Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой" гаднын зах зээлээс 1.5-2.5 тэрбум ам.доллар босгоно

2019-2-20
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хоёр дахь зах зээлд арилжих боломжийг бүрдүүлэх ёстой. Ингэхдээ олон улсын хөрөнгийн бирж дээр нэгж хувьцааны үнэ 933 төгрөгөөс доошгүй байхаар санхүүгийн тооцоолол хийсэн.

ЭШЛЭЛ 2.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшдэг 2 сая 511 мянган иргэн бий. Энд ахмадууд, тухайн үеийн оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хасагдаад ингэж тооцогдсон. Мөн Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 20 хувийг иргэдэд хуваарилсан байдаг. Харин иргэд 300 ширхэг хувьцаагаа зарсан эсэхээс хамаарч нийт хувьцааны 14.7 хувийг эзэмшдэг.

ЭШЛЭЛ 3.

Тухайн үед Засгийн газраас компанийн 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд тараахаар шийдвэрлэсэн ч үүний дийлэнх нь арилжаанд ороогүй. Тиймээс нэг хувь хүрэхгүй хувийг ганц компани эзэмшдэг.

ЭШЛЭЛ 4.

“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 801 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

ЭШЛЭЛ 5.

2016 онд иргэдийн 300 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөг худалдаж авсан нь хувьцааны үнэлэмжийг унагахад нөлөөлсөн.

ЭШЛЭЛ 6.

Бид олон улсын Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа босгож байж олсон орлогоороо шаардлагатай зарим төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Зарим төсөл хөтөлбөрийг орлогоороо, заримыг нь хөрөнгө оруулагчтай хамтрах хэлбэрээр хөдөлгөх ёстой. Ингэж байж эх орондоо том хэмжээний ашиг авчрах хэмжээнд ашигтай ажиллана. Бид энэ зарчмаар ажиллаж байна.

ЭШЛЭЛ 7.

Богино хугацаанд бүх нөөц бололцоогоо ашиглан параллель зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, хими технологийн үйлдвэрээ бүтээн байгуулна. Мөн суурьшлын бүс бий болно. Суурьшлын бүс байгуулах дэд бүтцийг төлөвлөгөөг нь гаргасан. Дунд болон урт хугацааны төлөвлөгөө, бүх стратеги нь батлагдсан. Тиймээс тоглоомын дүрэм “Эрдэнэс Тавантолгой”-н талд бий.

ЭШЛЭЛ 8.

М.Энхсайхан даргын үед хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулах, тендерийн ажлыг зогсоосон нь зөв шийдвэр байсан. Би хувь хүний хувьд энэ төсөлтэй 2007 оноос хойш холбоотой ажиллаж байна. 2009 оноос олон улсын хэлэлцээр, 2010, 2011 онд стратегийн хөрөнгө оруулагч 12 компани олон улсад тендер зарласан байсан. 2012, 2013 онуудад энэ төслийг эрчимжүүлэх хүрээнд дараагийн хөрөнгө оруулалтын асуудал яригдсан. Тухайлбал, IPO гаргах эхний шатны ажлууд эхэлсэн юм. Тухайн үед төсөл амжилтад хүрээгүй байсан. Учир нь компани маш их өр төлбөрт дарагдсан, улс төрийн шийдвэрүүд буруу гарч байсантай холбоотой. Мөн компанийн үнэлэмж тодорхой бус, нэгдсэн тайлан баталгаагүй байсан зэрэг өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаа алдахад хүргэсэн.

ЭШЛЭЛ 9.

Тиймээс дахин 10 жилийн хугацаа алдахгүйн тулд одоогийн байгаа нөхцөл байдал, байр сууриа хадгалж, урагшаа хөдлөх томоохон түлхэцийг бий болгохын тулд ажиллаж байна.

ЭШЛЭЛ 10.

Олборлолтын ажлыг туслан гүйцэтгэх буюу дотоод, гадаадын хоёр компаниар хийлгэж байна. Мөн зарим хэсгийг өөрсдөө олборлодог. Эндээс юу харагдаж байна гэхээр олборлолтоо Монголчууд өөрсдөө хийгээд явах боломжтой бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмж нь байдаг юм байна. Төр муу менежер биш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харуулсан гэж ойлгож байна.

ЭШЛЭЛ 11.

2011, 2012 хоёр баруун, зүүн цанхын хоёр техникийн эдийн засгийн үндсийг батлуулсан. Үүнд нүүрс баяжуулах үйлдвэрийг гурваас таван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулан эцсийн бүтээгдэхүүн буюу нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн борлуулах тухай асуудал яригдаж байсан ч энэ үед эдийн засгийн хямрал явагдсан юм. Мөн нүүрсний огцом уналт, улс төрийн шийдвэртэй холбоотой компанийн үйл ажиллагаа тасалдсан. Энд хэн хохирсон гэхээр дээрх төслүүд ажил хэрэг болж чадаагүй.

ЭШЛЭЛ 12.

Компани олборлолт хийж эхлээд есөн жилийн хугацаа өнгөрчээ. Гэтэл 2010 онд миний удирдаж байсан баг гэр кэмптэй олборлолтод гарч байсан. Одоог хүртэл энэ зохион байгуулалтаар байж л байна. Өөрөөр хэлбэл, компани олборлолт хийж эхэлснээс хойш хөгжөөгүй.

ЭШЛЭЛ 13.

Эрдэнэс Тавалтолгой энэ оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан . Энэ хүрээнд гадаадын зах зээлээс 1.5-2.5 тэрбум ам.доллар босгоно.

ЭШЛЭЛ 14.

Улс төрчид энэ ажлыг ингэж хий гэх зүй бус шаардлага тавихаа больсон. Эрдэнэс Тавантолгой бол улс орны ирээдүйг авч явах маш том төсөл гэдгийг ойлгодог болсон байна.

ЭШЛЭЛ 15.

УИХ-аас хурдан IPO-өө гарга. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүл, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүл. Компанийнхаа нэр хүндийг нэмэгдүүл, тээврийн зардлаа бууруул гэсэн шаардлагыг тавьж байгаа.

ЭШЛЭЛ 16.

Үүний тулд бэлэн төсөл Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам байна. Суурь бүтэц нь 70 гаруй хувьтай хийгдчихсэн. Ингэснээр жолооч нарын хүндрэлтэй байдал, тээвэрлэлт шийдэгдэнэ.

ЭШЛЭЛ 17.

Боомт хүртэл төмөр зам барихдаа 10 орчим км зөрөөд барьчихсан асуудал бий. Үүний шалтгаан нь өндөржилт юм. Учир нь Монгол болон Хятад Улсын гадаргын байршил зөрүүтэй байдаг.

ЭШЛЭЛ 18. 

Эрдэнэс Тавантолгой энэ жил 17.5 сая тонн нүүрс тээвэрлэх үүрэг хүлээсэн. Харин ТУЗ-аар 18 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөө батлуулсан. Үүний 15 сая тонн нүүрсийг зах зээлийн хуулиар борлуулалт хийнэ. Үлдсэн гурван саяыг нүүрс урьдчилан борлуулахаар хөрөнгө оруулалтаа зарим хэсгийг шийдэж явах үүрэг хүлээсэн юм. Ер нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломж бий.

ЭШЛЭЛ 19.

18 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөнд дотоодод нийлүүлэх шахмал түлш үйлдвэрлэх хэмжээ багтаагүй. Эрдэнэс тавантолгой компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд утааг бууруулах, агаар орчны бохирдлыг арилгах зорилгоор стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, шахмал түлш үйлдвэрлэх ажил дээр тусгагдсан төлөвлөгөөнөөс тусдаа явагданх юм.

ЭШЛЭЛ 20.

Компани коксжих нүүрсээ 71.2 ам.доллараар борлуулдаг. Нүүрсээ Цагаан хад хүртэл тээвэрлэдэг. Энэ хүртэл тээврийн зардалд 16 доллар, ачиж буулгахад 1.3 доллар байдаг. Мөн Цагаан хадаас Гашуунсухайтын боом руу гаргадаг. Энд мөн 10 орчим доллар байдаг. Нүүрсэн дээрээ тээврээ шингээж үзвэл 130 орчим доллараар борлуулж байгаа гэсэн үг.

ЭШЛЭЛ 21.

