Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун аймгуудад ажиллаж байна. ЕрӨНХИ сайд У.Хүрэлсүх баруун таван аймгийг зорьж, өвөлжилтийн байдалтай танилцаж, нутгийн иргэдтэй уулзахаар замд гарчээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхлээд Говь-Алтай аймгийг зорьсон бөгөөд, Говь-Адтайн аймгийн иргэдтэй уулзаж, орон нутгийн өвөлжилттэй танилцжээ. Харин өчигдөр Баянхонгор аймагт ажиллахаар Говь-Алтайгаас хөдөлж, Баянхонгорыг зорьжээ.
Ерөнхий сайд мөн Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, Казах түмний баяр “Наурызын баяр”-т оролцохоор төлөвлөжээ. Мөн энэ үеэр нутгийн иргэд, малчидтай уулзаж тэдний саналыг сонсох, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулах юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казак түмний “Наурызын баяр”-ыг Баян-Өлгийд тэмдэглэх бөгөөд энэ үеэрээ Баян-Өлгийн казак түмнийг баяраа өргөн тэмдэглэхэд зүйлчлэн тордох ажээ.
д.Түвшин
Сэтгэгдэл (4)