Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“UFC” группийн захирал О.Амартүвшин гэж хэн бэ?

2019-2-26
0
ЖИРГЭХ

Баримт 1.

“UFC”-гийн О.Амартүвшин нь MCS компанийн “Спирт бал бурам”, Мобиком зэрэг компаниас ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд 23 настайдаа маркетингийн албаны захирал болсон гэдэг.

Баримт 2.

25 настайдаа 2005 онд хувийн бизнесээ эхлүүлж, “UFC” группийг байгуулснаар залуу бизнесмений жагсаалтад өөрийн байр суурь эзлэх болсон юм.

Баримт 3.

Бизнесийн талбарт шаггүй амжилтад хүрсэн түүний хувийн болон улс төрийн замнал тийм ч дардан байгаагүй. Тодруулбал, 2013 онд анхны эхнэрээсээ туурга тусгаарлаж, мисс Г.Гантуяатай дэр нэгтгэсэн нь 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Булганчуудад таалагдаагүй юм.

Баримт 4.

“UFC” группийг үүсгэн байгуулж, чацарганын шүүс, архиар “занималдах” болсон тэрбээр МАН-ын харъяатай ах нарыгаа дагаж “духан дээрээ улаан таван хошуутай” гарцаагүй МАН-ын хүн гэгдэж явсан ч нэг л өглөө АН-аас нэр дэвшиж олон хүний нүдийг орой дээр нь гаргаж байв.

Баримт 5.

Тэрбээр 2016 онд Булган аймгийн Ардчилсан намд бүртгүүлж, гишүүнийхээ үнэмлэхийг авсан.

Баримт 6.

Ингээд УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд Булган аймгийн 10 дугаарт тойрогт АН-аас өрсөлдсөн юм.

Баримт 7.

Түүнийг өрсөлдөх үед З.Энхболд О.Амартүвшинийг АН-аас Булганчуудад илгээх болсон шалтгаанаа Булган аймагтайгаа маш ойрхон байж, Булган хангайн хүчтэнүүд дэвжээний тэргүүний ажлыг хийдэг, Ардчилсан нам 1996 оноос хойш Булган аймагт өөрийн төлөөлөлгүй байсан учир түүнийг сонгохыг уриалж баахан рекламдсан ч тусыг эс олсон харамсалтай түүх бий.

Баримт 8.

2016 оны ээлжит сонгуулиар Булган аймагт АН ялагдсан шалтгааны нэг нь жижигхэн зүйлээр пи ар хийсэнтэй холбоотой гэх. Өөрөөр хэлбэл, нутгийнхаа “Булган хангай” дэвжээний бөхчүүдээр “Амар түвшин” дууг дуулуулсан нь олны тохуурхалыг хүргээд авсан. Дуучин бөхөөр улсын заан М.Өсөхбаяр, улсын начин И.Ёндонсамбуу, аймгийн арслан Ө.Сүхбат нар тодорч, тайзнаа морилсон бөгөөд ингэхдээ дууны агуулга нь нэр дэвшигч О.Амартүвшинд зориулагдсан пи арын дуу гэж Булганчуудад харагдсан юм. Тиймдээ ч арга ядарсан зүйлээр пи ар хийлээ гэж бас л зэмлүүлж байв. 

Баримт 9.

Олон нийтийн санал асуулгаар “Хар жагсаалт” гээчийг батлах үед О.Амартүвшиний нэр дунд нь цохиж явсан. Яг ямар шалтгаанаар хар жагсаалтад багтсныг тухайн үед мэдэгдээгүй ч зарим эх сурвалжийн өгүүлснээр нам хооронд “биеэ үнэлж явдаг”, “барьцгүй нэгэн” гэх зэрэг шүүмжлэлд өртсөнтэй холбоотой гэх юм билээ.

Баримт 10.

Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуулиас эхлээд МҮХАҮТ, бүр Бөхийн холбооны Ерөнхийлөгчид хүртэл хүч үзсэн нэгэн.

Баримт 11.

“Хар жагсаалт”-ад нэрээ сийлүүлэхээс өмнө “Төрд оруулж болохгүй хүмүүсийн жагсаалт гаргах тухай саналыг би дэмжиж байна” гэж өгүүлсэн удаатай. Тэгвэл “Хүссэн юм хүзүүгээр” гэгчээр ингэж хэлснээс жил хүрэхгүйн дараа өөрийнхөө нэрийг мөнхөлсөн нь энэ юм.

Баримт 12.

Тэрбээр 2014 онд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Б.Лхагважавт ганц саналаар ялагдсан юм.

Баримт 13.