Эрдэнэс Тавантолгойн хувьцааг гаднын зах зээлд гаргахын тулд олон улсын санхүүгийн зөвлөхүүд авч ажиллуулж байгаа. Бид тоглоомын дүрэм ямар байхыг тодорхойлсон. Харин үүнд санхүүгийн талаас ямар эрсдэл байгаа эсэх зөвлөгөө авна.

ЭШЛЭЛ 22.

Учир нь өмнөх Оюутолгойн гэрээ шиг муу гэрээ болох ёсгүй. Бүх ашигтай талыг Монголын талд байлгахын тулд тухайн зөвлөхүүдийн мэдээлэлд тулгуурлаж, төслөө үр ашигтай байлгахад ажиллаж байна

ЭШЛЭЛ 23.

Мөн гаднын зөвлөхүүд ашиг сонирхлын зөрчилтэй байх вий гэсэн хардлага бий учраас мөн дотоодын судлаачдаас бүрдсэн баг ажиллаж байгаа. Хоёрдугаарт, энэ төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хийж байсан зөвлөхүүдийн баг ажиллаж байгаа. Гуравдугаарт, олон улсын санхүүгийн зөвлөхүүд, дөрөвдүгээрт, хувьцаа гаргахад олон улсын зах зээлд хамтарч ажиллах компани ажиллаж байна. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Хүн бүрт өгөөжтэй байлгах үүднээс ажиллаж байна.

ЭШЛЭЛ 24.

Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирлын албан тушаалд яагаад Г.Ганхуягийг сонгосон бэ гэхээр нэгдүгээрт, хийж байгаа ажил, төсөл хөтөлбөрүүдээ мэднэ. Хоёрдугаарт, туршлагатай гэдгээр нь Ерөнхий сайд, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд сонгосон юм байх. Хамгийн гол нь энэ төслийнхөө төлөө өөрөө зүтгэх сэтгэлтэй. Баг хамт олноо удирдаад цаг наргүй л зүтгэж байгаа.

