УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ өөрөө тарах тогтоолын төслийг дэмжиж гарын үсэг зурах үеэр цөөн зүйл тодрууллаа.
-Та парламентийн залуу гишүүдийн нэг. Яагаад гарын үсэг зурсан бэ?
-Улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байна. Ийм нөхцөл байдалд тааруулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар асуудлыг шийдэхгүй. Улс төрийн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөлт хийвэл Үндсэн хуулийн дархлааг устгана. Ингэхээр УИХ харъяа байгуулагадаа хариуцлага тооцох тогтолцоо байхгүй болох эрсдэл бий болж байна.
-Та НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Залуучуудын төлөөлөл энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Өнөөдрийн энэ бүх талцлаас яажангижрах вэ, Монгол төрийн дархлааг хэрхэн бий болгох, төрийн албыг хэрхэн чавахжуулах зэрэг асуудлаар хуулийн төсөл боловсруулж байна. Ийм нөхцөлд хөгжилд дэвшил ярих боломжгүй. Боломж ч байхгүй. Залуучууд маань ийм л байр суурьтай байгаа.
-Таны хамаарал бүхий компани ЖДҮ-гээс зээл авсан. Та үүнд тайлбар хийгүй юү?
-ЖДҮ-гээс зээл авахад нь би нөлөөлөөгүй. Оролцсон зүйл байхгүй. Зээл авсан гэдгийг сүүлд мэдсэн.
Г.Алимаа
Сэтгэгдэл (9)