Саяхан “Зууны мэдээ” сонины хэвлэлийн хурлын танхимд 11:00 цагаас Хүүхдийн эрхийн талаарх цаг үеийн асуудлаар "Ноён уулаа аваръя" ТББ, "Март8" эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, "Оюунлаг монгол" ТББ-аас хэвлэлийн хурал хийлээ.
Тэдний зүгээс “Монгол хүүхдийн амиар баячууд тоглох эрхгүй" сэдэвт мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Ноён уулаа аваръя” ТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид “Монголчуудын хүүхдийн амиар тоглож, цаазын ялыг үгүй болгосон Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга гэгддэг М.Энхболд нар Монголоос зайлж нэг нь Хятаддаа очиж, нөгөөх нь АНУ-д очдог юмуу яадаг юм” гэсэн юм. Энэ үеэр О.Цэрэннадмид гуайтай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Саяхан шөнөөр морь уралдуулж, арван хэдэн хүүхдийг мориноос нь унагаж дөрөв таван хүүхдийг хүнд гэмтээгээд байгаа. Та бүхэн энэ асуудлыг ширүүн эсэргүүцэж байгаа юмаа даа?
-УИХ-ын дарга нэртэй хятадын хүүхэд М.Энхболд гэгч этгээд өөрийнхөө хүү Э.Анар гэгчийг хурдан морь унуулахгүй жирийн иргэдийн хүүхдүүдийг хурдан морь унуулан уралдуулснаар олон хүүхэд мориноос унаж тархи толгойгоо гэмтээж, гар хөлөө хугалаад байгаа. Ард иргэдийнхээ нүүрийг яаж харах аргагүй болсон ч худлаа үнэн ярьж Монголын хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглоод сууж байна. Ажил хийгээд таван төгрөг олох гээд гараад явсан хүмүүс өнөөдөр ажлаа хийж чадахгүй бол архи уугаад согтуу гэрийнхээ барааг харах нь хамгийн чухал болцроод байгаа юм. Тэгээд одоо тэр архинд нь хятад спиртээр голдуу архи хийж донтуулдаг болж. Донтуулахаас гадна бас янз бүрийн хий үзэгдлүүд нүд аманд нь үзэгдүүлдэг болжээ. Эндээс болоод янз бүрийн гаж донтой аймшигтай хэргүүд гарч байна. Нөгөө талаар гэвэл Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболд гэгч этгээд болон Монголын морин спорт уяачдын холбоог санаатайгаар Эрүүгийн болон Үндсэн хуулиудыг удаа дараа олон жил зөрчиж байгаа учраас Цагдаагийн байгууллагад Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр болон Шүүхэд хандана. Эмэгтэйчүүд бид л энэ дээр дуу хоолойгоо нэгтгэж хүчин зүтгэхгүй бол үнэхээр хэцүү байдалд орлоо гэж үзэж байна.
-Монгол Улсын язгуур эрх ашиг, газар шорооны бүрэн бүтэн байдал бас л туйлын эргэлзээтэй, хууль зөрчсөн үйлдлүүд гарсаар байна гэж үзэж болох уу?
-Бололгүй яах вэ. Монголын язгуур эрх ашиг, үүх түүх, өв соёл бүх зүйлийг яриад байвал 30 минутад багтахгүй. УИХ-ын дарга гэгдэж байгаа М.Энхболд гэдэг нөхөр бол хятадын хүүхэд, тэгээд урагшаа очиж хужаагийн лам нарт мөргөж янз бүрийн үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрээд байгаа. Тэрээр Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байгаа нь яагаад ч зөв зүйтэй асуудал биш. Энэ мэтчилэн яриад байвал олон асуудал бий.
-Уяачдын холбооныхон уламжлал энэ тэр гэж ихээхэн ярьдаг. Энэ талаар та бүхэн ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Уяачдын холбооны зүгээс том том шагнал, жийп машины шагналд ихээхэн шунаж дурладаг юм билээ. М.Энхболдын хүү Э.Анар гээд этгээд эрлийз морь уралдуулдаг гэсэн. Төрсөн хүүхдээ эрхлүүлэхийн тулд түмний хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндээр тоглож, зольж болохгүй шүү дээ. Энэ нь хаанахын ямар хуулинд байдаг хэрэг вэ. Хоёрдугаарт үнэхээр тэр бооцоотой уралдаанаа зохиох гээд байдаг юм бол Морин тойруулга энэ тэр гээд том хүмүүс унаад цан энэ тэр цохиод байдаг руугаа зайлаач дээ. Заавал Монголын ард түмний хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насаар тоглоод байдаг нь ямар учиртай юм бэ. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдийн амь насаар тоглож, үгүйрүүлэх гэсэн М.Энхболд зэрэг этгээдүүдэд үнэхээр дургүй хүрч үзэн ядаж байна. Эцэст нь хэлэхэд бид нар тэр М.Энхболд, Ц.Элбэгдорж зэрэг этгээдүүдээс огтхон ч айхгүй ээ. Харин тэднийг үнэхээр үзэн ядаж, Монголоос бушуухан зайлаасай гэж л хүсч, харж байна. Бид үр хүүхдүүдийнхээ төлөө, эх орныхоо төлөө дээрх этгээдүүдтэй эцсээ хүртэл тэмцэх болно. Эцэг өвгөд минь амь нас, эр зоригоороо хамгаалж өгсөн энэ сайхан Монгол орныхоо төлөө ард түмэн бид бүгдээрээ зориглон тэмцэх цаг болсон.
Дээрх этгээдүүдийг эсэргүүцэн тэмцэх, эцсээ хүртэл зориглох эрчүүд байхгүй юм бол эмэгтэйчүүд бид нар амиа золиход ч бэлэн. Тэр М.Энхболд энэ тэрээс айна гэж огтхон ч байхгүй. Энэ УИХ-ын гишүүд энэ тэр, дарга сайд нар юу байдаг юм. Эд нарт огтхон ч итгэхгүй. Эд нар бүгдээрээ Монголын ард түмэнд таниатай карт болчихсон. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад тэр Хүний эрх, нийгмийн бодлогын зөвлөх Г.Уянга нарт тэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга гэгч тэр М.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван толгойд Цаазын ялыг сэргээгээчээ гэдгийг хатуу хэлж байна. Энэ Цаазын ялыг сэргээх үндэслэл нь байгаа шүү. Биднээс долоон дор байна гэж төр барьж, хууль зохиож байгаа этгээдүүд юу байдаг юм, бүү мэд. Тэр Ц.Элбэгдорж гээд нэг Монголыг балласан луйварчин этгээд Олон улсад таалагдахын тулд бидний хөрөнгөөр АСЕМ гээд нэг балай юм хийсэн. Тэр байшин сууц, хөрөнгө мөнгө нь хаана байна. Энэ этгээд баахан хөрөнгө үрсэн, саяхан Солонгост олимп үзээд солиороод явж байсан. Ер нь энэ этгээд Монголоос зайлж тэр АНУ-д очиж амьдрах хэрэгтэй шүү дээ. Ингээд яриад байвал маш олон зүйл хэлмээр байна. Гэхдээ бидний хурлын цаг дуусч байгаа болохоор ярилцлагаа дуусгая. Эцэст нь хэлэхэд бид Монголын хүүхдүүдийн амь насаар тоглосон этгээдүүдтэй хатуухан тэмцэх болно. Тэр М.Энхболд, Ц.Элбэгдорж зэрэг этгээдүүд Монголоос зайлж тэр хужаадаа юмуу АНУ-даа очих хэрэгтэй гэдгийг ч хатуухан сануулсаар байх болно.
Л.Оюучимэг: Эхчүүд бид туйлын зоригтой байж, эсэргүүцэл тэмцэл өрнүүлэх болно
Үүний дараа “Оюунлаг их Монгол” хөдөлгөөний тэргүүн, зураач Л.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарыг мөн л ширүүн шүүмжилж, “Монголын ард түмэн дээрх гэмт хэрэгтнүүдтэй хатуухан тэмцэх цаг болсон” гэсэн юм.
-Та бусдаасаа арай өөр зүйл ярина гэлээ. Тухайлбал юу ярих гэж байна?