Тэрбээр группийн Ерөнхийлөгчөөс гадна Булган аймгийн АН-ын нутгийн зөвлөлийн дарга, Булганхангай бөхийн дэвжээний тэргүүн зэрэг сонгуульт албыг хашдаг.

Баримт 14.

Өнгөрөгч 2018 онд Бөхийн холбоог хэн тэргүүлэх бэ гэсэн дуулиан олны анхаарлыг татсан. Уг үйл явдлыг нэхэн сануулбал, тамгаа өгөхгүй гэсэн талынхан хувцсаа тайлж нүцгэлсэн бол, тамга булааж авах гэсэн тал нь хаалга үүд өшиглөж, хэр таеквондочин бэ гэдгээ батлан харуулсан. Тэгвэл Бөхийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох эл сонгуульд мөн л “UFC” группийн Ерөнхийлөгч, “Булганхангай” дэвжээний тэргүүн О.Амартүвшин нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдснээр сандал ширээнд ямар дуртай нөхөр болохоо харуулсан юм.  

Баримт 15.

“Улаанбаатар” хотын худалдааны танхим байгуулахад гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэвч ажил үүргээ хангалттай гүйцэтгэж чадаагүй гэдэг яриа УЗ-ийн гишүүдийн дунд явдаг сурагтай. 

Баримт 16.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 оны үед Азийн төв байгуулах зорилгоор байгуулагдаж байсан тус танхим өнөөдөр О.Амартүвшин захирлын өмнө нь ярьж, хэлж, амлаж байсан шиг ажил хийгдсэн зүйл харагдахгүй л байна.

Баримт 17.

Тэрбээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа “Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь, дөрвөн жилийн өмнөхөөс огт урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс 10 гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй” гэсэн байна.

Баримт 18.

Мөн "Танхим олон жил үйл ажиллагаа явуулсан атлаа унтаа байдалд орчихсон. Гишүүдийнхээ сонирхлыг татахаа больчихсон. Магадгүй үйлдвэрчний эвлэлээс ч сул болчихлоо. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэдэг ажил олгогчдын ажлын байранд гаргаж байгаа ажилтан албан хаагчдын эрх ашигтай холбоотой дуугардаг. Танхим үүнээс ч сул болчихлоо шүү дээ. Зарчмын хувьд үүнд шинэчлэл хийх нь үндсэн гол зорилго. Бизнесийн хамгийн хүчтэй байгууллага болгоё. Дуу хоолойгоо нэгтгэе. Чиг үүргийг нь бүрэн дүүрэн хэрэгжүүлдэг байгууллага болгох үүднээс өрсөлдөхөөр болсон" гэжээ.

Баримт 19.

Хэдийгээр тэрбээр ингэж хэлсэн ч МҮХАҮТ-ыг ийм байдалд оруулсан хүмүүсийн нэг нь яах аргагүй тэрбээр өөрөө юм. Тэрбээр өчигдөр ikon.mn сайтад өгсөн ярилцлагын үеэр тус танхимын төлөөлөн удирдах зөвлөлд найман жил ажилласан гэж ярьжээ. Тэгвэл найман жил танхимын УЗ-д суудал эзлэхдээ тэрбээр юу хийсэн бэ гэдэг асуултыг хамгийн түрүүнд түүнээс асуух нь зүйн хэрэг биз ээ.

Баримт 20. 

О.Амартүвшингийн талаар сайн мэдээ олон ч, саар мэдээ цөөнгүй бий. Тэр дундаа мөнгө хөрөнгөтэй айлын хүүхдүүд хар тамхи, охид хүүхнүүдтэй нэр холбогдох нь түгээмэл. Тэгвэл түүний ууган хүү ч гэсэн энэ замналыг тойролгүй дайрч өнгөрсөн. Тодруулбал, “Бридж” группийн захирал Д.Ганхуягын охин Г.Номуундарийг хүчиндсэн хэрэгт ууган хүү А.Тэргэл холбогдож, багагүй дуулиан тарьсан юм. Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоогүй гэх зэрэг цөөнгүй шалтгаанаар дээрх хэрэг хаагдсан гэж тухайн үед мэдээлж байв.

Баримт 21.

Үндэсний манлай үйлдвэр тодотголтой "UFC" групп оюуны өмч “хулгайлсан” гэх хэрэгт бас л нэр холбогдоод авсан. Тодруулбал, шинэ бүтээгдэхүүнийхээ логонд  нэгэн уран бүтээлчийн нэлээд хэдэн жилийн өмнө гаргаж байсан бүтээлийг хуулбарлан ашигласан гэх ярианд өртсөн нь бас л хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байв.

