Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ жилээр үзэхэд тохиромжтой 24 кино

2019-12-31
0
ЖИРГЭХ

Баримт 1.

New Year’s Eve: Хэлли Берри, Роберт Дэ Ниро, Зак Эфрон, Жон Бон Жови, Эштон Катчер гэх мэт олон алдартнуудыг багтаасан шинэ жилийн сонирхолтой кино. Олон хүний амьдрал, мэдрэмж, хайр дурлалыг сонирхолтой байдлаар харуулж чадсан энэхүү киног та энэ өдрүүдээр заавал үзээрэй.

Баримт 2.

A Christmas Story: 9 настай бяцхан хүү Ралфи зул сарын баяраар санаанд оромгүй бэлэг авахыг хүснэ. Мэдээж зул сарын баяр бол нэг нэгэндээ сэтгэлийн бэлэг өгдөг, гэр бүлийн баяр шүү дээ. Харин хүүгийн хүсэл биелэх болов уу? Хөгжилтэй, хайр татам хүүгийн зул сарын түүхээр хамтдаа аялаарай.

Баримт 3.

Home Alone : Та шинэ жилийн баярыг “Гэртээ ганцаараа” киногүйгээр төсөөлж чадна гэж үү? Гэртээ ганцаараа үлдэж хоцорсон хүү гэрийг нь ухах гэсэн дээрэмчдийг хэрхэн хашрааж, гэр орноо хамгаалах бол? Хамгийн хөгжилтэй, дурсамжтай киногоо энэ жил ч бас заавал үзээрэй!

Баримт 4.

Home Alone 2: Lost in New York “1992”: Энэ удаад тэр гэртээ ганцаараа үлдсэнгүй. Харин дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй, том хот болох Нью-Йорк-д ганцаараа үлджээ. Өмнө нь чадуулсан хоёр дээрэмчин энэ удаад хүүгээс өшөө авах болов уу? Эсвэл хүү дахиад л тэднийг чадаж орхих болов уу?

Баримт 5.

Four Christmases: Хосууд энэ зул сараар өөрсдийн эцэг эх дээрээ зочлохоор явна. Гэхдээ энэ энгийн нэг зохцлол байхгүй. Нэг нэгнээсээ салан тусдаа амьдрах дөрвөн гэр бүлээр зочлох хөгтэй, амаргүй энэ давааг хосууд хэрхэн давж гарахыг та уг киноноос үзээрэй.

Баримт 6.

The Polar Express: Зул сарын тухай хүүхэлдэйн кинонууд дундаас хамгийн өвөрмөц, сонирхолтой, гайхалтай дүрслэлтэй гэвэл үүнийг хэлэх биз ээ. Хойд туйл руу хийх зүүдний юм шиг мартагдашгүй аялал, замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах ч тэр тусмаа хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.

Баримт 7.

How The Grinch Stole a Christmas: Царай муутай, зул сарыг бүхнээс илүү үзэн яддаг, ногоон өнгөтэй тэр хэн бэ? Мэдээж тэр Гринч шүү дээ. Тэр энэ зул сарын баярыг хулгайлж, бусниулахыг хүссэн ч юу түүнд саад болж, аз жаргал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жижигхэн хотын хэн гэгч баатар түүнд ухаарал хайрлан, зул сарыг аврах бол?

Баримт 8.

A Christmas Carol: Чарлс Дикенсийн бичсэн Зул сарын тухай классик романыг найруулагч Роберт Земекис анимейшн хэлбэрт оруулж орчин цагт дахин түгээн дэлгэрүүлсэн билээ. Зул сарыг үзэн яддаг ноён Скрүүж өөрийнхөө амьдралыг гадны хүний нүдээр харж, дүгнэлт хийх сонирхолтой аяллын гол дүрд алдарт жүжигчин Жим Кэрри дуу оруулсан юм.. 

Баримт 9.

The Santa Clause: Ганц бие аав Скотт Зул сарын өмнөх өдөр хүүгээ харах үүрэг хүлээнэ. Тэд санамсаргүй байдлаар Сантагийн хувцастай эрийг хөнөөснөөр Хойд туйл руу “ачигдана”. Зүүд зэрэглээ мэт энэ хачирхалтай явдлууд ар араасаа хөвөрч өвлийн өвгөнийг орлох үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүйд хүрнэ. 

Баримт 10.

The Santa Clause 2: Скот найман жилийн турш Сантагийн “үүрэг гүйцэтгэж”, үнэнч одой нар нь түүнийг хамгийн сайн өвлийн өвгөн гэж итгэнэ. Гэнэт Зул сарын ертөнцөд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарч, Скот өвөөд олон бэрхшээл тулгарна. Түүний хүү муу хүүхдүүдийн жагсаалтад орж, Санта Клаусын үүргээ хүлээлгэж өгөх шаардлатай болдог байна.

