Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун таван аймгийг зорьж, өвөлжилтийн байдалтай танилцаж, нутгийн иргэдтэй уулзахаар болсон байна. Тэрбээр Говь-Алтай аймгийг анхлан зорьсон бөгөөд аймгийн иргэдтэй уулзаж, орон нутгийн өвөлжилттэй танилцжээ. Харин өчигдөр Баянхонгор аймагт ажиллахаар тус нутгийг зорьсон байна.
Ерөнхий сайд мөн Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, Казах түмний баяр Наурызын баярт оролцохоор төлөвлөжээ. Мөн энэ үеэр нутгийн иргэд, малчидтай уулзаж тэдний саналыг сонсох, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулах аж.
Сэтгэгдэл (1)