Баримт 22.

Хуулиар архи, согтууруулах ундааг сурталчлахыг хориглосон ч “архины” сурталчилгааны арга хэлбэр улам нарийссаар байгааг О.Амартүвшин батлан харуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, чацаргана, архины үйлдвэрлэлийн бизнесээр гараагаа эхүүлсэн тэрбээр “Морьтой Чингис” бүтээгдэхүүн нь олон улсын чанарын шалгаруулалтаас шагнал авсан тухайгаа өдөр шөнөгүй телевиз, сониноор сурталчилсан. Дагаад борлуулалт нь суга өссөн гэх. Тухайн үед өрсөлдөгч байгууллагаас ингэж болох уу гэж өчнөөн асуусан боловч холбогдох байгууллагаас нь ямар ч арга хэмжээ аваагүй гэхээр О.Амартүвшин шаггүй зайтай бизнесмен юм шиг байгаа юм.

Баримт 23.

О.Амартүвшин нь "Шийвдэр гаргах, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө дажгүй сайн гэж боддог. Энэ нь бизнес удирдлагын мэргэжил эзэмшсэн маань холбоотой байх. Олон хүчин зүйлийг тооцож, нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь бизнесийн хамгийн чухал зүйл. Зөв стратегийг сонгоход анхаарч, энэ тал дээрээ түлхүү ажиллаж ирсэн. Ажил дээр судалгаа хийх шаардлага байнга гарч ирдэг. Судалгаа хийхдээ ч дуртай. Хүмүүс юу хүсэж байна, хандлага хаашаа явж байна, бид яах ёстой вэ гэдгийг бодож, анализ хийдэг" гэж өөрийгөө тодорхойлжээ.

Баримт 24.

Түүнчлэн "Танихгүй хүмүүст хаалттай, дотогшоо гэж харагддаг гэсэн. Гэхдээ танилцаад, ярилцаад, санал солилцоод ирэхээрээ тэдний санаа бодол өөрчлөгддөг. Таньдаг хүмүүсийнхээ дунд маш нээлттэй хүн. Ер нь хүмүүстэй санал солилцож, бодож явдаг зүйлсээ таниулж ойлгуулж явахыг хичээдэг юм" гэжээ. 