Баримт 11.

Jingle All the Way 2 : Зул сарын баяраар хайртай хүмүүстээ хүссэн зүйлийг олж бэлэглэх нь юу юунаас илүү чухал. Ларри охиныхоо хамгийн дуртай тоглоомын эрэлд гарснаар киноны үйл явдал өрнөнө. Гэхдээ түүнд нэг том өрсөлдөгч бий. Тэр өрсөлдөгч бол салсан эхнэрийнх нь шинэ нөхөр

Баримт 12.

Merry Friggin Christmas: Боид Мичлерийн гэр бүл Зул сарыг удаан уулзаагүй садантайгаа өнгөрүүлэхээр болно. Тэр хүүгийнхээ бүх бэлгийг гэртээ мартсанаа гэнэт санаж, буцаж явснаар найман цагийн урт аялалд гарна. Америк инээдмийн төрлийн энэхүү киног Тристрам Шаперо найруулжээ. Жүжигчин Робби Уиллиамс өөд болсны дараа түүний тоглосон хамгийн эрэлттэй кинонуудын нэгээр энэ кино тодорч байсан юм.

Баримт 13.

Krampus: Крампус бол Санта Клаусын хар сүүдэр. Зул сард үл итгэж, хүндэтгэл үзүүлээгүй хүн бүр Крампусаас “шан”-гаа хүртэх л болно. Нэгэн гэр бүлд тохиох аймшигт, бас сургамжит түүхийг Зул сарын баяр хором мөчөөр ойртож буй энэ өдрүүдэд гэр бүлээрээ хамт үзэхэд хамгийн тохиромжтой.

Баримт 14.

Elf: Нялх балчир байхаасаа Хойд туйлд өссөн Бадди өөрийгөө анаахай гэж итгэдэг. Гэвч өсөж томрох тусам бяцхан одой нараас биеийн өсөлт, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлээр ялгарч эхэлдэг. Тэр Хойд туйлыг өөрийнхөө байх ёстой газар биш гэдгийг хүлээн зөвшөөрч жинхэнэ гэрээ олохоор Нью-Йорк хотыг зорьсноор киноны үйл явдал өрнөдөг.

Баримт 15.

The Nightmare Before Christmas: Хэллоуны ертөнцийн Жэк шинэ зүйлийг хүсэж, Зул сарын ертөнцийг олж нээснээр бүх зүйл орвонгоороо эргэхийн эхлэл тавигдана. Гайхалтай дүрслэл, мюзиклээр дүүрэн энэ хүүхэлдэйн киног заавал үзэхийг санал болгож байна.

Баримт 16.

A Charlie Brown Christms: Бүгд Charlie-гийн талаар. Charlie зул сарын баярын энэ хачирхалтай зарчим буюу ёс болсон зүйлсийг сайн ойлгодоггүй. Гэвч сургуулиас зохиож буй мюзикл, найзаасаа авсан тэр жаргалтай урам зориг, гунигтай бяцхан зул сарын модноос гарсан тэр их хүч Charlie-г эрс өөрчилдөг.

Баримт 17.

“The Holiday”: Сэтгэл хөдөлгөж, аньсага чийгтүүлсэн кинонуудын нэг. Тиймээс та зурагтынхаа өмнө алчуур бариад суух болох нь ээ... Киноны гол баатар болох азгүй хөөрхий эмэгтэйг өрөвдөж, эцэст нь сайн сайхнаар төгсөөсэй хэмээн өмнөөс нь залбирч , хэрэв энэ эмэгтэйн оронд байсан бол ямар шийдвэр гаргах вэ гэх бодолд автуулсаар үйл явдал өрнөнө. Эцэст нь гол дүр болох Кейт Уинслет болон Камерон Диас нар мөрөөдлийнхөө эр хүнийг олсноор кино төгсөхөд та хаанаас ч авамгүй тэр сэтгэл ханамжийг мэдрэх болно.

Баримт 18. 

It's a Wonderful Life: Энэ бол жинхэнэ зул сарын сонгодог кино. Гараад аль хэдийн 60 жилийг ардаа үлдээсэн ч зул сараар үзэх дуртай кинонуудын жагсаалтнаас хэзээ ч хасагдаж байсангүй. Ажил ихтэй George. Түүний амьдрал нэгэн хэвийн. Гэвч түүнийг хэзээд хамгаалдаг сахиусан тэнгэр Clarence, George-ийн амьдралыг хөгжилтэй, баяр хөөртэй, инээд дүүрэн болгодог юм.

Баримт 19.

