“3 охин хамтлаг”-ийн дуучин Соло хамгийн үнэтэй хагалгаа хийлгэж, хөхөө гайхуулах болжээ. Мэдээж эмэгтэй хамтлагууд дотроос хамгийн удаан оршин тогтнож буй хамтлагийн нэг бол яахын аргагүй “3 охин” хамтлаг юм. Тэд урлагийн тогоонд хүчин зүтгээд даруй 10 гаран жил болж байгаа бөгөөд хамтлагийн дуучин Соло хамгийн үнэтэй хагалгаа хийлгэсэн нэгнээр тодроод байгаа юм. Цаг хугацаа бүхнийг өөрчилдөг жишгээр тэдний дүр төрх улам л өөрчлөгдөж, тэдний дундаас дуучин Соло нэлээн өөрчлөгдөөд байга аж. Хамтлагийн гишүүд дотроос нүүрэндээ хамгийн их мэс хүргэсэн хүн бол дуучин Соло гэж байгаа. Тэрээр 7000 мянган ам долларын үнэтэй хөх, 3500 долларын үнэтэй эрүү гэхчлэн нүүрэндээ ихээхэн хэмжээний засвар хийлгэжээ. Энэ их хагалгааны дараа Соло будаггүй байхдаа ч хөөрхөн харагдах болжээ. Түүнийг хүмүүс олны танил бүсгүйчүүдээс гоо сайхны мэс засал нь төгс болсон ганц бүсгүй хэмээж байгаа юм. Ингээд “3 охин” хамтлагийн гоцлол дуучин Соло манай дуранд буусан бөгөөд тэрээр аргагүй л царайлаг харагдаж байгаа юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (2)