Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томиллоо. Г.Ганбаяр нь өмнө нь МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албан ажиллаж байсан юм.
Товч намтар:
Ургийн овог: Хавт Хасар Овог нэр: Ганболдын Ганбаяр
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг 1996 онд төгссөн. ХБНГУ-ын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курс төгссөн. Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Санхүү эдийн засгийн дээд сургуульд магистр зэрэг хамгаалсан.
Эрхэлж байсан албан тушаал: FМ 107.5 радиод ерөнхий менежер 1998-2003 онд , МҮТВ-ийн “Гэрэлтэй цонх” студид редактор 1999-2000 онд , Замын цагдаагийн ОНХА мэдээллийн албанд 2001-2002 онд , УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээллийн алба 2001-2002 онд , ТВ-5 телевизийн ерөнхий менежер 2003-2007 онд , “BSP” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2007-2010 онд,
2012 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгч
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн. НИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: “Алтан гадас” одон, Ардын намын 90 жилийн ойн медаль, НИТХ-ын өргөмжлөлөөр шагнагдаж байжээ.
Сэтгэгдэл (6)