“Ам нээвэл“ нэврүүлгээр орох үедээ “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавт 4 сая доллар өгсөн гэж ярьсан. Энэ нийгэмд шуугиан дэгдээж, үүний мөрөөр Д.Дорлигжаваас АТГ гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг өгснийхөө дараа сайд асан Д.Дорлигжав “Өдрийн сонин“-д тодруулга өгөхдөө “Ор үндэслэлгүй худлаа зүйл“ хэмээгээд удахгүй энэ талаар нийтэд мэдээллэнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл чимээгүй л байгаа. Харин үүнтэй зэрэгцэн нэгэн ноцтой мэдээлэл байгаа нь “Алтан Дорнол Монгол“-ын захирал Т.Ганболдтой холбоотой 85 тэрбум төгрөгийн татварын асуудал сөхөгдөж байгаа тухай юм. Түүнийг улсын төсөвт төлөх ёстой 85 тэрбум төгрөгийн татвараас зугтсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Түүнийг “Ам нээвэл“ нэвтрүүлэгт орсон шалтгааныг нь татварын асуудлаа нуух гэж Д.Дорлигжавт өгсөн гэх хэргийг олны анхааралд аваачсан байж магадгүй гэж тайлбарлах ч хүмүүс байгаа. Гэхдээ энэ хоёр сэжүүр үнэн бол хоёулаа л ноцтой хэрэг. Тэгэхээр Т.Ганболд 85 тэрбумын татварын хэргээ нуух гэж Д.Дорлигжавт өгсөн гэх дөрвөн сая долларын хэрэг зохиомлоор босгов уу гэдэг нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар ил болох биз ээ.
С.Нацагтовуу
Сэтгэгдэл (18)