Далай даян дархан аварга Ж.Мөнхбат гуай Тийн унжлагат хэмээх нохой жилд унаагаа юүлэн, цоо шинэ улаан хүрэн өнгөтэй Ланд крузер -200 машинаар гангарав.
Олон жил зүлэг ногоон дэвжээнээ барилдаж, ард түмнээ баясгасан их аваргыг хүүгийнхээ бус өрөөлийн компанид хөрөнгө оруулалт хийн 250 сая төгрөг бэлэн тоолж өгөөд Ланд крузер-200 худалдаж аван унаад гарахад нь гайхах хүн олон гарчээ.
Учир нь түүний хүү, сумогийн их аварга М.Даваажаргал 2016 оноос ланд крузер-200 –г Монголын зах зээлд нийлүүлж байгаа билээ. Гэвч эцэг нь амь нас, эрүүл мэндээ Таван богдод даатгаж байгаа нь цаана аа нэгийг хэлээд байгаа бус уу гэх яриа хуурай өвсөнд ноцсон түймэр адил цагаан сарын хэдэн өдөр айлаас айлд дамжив. Ямартай ч аварга хүүийнхээ бизнесийг дэмжиж “Мөнххада” –г зүглэсэнгүй, энэ удаад.
Сэтгэгдэл (5)