image

Өчигдөр 25 дугаар суваг телевизээс бэлтгэн явуулдаг “Ам нээвэл” нэвтрүүлгийн ээлжит дугаарт “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцлоо. Ингээд түүний хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (202.21.99.42)
    Haraajiin butehgui tsaraitai populist nuhur
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • Ахмад уурхайчин (202.126.89.175)
    Хамгийн чухал асуудал сорчлон олборлолт хийж болохгүй. Метан хийн төслөө цаг алдахгүй эхлүүлэх. Ажилчдынхаа нийгмийн асуудалд хөрөнгө оруулалт хийх. Тээврийн асуудлыг хятадуудаар биш монголчууд өөрсдөө хийхэд анхаарах гээд олон асуудал байх шиг. Улаанбаатарт байгаа офиссын ажилтнаа цөөлж уурхайн ажилд илүү анхаармаар. Хүн олдоод ирхээр ажлын хариуцлага суларч дүлийдээ найдаж ... гэдэг л болдог.
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.89.90)
    1% ийг нь ямар хэний компани эзэмшиж байгааг ил болгомоор юм байнадаа
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (81.244.82.67)
    Ene ch buun populistnukhurduu. Chonond khonio khadgaluulakhyn ulger shig bolokh viidee
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Батаа Солонго (202.179.25.33)
    За залуу минь ОТ шиг Монголын ард түмэнд үр өгөөж үгүй!!! Гадныханыг тэтгэсэн орд болгочихвоо!!! Ард түмний нэхэл хатуу шүү!!!
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • зочин (202.179.25.31)
    Харах царайны бүтэхгүй нөхөр байна. Сэхээтний үнэрч алга. Юу л болдог болдоо. Хэний цүнк баригч бэ.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
    • аюурсайхан
      2019 оны 02 сарын 25
  • Зочин (59.153.114.173)
    IPO БОСГООД 1.5 -2.5 тэрбум $ босгоно. 30 % - д ийм монго босгож байгаа юм бол ТТ -н уурхай чинь 5 - 7 тэрбум $ ортогтэй гэж байгаа гэсэн уг. иймэрхуу хогнуудаас салаачээ яаж ингэж ажил хийж чадаж байнаа. боксын Баттулгын хуухэд гээд боон идэвх цунх барьж гуйсэн иймэрхуу сэтгэлгуй сугнууд чадахгуй
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.173)
    Чалко-д 59. 3 $ бусад компанууд 71.28 $ ЭНЭ ЗОРУУ ХААШАА яваад байна нуурсний хулгайчдаа
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.173)
    ЧАЛКО-Д ОРОНД 80 ЖИЛЭЭР ТАВЬЧИХСАН гэсэн яриа унэн уу
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • ц (59.153.114.173)
    одоо хуртэл Зуун Цанхи нь Баруун Цанхиасаа дутуу унээр гэрээ хийж тэр унийн зоруу С.БАТБОЛДЫН халаасанд ордог. ЭНЭ АРИУХАН ЯВДАЛ УУ
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • лхам........... (66.181.182.142)
    ашиг тараана гэж хоолны шавхруу шиг юмаар хүлцэнгүй ядуусаа хуураад яана.хэдэн цэцэрлэг барьчих.нэгж хувьцааныхаа үнийг өсгөхөө бод ?
    2019 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.18.41)
    Энэ банди "Эрдэнэс Таван толгой" компанийн 2018 оны цэвэр ашгийг 700 тэрбум ₮ гэж 100 тэрбумаар дарж танилцуулсан нь аудитын шалгалтаар илэрчээ!!! Яах гэж??? АТГ шалгаж үзэхэд илүүдэхгүй байх шүү!!!!
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.111.20)
    Ингэж бүлтрэхээ л больчих хэрэгтэй л дээ. Өөрсдөө олборлодог гэнэ үү? Ямар техниктэй юм бэ? Олборлоод байгаа техник, уурхайн флотын талаараа тэгвэл мэдээлэл өгөөч. Хамаг ажлаа гэрээтийн техникээр хийлгэдэг өөрийн гэсэн ганц ачигч байхгүй хэр нь ингэж худлаа хэлэх ашигтай юм уу? Ажлын байрны зураг авалт хийсэн тайлан байгаа да. Сайт дээр ажилладагууд нь ачих машины хөдөлгөөний зохицуулалт хийдэг мөн нүүрс ачсан машины тэвшний хучилгыг татахаас өөр ажил бий бил үү? Гэр кемптэйгээ байгаа биз дээ. Орон нутагт ямар дэмжлэг үзүүлэв хөө?
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • СУМЬЯА (202.70.34.115)
    УУХҮЯ-С ОРСОН ШАЛГАЛТААР 1 ХҮНИЙ ХИЙХ АЖЛЫГ 2-3 ХҮНД ХУВААЖ ЗОХИОМЛООР ОРОН ТООГ ӨСГӨЖ МАН-Н ДААЛГАВРААР ЗӨВХӨН СҮҮЛИЙН 1 ЖИЛД 200 ХҮНИЙГ /ИХЭНХ НЬ МЭРГЭЖЛИЙН БУС ЗӨВХӨН ГЭР БАРЬЖ СУУЛТ ХИЙХ, МАСК ЗҮҮЖ ЖАГСАХ АЖИЛД ОРОЛЦОГСОД/ ШАХАЖ КОМПАНИЙН САНХҮҮГ ХҮНДРҮҮЛЖ БАЙГАА НЬ ТОГТООГДСОН БНА. ҮҮНД ХАРИУЦСАН САЙД , ТУЗ АНХААРАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ ,,,, ДУРАКУУД????????????
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • лхам........... (66.181.182.142)
    хуульч том уурхайг удирддаг нь шинэ техник технологи,ноу хау 2-рт орох уу?ми.энхболд шиг хуулиа уншаад тамгаа тэврээд суухгүй бол яамай гэж бодлоо.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.118.186)
    уурхайн аман дээрээ 71,2 $-оор зардаг. нэмээд тээвэр бусад зардал 16+1,3+10=27,3$ гэхээр 98,5 доллар болж байна. Гэтэл 130-р борлуулж байна гэхээр зөрүү 30-аад доллар хэний кармаанд ордог юм?
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    5 цаг 46 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    7 цаг 44 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    8 цаг 23 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    9 цаг 42 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    11 цаг 31 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    23 цаг 13 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    23 цаг 18 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК