"Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авсан "Жаст" группийн захирал Ш.Батхүүг АТГ найм хоногийн өмнө барьж хорьсон билээ. Түүнийг өнгөрсөн даваа гараг буюу 12-ны орой 20.00 цагт барьж дөрөвдүгээр цахилгаан станцын өмнөх 461 дүгээр ангид хориод байгаа. Ш.Батхүүг АТГ шалгаж байгаа талаар өмнө нь мэдэгдэж байсан. Гэвч сүүлийн үед түүнтэй холбоотой маш олон баримтууд дэлгэгдэж байгаа учраас ийнхүү баривчилсан юм.
Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 100 гаруй сая ам доллар зээлсэн талаар тогтоогдоод байгаа бөгөөд одоо тун удахгүй С.Баярын гэрт нэгжлэг хийх талаар ярьж байгаа. Түүнээс гадна “Жаст” группийн захирал Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн гарын үсгийг хуурамчаар зуран “Стандарт” банкнаас зээл авсан талаар цууриатаж байгаа бөгөөд 2007-2013 онд Эрдэнэт үйлдвэрийн захиралаар ажиллаж байсан Ч.Ганзориг энэ талаар “Монголын шүүхээр тогтоогдоно” хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Ямартай ч Англид Элчин сайдаар ажиллаж байсан С.Баяр Монголдоо ирж шүүхэд байцаагдаж эхэлсэн бол “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү 461 дүгээр ангид хоригдож, шүүхэд мэдүүлэг өгч эхлэх нь тодорхой болоод байгаа юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (1)