Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпийн мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх 10 дахь тулаанаа ирэх дөрөвдүгээр сард хийхээр болоод байгаа юм. Өмнөх 9 тулаанд ялалт байгуулж, дэлхийн чансааны 24 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа Н.Төгсцогт гавьяат ирэх дөрөвдүгээр сард Кубын боксчинтой тулалдахаар болоод байгаа юм. Түүний хувьд анх 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийж ялалт байгуулснаас хойш 9 тулаанд ялалт байгуулаад байгаа бөгөөд 8 тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч, жиндээ 24 дүгээрт эрэмбэлэгдээд байгаа билээ.
Н.Төгсцогт гавьяат өнгөрсөн оны 10 дугаар сард 19 тулаанд дараалан ялалт байгуулаад байсан Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг оноогоор ялж, жингийнхээ байрыг урагш нь ахиулсан билээ.
Д.Түвшин