-За би Монгол морины тухай хэдэн зүйл тодруулж хэлье гэж байна. Монгол адуугаа төрийн сүлдэнд залсан Монголчууд бид эх орондоо үнэхээр харийн этгээдүүдэд дарлуулж, Монгол адуугаа нүд халтирмаар яргалуулж, доромжлуулж байна. Үнэхээр одоо Монголын морин спорт уяачдын холбоонд Монгол хүн байдаггүй юм байна. Энд хятад уяачид, хужаагийн алдартангуудаар энэ спортын төвийг удирдуулж байгаа нь бидний дургүйцлийг үнэхээр хөдөлгөж байна. Иймээс ч энэ хужаа нараар энэ спортын төвийг удирдуулмааргүй байна. Яагаад гэвэл адуучин хүн гэдэг бол зайдан унаад, эмээлээ дэрлээд уурга бариад явдаг тийм эрэмгий, шилийн сайн эрчүүд байдаг. Гэтэл хужаагийн лууг малгай дээрээ шүтээд, магнай дээрээ алт мөнгө, шүр овоолоод өвөр дүүрэн эрдэнэсийн чулууг даахгүй өвөртлөөд гүзээ суучихсан этгээдүүд байдаг юм байна. Тэд албан тушаалаа хэтрүүлэн ашиглачихсан, гоёж гоодсон мөртлөө Монгол хүүхдүүдийн амь насаар тоглож, Монгол морьдоор тоглож байгаа мөртлөө тэр шагнал бай, хаанаас нь тэгтлээ их мөнгө гараад байдаг юм бүү мэд. Монгол морины тухай ярих зүйл үнэхээр их байгаа. Төрийн сүлдэндээ залсан Монгол адууны бэлгэдэл бол үнэхээр хоосон, үгүйрэхийн цондонтой байгаа. Учир иймээс төрийн сүлдээ солих хэрэгтэй юм. Бас морины тэмцлийг хийж эхэлснээ хойш бодлогоор Монголчуудыг хятаджуулах бодлого явагдаж байгааг миний бие маш их мэдэрч, үнэхээр дургүй хүрч байгаа. Энэ олон харийн луйварчид, хужаагийн хүүхдүүдийг үзэн ядаж байна. Миний хувьд УИХ-ын дарга нэртэй М.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг үнэхээр үзэн яддаг.
-Сая өөрөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дээрх этгээдүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэлээ. Энэ талаараа жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Тийм ээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх та одоо худлаа яриад яваад байх шаардлага байхгүй. Урд хилээр Монгол морь маш олноор гарсаар байна. Үнэхээр их зовлон үзэж байгаа, Монгол морийг хужаа руу гаргасаар байгаад таныг зэмлэж, харааж байгаа шүү. Дээр нь УИХ-ын дарга гэгддэг М.Энхболд гэгч этгээд бол хужаа этгээд шүү дээ. Энэ этгээд Монголоос зайлах ёстой. Үгүй бол энэ этгээд Монголын ард түмний үзэн ядалт, шүлсэнд нь хордож үхнэ шүү. Ийм л үзэн ядалттай Монголын ард түмэн сэрчихсэн байгаа шүү. Ингэж хэлж, эсэргүүцэл үзүүлсээр байхад Монголоос зайлж өгөхгүй бол ард түмэн дараагийн арга хэмжээгээ авна. Монгол адуунд бие даасан хууль хэрэгтэй байгаа юм. Эхлээд бид морин хуур, тэр овоо тахилга гээд амьгүй юмнуудыг төрийн хамгаалалтад авдаг юм. Монгол хүмүүсийн амьдралыг морьгүйгээр төсөөлөх арга байхгүй. Бид нар эх орондоо байж дээрх хужаагийн хүүхдүүдэд доромжлуулж чадахгүй ээ. Тэр өвлийн уралдааныг ер нь хэзээ ч явуулахгүйгээр хориглох, хаах ёстой. Одоо энэ уяачид болон ард талд нь байдаг ядуу уяачид цалингаа авч чадахгүй энэ нэг уралдааных нь байнд итгэж адуугаа уядаг уяачид маань эсэргүүцэн босч тэмцээч ээ. Бүхэл бүтэн хүүхдүүдээ хэдхэн төгрөгөөр зарж, булшилж байдгаа болиоч ээ, ичээч ээ. Монголын ард түмнийг доромжилж, хужаагийн хүүхдүүд даварч элдэв дарамтанд оруулсаар байгааг бид бүгдээрээ эсэргүүцэн тэмцэх цаг болсоон. Энэ муусайн хужаа нарт үнэхээр шал дургүй хүрч байна шүү. Одоо бид тэмцэх, эсэргүүцэл зарлах цаг нь болсон. Эцсийн бүлэгт ганц дүгнэлт хийхэд Монголчууд ташуураа барьж, морио унах цаг болсоон. Манай ард түмнийг ахуйгаас нь холдуулсан энэ муусайн хужаагийн хүүхдүүдийг эх орноосоо хөөн зайлуулах цаг болсон. Эцсийн эцэст бид бүхэн туйлын зоригтой байж, эсэргүүцэн тэмцэх, эх орноосоо хөөн зайлуулах цаг болсоон.
Д.Түвшин
Сэтгэгдэл (21)