Монголбанк 2017 онд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан талаараа албан ёсны сайтдаа дурджээ. Ингэснээр Н.Золжаргалын үед явуулсан буруу бодлогыг залруулж, 2012-2016 онд хуримтлагдсан гурван их наяд төгрөгийн алдагдлыг 2.8 их наяд төгрөг болгож бууруулсан гэж тэд тайлбарлаж байна. Дэлхийн зах зээлд алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь үнэт металлын арилжааны орлого нэмэгдэх, нөөц өсөхөд эергээр нөлөөлснийг мөн Монголбанк мэдээллээ.
Гадаад валютын улсын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш чангарснаар макро эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлжээ. Үүнээс гадна дотоодын банкнуудад олгосон зээл, Засгийн газрын үнэт цаас, ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүүгийн орлого 2016 оныхтой харьцуулахад 50 гаруй хувиар өссөн байна.
Сэтгэгдэл (1)