Өчигдөр АН-аас хөөгдсөн Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр 14.00 цагт “Монголньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ.
Түүнийг Рио Тинто компаниас 10 сая орчим ам долларын авлига авсан байж болзошгүй гэх мэдээллийг Швейцари улсын цагдаагийн алба цацаад буй. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын удирдлага С.Баярцогтыг намаасаа хасч хөөсөн тухай шийдвэр гаргасан гэдгээ зарласан билээ.Тэгвэл Рио Тинтогоос багагүй хахууль авсан хэмээгдэж буй С.Баярцогт энэ бүх асуултад хариулт өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлажээ. Түүний хувьд Рио Тинтогоос багагүй ам доллар авсан талаар Швейцари улсын холбогдох байгууллага мэдэгдээд байгаа ч тэрээр энэ талаар үгүйсгэсэн ярилцлага өгөхөөр хэвлэлийн хурал зарлаад байгаа юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (7)