Өдөр бүр өндөг хэрэгслэснээр зүрхний өвчин тусах эрсдэл буурдаг тухай судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдол 18 хувиар багасдаг байна. Зүрхний өвчин гэж зүрхний дутагдал, хэм алдагдал, цус харвалт зэрэг өвчлөлүүд багтдаг байна.
Мөн цусны даралт ихсэх, хэт таргалалт, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, хоол тэжээлийн дутагдал болон тамхи, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн уг өвчин үүсэх шалтгаан болдог аж. Өнгөрсөн хугацаанд эмч нар өвчтэй хүмүүст өндөг идэхээс зайлсхийхийг зөвлөдөг байжээ.
Энэ нь уураг болон бусад тэжээллэг бодис их хэмжээгээр агуулагддаг учраас хор нөлөөтэй гэж үздэг байсан байна. Гэвч эрдэмтдийн хийсэн судалгаагаар өдөр бүр өндөг иддэг хүн зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэл буурдаг болохыг тогтоожээ.
Б.Лхам