүндэрсэн. Тиймээс өвөлжилт хүндэрсэн тойргийнхоо найман суманд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сум тус бүр 600 боодол өвс, 5 тонн хэвгийн хамт хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (6)