The Nightmare Before Christmas: Тэд сүнсний баярт л дуртай… байсан. Өөр нэгэн ертөнцөд бидний дуртай зул сарын баярыг хулгайлах гэж байвал та яах вэ?

Баримт 20.

“Bad Santa”: Энэхүү кино “балмад” хэмээх жагсаалтанд багтах ч та ийм зүйлд тэгтлээ эмзэглээд байдаггүй бол “Яагаад болохгүй” гэж? Ямартай ч “Муу Санта” нэрэндээ тохирсон үйл явдлууд өрнөх ч хэрэв энэ нь баярын наастр эвдэхгүй гэдэгт итгэлтэй байвал баярын үдшийн шилдэг кинонуудын нэгд зүй ёсоор орох ажээ.

Баримт 21.

“Meet Me in St. Louis”: Энэ бүтээл хосуудын романтик үдэшт төгс тохирно. Киноны дуу “Have Yourself a Merry Little Christmas” л гэхэд баярын уур амьсгалыг хангалттай бүрдүүлэх ажээ. Мөн гол дүрийн жүжигчин Жуди Гарленд гайхалтай үзэсгэлэнтэй, сэтгэл татам байдлаараа үзэгчдийн сэтгэлийг татна. Хуучны энэ кино сэтгэл хөдөлгөм хайрын түүхээрээ таныг зурагтын өмнө уяна гэдэгт итгэлтэй байна.

Баримт 22.

“Love Actually”: Киноны гол дүрийг бүсгүйчүүдийн сэтгэлийг татдаг эрэгтэй жүжигчдийн нэг Хью Грант бүтээжээ. Энэ британи эрийн чухам юунд нь эмэгтэйчүүд тэгтлээ татагддаг нь өнөөг хүртэл оньсого хэвээр. Тэрээр ажилдаа бүхий л зүрх сэтгэлээ зориулсан, ганцаардсан ерөнхий сайдын дүрийг бүтээх бөгөөд ажилчин ангийн жирийн бүсгүйтэй учирснаар хайр сэтгэлээ олж буй тухай гардаг. Үүнээс гадна Эмма Томпсон, Билл Най, Лиам Нисон болон Колин Ферт нарын оролцон тоглосон  романтик инээдмийн уг кино баярын үдэш таныг уйдаахгүй гэдэгт итгэж болно.. 

Баримт 23.

“Eyes Wide Shut”: Энэхүү жагсаалтаас сэдвийн хувьд бага зэрэг хазайсан кино бол “Eyes Wide Shut” юм. Үйл явдал нь Зул сарын баяраар эхэлж, мөн төгсөнө. Гэхдээ уг киноны ихэнх үйл явдал насанд хүрэгчдэд хамааралтай. Хэрэв та Том Круз, Николь Кидман нарыг хосууд хэвээр, хамтын амьдралыг нь сэргээхийг хүсч байгаа бол танд яг тохирно.

Баримт 24.

“Ernest Saves Christmas”: Заримдаа кино дөнгөж эхэлж байх үед дуустал нь үзэх сонирхол татахгүй нь дээ гэсэн бодол төрдөг. Энэ кино тэр төрөлд багтана. Гол дүрийн жүжигчин өмнөх бүтээлүүддээ хүмүүсийг хангалттай инээлгэж чадаагүй, энэ удаад ч адил байх болно. Харин танд өгөх бидний зөвлөгөө бол шүүгээнээсээ хуучин цамцаа гаргаж өмсөөд, хундага дарс дүүргээд хайртыгаа тэврэн киногоо эхлүүл. Киноны үйл явдал өрнөх тусам танд таалагдах болно.

image

Шинэ жилийн баярыг хуучны сайхан кинонуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэр бүлээрээ, хайртай хүнтэйгээ, тухлан сууж үзэх нь бүүр таатай. Тэгвэл та бүхэндээ шинэ жилээр үзэхэд тохиромжтой 24 киног хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Saraa (202.55.188.42)
    Hi sex hiih zaluu bn uu
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Хөх чоно (202.72.245.123)
    Ирония судьбы или с легким паром киногүйгээр шинэ жилийг төсөөлнө гэж үү
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (83.249.49.214)
    ehleed new year christmas 2 oo yalgaj suraad daraa n olon yum bich bas angli helee sur za
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
    • Neg l shashnii bayar temdeglesen lalruud yuma yalgaj salgaj oilgohgui
      2020 оны 01 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    16 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    23 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    1 цаг 18 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    1 цаг 29 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    3 цаг 1 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    3 цаг 17 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    3 цаг 27 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    3 цаг 28 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    3 цаг 53 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    4 цаг 7 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    4 цаг 17 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    4 цаг 28 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    18 цаг 56 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    23 цаг 59 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    Өчигдөр 11 цаг 20 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК