Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийхөн хурал хийж, хувьсгал зохион байгуулахаа мэдэгдлээ. Оффшор данстай, төрийн эрх мэдлийг атган баяжиж хөлжсөн, улс орноо худалдсан гэх эрхмүүдийн цусыг юүүлэх хэрэгтэйг тэд зарлан, тунхаглав. Хэвлэлийн хурлынхаа үеэр нэр бүхий хүмүүсийн зургийг уруу харуулан байрлуулсан нь ч ийм учиртай гэнэ. Тэднийг зүгээр нэг ял шийтгэл оноогоод орхилгүй олны өмнө цусыг юүлэх нь зүйтэй гэсэн зүйлийг хэлж байсан юм.
Энэ хавар тус хөдөлгөөнийхөн хувьсгал гаргах шинжтэй. Хувьсгал хийх нөхцөл бүрдсэн, ингэж байж төр цэвэрших аж. Тэдний хийх гэж байгаа ажилд саад учруулах үүднээс, жагсаал цуглааныг саармагжуулахаар олон арга хэмжээ авч байгаа юм байна. Үүний эхлэл нь С.Баярцогтыг өмгөөлсөн элдэв асуудал өрнүүлсэн ажил гэнэ. Оюутолгойн гэрээг асар муу хийж, улс оронд хохирол учруулсан, оффшор дахь сая ам.долларын дансаа нуусан асуудлыг орхиж болохгүйг анхааруулав.
Хаврын синдром ч аль хэдийнэ эхэлчихсэн яваа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт буюу Монгол Улсын саалийн ганц үнээ гэгдэх үйлдвэрийн асуудлаар ТББ-ынхан мэдэгдэл хийж, өөрсдийгөө удирдах зөвлөлд нь багтаа гэх шаардлага тавьсан. Синдромын үргэлжлэл нь тус хөдөлгөөний тавьж буй асуудал болох нь. Хувьсгал хийж авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэгдэх эрхмүүдийн цусыг юүлэх бололтой. Ийнхүү хаврын синдром үргэлжилсээр. Хувьсгал хийх хөдөлгөөнийхөн ч тодорлоо.
Энэ хавар нийгэм тэр чигтээ донслох, элдэв зүйлд тархиа угаалгах шинжтэй.
Сэтгэгдэл (1)