image

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн сонгуульд “Ард”-ын Ч.Ганхуяг, “Урбанек”-ийн Б.Лхагважав, "Буян"-гийн Б.Жаргалсайхан, “UFC”-гийн О.Амартүвшин нарын дөрвөн хүн өрсөлдөж буй сурагтай. Эдгээр эрхмүүд өрсөлдөх өрсөлдөх эсэхээ эцэслэж, материалаа хүргүүлэх юм байна. Танхимын ерөнхийлөгчийг маргааш болох сонгуулиар тодруулах учиртай. Тиймээс сунгаанд оролцож буй дээрх дөрвөн нэр дэвшигчийн талаарх цуврал баримтыг хүргэж байна. Ингээд эхний ээлжинд “UFC”-гийн О.Амартүвшиний талаарх 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (203.91.112.14)
    хэний захиалгатай мэдээ вэ кккк
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • иргэн (103.57.94.118)
    Таалагдсангүй. Тэгээд яагаад сонгогдчихов оо.
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.8.243)
    Огт таалагдсангүй ёстой овилгон амьтан байна. Мөнгөө олоод л явж байг цаашаа, түүнээс олныг төлөөлөх, хамгаалах хүн огт биш байна
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Иргэн (203.91.115.44)
    ИЙМ ХҮМҮҮСИЙГ ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ!!!
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • zochin (182.160.39.136)
    muu hun
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Zochin (139.5.216.243)
    Ene harvaas oliggui er, mungiig yah ve olj bolno, terende chuhal bish.....
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.19.49)
    Саяхан Eagle TV-ээр нэвтрүүлэгт оролцож байхыг нь хараад аятай сэтгэгдэл төрөөгүй шүү!!! Яагаа ч үгүй пээдийсэн, биеэ тоосон банди юм уу даа гэж санагдсан!!
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.112.245)
    БУЛГАН АЙМГИЙН АН БАС НУТГИЙН ЗӨВЛӨЛТӨЙ ЮУ НАЙРУУЛГЫН АЛДАА ЮУ
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • төрөлхийн хулгайч хүн биш үү (202.9.43.87)
    угаасаа бүх явсан замнал нь хулгайчийн замнал л байна
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • зулаа (139.5.217.19)
    төмөр замд баригдсан герман стандарт гээд барилга нь стандартын биш байхад МХЕГ хүлээж авсан, өвөлдөө маш хүйтэн, баригдаад 4 жил болж байна. гражын зогсоолууд нь бас стандарт биш, баахан хазгай хэлтэй гарууд амьдардаг. АТГ нэг дарга, цагдаагийн том хурандаа амьдардаг. оффис дээр нь гэрээ хийх гээд очиход дарга нар нь хоорондоо зодолдож байсан, харуулаа муухай дээрэнгүй загнаж байсан
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.19.49)
    За даа, энэ мэтийн банди нар ч бүтэхгүй дээ!!! Болох, болохгүй, муу, сайны ялгааг мэдэхгүй "Завсрын үе"-ийн банди нар яаж ч мэднэ шүү!!!
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.195.217)
    Энэ Лхагважав гэгч албан тушаал, алт мөнгөний төлөө нам хооронд “биеэ үнэлж явдаг” хогийн шар шувууны захиалга байна. МХАҮТ-ын 50 сая төгрөгийг дээрэмдэж 2 өрөө байр өөртөө завшсан хулгайч зайлаа.
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.182.142)
    Зарим нэг нь улс төр, албан тушаал хашихаараа авгайгаа сольдог хүн улс төр, бизнес нь олигтой явдаггүй л дээ. Зарим нь боожгооноос болж хожим нь үр хүүхдээ хөөддөг нэгэн байхад зарим нь цадаж ханаж мэдэхгүй улсын хөрөнгөнд гар дүрж шившгээ тарьдаг гээд өнөөгийн улс төр, бизнисменүүдийн увайгүй үйлдлүүдийн алийг тэр гэхэв. Энэ хүний жудаг л харагдана даа.
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (202.9.43.96)
    Уншихаас бөөлжөс цутгамаар хүн хог байна.Заль мэх заваанаар явдаг юм шиг бн.Сандал ширээнд дуртай зальт этгээд гэж ойлгов.Эсрэг пиар нь бичив үү яав. Үл бүтэх юм гэж ойлгов
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.24.204)
    ХАРВААС ДҮРВЭД ЦАЙРЛСАН НОВШ БНА.
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Увсынх биш юм уу (202.21.124.134)
    Увсынх биш юм уу. Яагаад булганаас дэвшсэн юм бэ. Увс хүнс гэхээр нь Увсынх л гэж бодоод байсан ш дээ. Булганыхан булхайтай, будаан дээрээ зодоонтой гэлэг байх аа
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
    • Zochin
      увсын хүргэн байсан ,өөдтэй эр биш ээ
      2019 оны 02 сарын 26
  • Зочин (150.129.140.176)
    Судлаад байхад лав олигтой амьтан бишээ. МҮХАҮТ г ёстой нэг тарааж хаяхаар амьтан шив дээ. Ийм хогийн ургамлууд энд тэнд зөндөө ургасан байдаг даа
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Zochin (202.55.180.219)
    Үнэн жудаг муутай эрийн оронцог.
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.122.236)
    giznesee xiisen deer um bn . yls tord bydlian l xytgana ,oirtyylaxgyi bx deer noxor um shig bn
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.87.54)
    88003585 Бие Бид даа дээ харын хайхан хайрла чин ах бид сайн сайр Би 2 нэг ны их отгоо :3:29 ❤❤❤
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • хахах (202.21.124.134)
    хүүхэд нь танхимын хүүхдүүдийг хүчиндээд таарах биз
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.21.124.134)
    надад лав энэ хүн огт таалагддагүй. Компаниа байгуулахдаа их нотой байсан гэх юм билээ. бас компанийнхаа ажилчдад их таагүй ханддаг гэсэн. аймаар харамч, элдэвээр хараадаг гэсэан. Гаднаа дуугай царайлчихаад цаанаа аймаар гэсн
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Hulug (202.21.106.153)
    Busdaasaa ogt yalgaa alga! Adilhan ....!
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
    • иргэн
      харин тийм. Бөхийн холбоонд хүртэл хүч үзээд байхдаа яаахав дээ. Инээдтэй санагдчихдаа
      2019 оны 02 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    7 цаг 49 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    8 цаг 40 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    8 цаг 44 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    9 цаг 22 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    9 цаг 26 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    10 цаг 27 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    10 цаг 41 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    11 цаг 3 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    11 цаг 31 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    11 цаг 57 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    12 цаг 30 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    13 цаг 11 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    13 цаг 24 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    13 цаг 26 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    13 цаг 35 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    13 цаг 49 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    14 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 16 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    14 цаг 31 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    14 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК