Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд найрамдах Турк улсад айлчилсан билээ. Тэрээр айлчлалынхаа үеэр Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээр өрнүүлсэн байна. Энэ үедээ УИХ-ын дарга М.Энхболд Турк улс терроризмтой хийж буй тэмцэлд оройлон оролцож байгааг нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн хоёр улсын харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Хариуд нь Р.Т.Эрдоган талархал илэрхийлээд “Турк улс Монгол Улсыг ах дүү шигээ санаж явдаг” гээд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарахаа амалжээ.
М.Энхболд мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Турк сургуулиудын үйл ажиллагаанд анхаарал хандуулахаа Р.Т.Эрдоганд амалсан байна.
Сэтгэгдэл (1)