Дөнгөж саяхан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийж Сангийн сайд асан С.Баярцогтыг АН-аас хөөснөө илэрхийллээ. Саяхан АН-ын удирдлагууд хурал хийж Швецарь улсын шүүхийн байгууллагаас Сангийн сайд асан С.Баярцогтыг Рио Тинто компаниас 10 сая ам доллар авсныг мэдээлээд, Монгол Улсын эрх ашгийг илэрхий зөрчсөн гэж үзэж АН-аас хөөн зайлуулжээ. Ингээд дээрх хурлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар саяхан мэдээлэл хийж, “Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн С.Баярцогтыг АН-аас хөөн зайлуулж, хийсэн хэргээ хүлээхийг шаардаж байгаа”-гаа мэдээлсэн юм.
Ямартай ч С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар 2009 оны 10 дугаар сарын эхээр Рио Тинто компанитай дур зоригийн гэрээ хэлцэл хийснийхээ дараа тодорхой хэмжээний хахууль авсан бөгөөд тухайн үед Ерөнхий сайд байсан С:Баяр ч тун удалгүй Ерөнхий сайдын албанаас чөлөөлөгдөн АНУ-руу дүрвэн гарсан бөгөөд мөн л тэрээр тэнд хэд хэдэн байшин худалдан авсан байдаг. С.Баярцогт Рио Тинто компаниас 10 сая ам доллар авсан нь тогтоогдсон бөгөөд энэ хэргийнхээ талаар удахгүй ямар нэгэн тодорхой хариуцлага хүлээх нь тодорхой билээ.
Харин АНУ-д охидуудаа амьдруулж, олон орон сууц худалдан авсан С.Баярын Монгол дахь гэрт шүүхийн байгууллагаас нэгжлэг хийж, түүний банкинд дахь хадгаламжийг ч шалгаж үзэх нь тодорхой юм.
Харин С.Баярын талаар МАН-ынхан ямар нэгэн асуудлыг дэлгэж тавихгүй байгаа бөгөөд тун удахгүй шүүхийн байгууллага түүний талаар дэлгэж тавих болов уу. Тэгвэл С.Баярцогттой хамт сайд байсан Д.Зоригт, Л.Гансүх нарын талаар ямар нэгэн асуудал босохгүй байгаа бөгөөд тэдний талаар хууль шүүхийн байгууллага ямар нэгэн асуудал хөндөхгүй байгаа юм. Дөнгөж саяхан АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж С.Баярцогтыг намаас хөөх талаар шийдвэрлэжээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн болон нарийн бичгийн дарга нарын мэдээлснээр Сангийн сайд, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга асан С.Баярцогтыг АН-ын гишүүнээс хөөх шийдвэр гаргасан нь Рио Тинтогоос ахиухан хахууль авсан түүнийг хатуухан шийтгэсэн хэрэг юм.
Өчигдөр Швейцарь улсын хуулийн дээд байгууллага тус улсын банкин дахь нийтдээ $1.85 саяын үлдэгдэлтэй данснуудыг царцаасан тухай мэдээлсэн.
Данснуудын нэгийг Рио Тинтогоос сангийн сайд асан С.Баярцогтод $10 саяыг шилжүүлэхэд ашигласан гэж сэжиглэж байгаагаа Швейцарийн Ерөнхий Прокурорын мэдэгдэлд өгүүлсэн билээ. Ийнхүү Рио Тинтогоос ахиухан хахууль авсан С.Баярцогт намаасаа хөөгдөж, дахин сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (25)