Монголчуудын эчнээ сайн танил, хуучнаар ЗХУ-ын Ардын жүжигчин Олег Табаков 83 насандаа өчигдөр орой Москвагийн ойролцоох эдлэндээ таалал төгсчээ. Тэрбээр 1935 оны наймдугаар сарын 17-нд Саратов мужид эмчийн гэр бүлд мэндэлсэн бөгөөд жүжигчний мэргэжил эзэмшнийхээ хойно 1967, 1997 онуудад ЗХУ болон ОХУ-ын төрийн шагнал хүртэж байсан нэрт жүжигчин байсан юм. Эх орны дайны дараа эцэг эх нь тус тусын амьдралыг хөөх болсноор дөнгөж 10-хан настай Олег хүүд өөрөө өөрийгөө авч явах хүндхэн үүрэг ногджээ. Тэгээд ч тэрбээр бүр багаасаа авъяас, урлаг, бас боксоор тэргүүлсээр дунд сургуулиа түүртэх зүйлгүй төгсчээ. Ингээд авъяас онгод нь буцалсан залуу Москвагийн болон Санкт петрбургийн театруудын өрсөлдөөнүүдийн талбар байсаар залхаж, хуунаар ЗХУ, өнөөдрийн ОХУ-даа мэргэжлээрээ ажилласнаар тун удалгүй “Хэн бэ” гэдгээ таниулж 1988 онд ЗХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн байдаг. Ингэснээр тэрбээр амьдарлынхаа сүүлчийн өдөр хүртэл А.П.Чеховын нэрэмжит Москвагийн театр урлагийн академийг удирдсаар иржээ.
Түүнтэй хамт ХХ-XXI зууны ЗХУ-ОХУ-ын театр, кино урлагийг тодорхойлж явсан ЗХУ-ын Ардын жүжигчин Олеб Басасашвили “Энэ бол маш их уй гашуу юм. Гайхамшигтай зураач, дахиж заяахгүй тайз дэлгэцийн эрхэм хүн өнөөдөр биднээс салан одлоо. Телевизийн уран бүтээлчид, "Орчин үе, "Snuffbox" театруудад ямар хүнд цохилт очиж байгааг Оросын ард түмэн хуваалцах байх аа. Өнөөдрийн ОХУ, Москвагийн урлагийн театрыг үнсэн дороос босгосон гайхалтай хүн байлаа.
Олег Табаков Оросын ард түмэнд үл мартагдах, гайхамшгтай үүргээ гүйцэтгэж, эр цэргийн ёсоор биднээс халин одлоо” хэмээхэд түүний гэргий үр хүүхдүүд нь эцсийн удаа эрхэмсэг, агуу аавдаа хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр “Орос оронд шинэ үе ирж байна” гэсээр “Эрин үе” театрыг байгуулсан бөгөөд өнөөдөр жүжигчид нь ааваасаа салсан хүүхдүүд шиг өнчрөн үлдлээ. ЗХУ-ОХУ-ын Ардын жүжигчин Олег Табаков 100 гаруй кинонд тоглосон бөгөөд "Хаврын арван долоон учрал", "Сууринаас ирсэн эрэгтэй", "Казань үндэстэн" зэрэг кинонд тоглосон дүрээрээ Оросын байтугай Ази, Европын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг.
Түүнд 2017 оны 11 дүгээр сарын 27-нд хийсэн нарийвчилсан шинжилгээгээр цусны бөөм өвчин угжирсан нь илэрсэн бөгөөд эрчимтэй эмчилгээ хийлгэсэн ч тус бололгүй ийнхүү 83 насандаа таалал төгсчээ. Түүний эмгэнэлгийн бичигт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Д.Медведев, Холбооны зөвлөлийн дарга В.Матвиенко нар гарын үсэг зурснаас үзэхэд тэрээр ОХУ-ын ард түмэнд ямархуу нэр хүндтэй, эрхэм уран бүтээлч байсан нь тодорхойлогдоно.
Д.Түвшин