Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны Монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа саяхан Спортын төв ордонд хурал хийж, зургаа авхуулав. Тэрээр дэлхийн долоон тивийн найман оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан бөгөөд энэ амжилтаараа Монголын анхны “Seven Summiteer” болсон юм. Энэхүү амжилтанд 2016 оны байдлаар дэлхийн 61 орны 416 уулчид хүрсэн бол Б.Гангаамаагийн гаргасан амжилтыг дэлхийн 18 эмэгтэй уулчин гаргасан байдаг.
Монгол маркийн түүхэнд уулын спортын “Монголын уулчид Гималайд”сэдэвтэй шуудангийн маркийг “Монголын уулчдын холбооны 50 жил”-ийг тохиолдуулан 2001 он дөрөвдүгээр сарын1-ний өдөр шуудангийн гүйлгээнд гаргасан байдаг. Өнөөдөр “Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсананхны Монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа” сэдэвт блок маркийг 17 жилийн дараа гаргаж байна.
Уг марканд Антрактидын Винсов массив 4897 м, Европ тивийн Эльбрус 5642 м, Африк тивийн Килиманжаро 5895 м, Хойд Америкийн Денали 6194 м, Өмнөд Америк тивийн Аконкагуа 6962 м, Австрали ба Далайн Карстенз пирамид 4884 м, Австралийн Косиюско 2228 м, Ази тивийн Эверест 8848 м, ноён оргилүүд, мөнх цаст Эверестийг давахаар нисч буй хос хун, түүний наана төрийн далбаагаа өргөн зогсох Бадамгаравын Гангаамааг дүрсэлсэн.
Маркийн зураачаар Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг нар ажиллаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, Спортын газраас мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллав.
Д.Түвшин