Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж буй Тавантолгой

2018-11-28
0
ЖИРГЭХ

Баримт 1.

1800-аад он. Нутгийн ардууд нүүрсний илэрцийг мэдэж, ахуйдаа хэрэглэж байсан тухай дурдсан байдаг. 1950-иад он. Монгол Зөвлөлтийн хамтарсан “Совмонголметал” нэгдэл системтэйгээр судалгааны ажил хийж эхэлсэн.1960-аад оноос орон нутгийн хэрэгцээнд бага хэмжээний хоёр уурхайг Цанхийн хэсэгт нээж, олборлож эхэлсэн.

Баримт 2.

1974-1975 он. Монгол-Болгарын хамтарсан баг нь туршилтын таван цооног өрөмдөн дээжлэлт хийн, хагас үйлдвэрлэлийн туршилт технологийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 1977 он. ЗХУ-ын Нүүрсний аж үйлдвэрийн яамны хүрээлэн хайгуулын болон шинжилгээний үр дүнг үндэслэн ТЭЗҮ боловсруулсан.

Баримт 3.

1978-1981 он. Коксжих нүүрсний Тавантолгой ордын эрэл-үнэлгээний ажил хийгдсэн. 1977-1978 он. Чулуун нүүрсний Тавантолгой ордын VIII давхаргын нарийвчилсан хайгуулын ажил хийгдсэн.

Баримт 4.

1984-1989 он. ЗХУ-ын Минчернетийн институтэд Цанхийн хэсгийн коксжих нүүрсний химийн найрлага, бүтэц болон нүүрсний чанарын судалгааг хийлгэсэн.

Баримт 5.

1985-1988 он. Цанхийн төв хэсгийг уурхайн төв хэсгээр тодорхойлон, нарийвчилсан хайгуул, баяжуулалтын судалгааг хийсэн. Тавантолгойн Өмнөд, Зүүн, Бортолгойн хэсэгт хайгуулын ажил хийгдсэн.

Баримт 6.

1991 он. Ордыг цогцоор ашиглах ТЭЗҮ-ийг ЗХУ-ын Гипрошахт институтэд боловсруулав.

Баримт 7.

2008.10.23. Тавантолгой ордын тусгай зөвшөөрлүүдийн булангийн цэгийн шав тэмдэгийг тавив.

Баримт 8.

2009.06 сар. Цанхийн хэсгийн дөрөвдүгээр давхаргыг хэсэгчлэн ашиглах “Эрдэнэс-Тавантолгой” төслийн ТЭЗҮ-ийг Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлав.

Баримт 9.

2010.08.23 он. “Эрдэнэс-Тавантолгой” төслийн анхны ЭТТ-01 цооногийг өрөмдөв.

Баримт 10.

2010.08.27 он. “Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн зүүн уурхайг нээлээ.

Баримт 11.

2010.08.01. “Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн зүүн уурхайг эхлүүлэхээр үндсэн 37 ажилчин, нэг пикап авто машин, найман автосамосвал, нэг экскаватортойгоор үйл ажиллагаа эхлүүлж байлаа.

Баримт 12.

2009.08.05. “Эрдэнэс-Тавантолгой” хотхоны шавыг тавив.

Баримт 13.

2011.04.08 он. Тавантолгойн ордын Цанхи, Бортээгийн зүүн хэсгийн нөөцийг Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлав. 2011.04.08 он. Цанхийн Зүүн хэсгээс жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий ил уурхайн ТЭЗҮ-ийг Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлав.

Баримт 14.

2011.08.04. “Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн зүүн уурхайгаас нүүрсний экспортыг эхлүүлэв.

Баримт 15.

2012.05.17. Цанхийн баруун, Бортээгийн хойд, Ухаахудагийн баруун хэсгийн нөөцийг Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлав.

Баримт 16.

2012.06.07. Цанхи, Бортээгийн хэсгийн нүүрсний хагас үйлдвэрийн технологийн туршилтын ажлын өрөмдлөг, шинжилгээний ажил эхлэв. Судалгаагаар нүүрсний 0a, 0б, 0г, V давхаргуудыг коксжих шинж чанартай болохыг шинээр тогтоолоо.

Баримт 17.

2012.06.19. Цанхийн баруун хэсгээс жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий ил уурхайн Техник-Эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлав.

Баримт 18. 

2013.02.16. “Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн Баруун уурхайг нээлээ.

Баримт 19.

2018.06.30. “Эрдэнэс Тавантолгой” ХК 40 дэх сая.тн нүүрс олборлолоо.

Баримт 20.

2017.03.31. “Чалко”-гийн өрийг тэглэв.

Баримт 21.

2018.10.23. Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өрийг тэглэв.

Баримт 22.

2018.06.29. Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 73-р тогтоолын төсөл батлагдлаа.

Баримт 23.

2017 оноос одоог хүртэл. Цанхийн Зүүн болон Баруун уурхайн ашиглалтын хайгуул, Бортээг, Оорцогийн /Баруун-Өмнөд/ хэсгийн нарийвчилсан хайгуулын ажлаар газрын гадаргуугаас доош 600-800 метрийн гүнд нүүрсний шинэ давхраасууд тогтоож геологийн нөөц, баялаг цаашид ихээр нэмэгдэх боломжтой болохыг тодорхойлов.

Баримт 24.

2018.08.31. Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар Тавантолгойн ордын нийт нөөц, баялгийг 340 сая тн-оор нэмэгдүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Жорк” стандартаар  нөөцийн хэмжээ 7.6-8 тэрбум тн боллоо. 

image

Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани бол “Эрдэнэс Тавантолгой”. Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 30 орчим хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа. Ингэснээр Тавантолгойн үнэ цэнийг улам нэмэгдүүлж, иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг “амь оруулах” учиртай юм. Монголын өрх бүрт хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой”-н болон Тавантолгойн ордын талаархи сонирхолтой 24 баримтыг хүргэж байна. Нэгэн үе нүүрс үнс болох нь гэж байгаад гаднын хөрөнгө оруулагчдад өгчихөө шахсан Тавантолгойн үнэ цэнэ улам бүр өсөн нэмэгдэж байгааг эндээс харах боломжтой юм. Тухайлбал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар энэ оны наймдугаар сард Тавантолгойн ордын нөөц, баялгийг 340 сая тонноор нэмэгдүүлж баталсан гэдгийг Та мэдэх үү?

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.121.193)
    Өрсөлдөх чадвар нь буурсан шүү дээ
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    11 цаг 56 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    16 цаг 59 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    18 цаг 28 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    18 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    19 цаг 6 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    19 цаг 26 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    19 цаг 41 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    20 цаг 19 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    20 цаг 33 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    20 цаг 45 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    20 цаг 56 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    20 цаг 57 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    21 цаг 0 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    21 цаг 26 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    21 цаг 29 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    21 цаг 29 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    21 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Уржигдар 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК