Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арван долоотой байхад

2019-3-09
0
ЖИРГЭХ

Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Босовч, суувч нэхэн дагасаар билээ.
Манайх Цээлд, Бөөдэйнх Улаандэлд зусч байлаа. Цээлийн тойром нууралчихсанаас хойш тэдний адуу, тэмээ усны үнэрээр цуван ирэх болж бид хоёрын уулзаж байхад ганц сайн шалтаг болсон юм. Бөөдэй ээжтэйгээ хоёулханаа суудаг болохоор тэмээ малдаа өөрөө л явна. Хааяа унаагаа юүлүүлэх гэж адуугаа тууж ирэхэд нь би уургынхаа хээрийг барьж мордоод хорь хүрэхгүй адууг нь хураан хөндөлсүүлж барих морио тэгэхээс тэгж адуунаас нь гарган элдээд сүүл дэрлэн дагах хэвтэй дэмтэй сайхан хээрийнхээ дөрөө зуран эргэн эргэн яг л тэр агшинд бөхийн цацаж сүүлэндээ салхи татуулан зугтаах морины нарийн хоншоороор уургалан эргүүлээд үргэн давхисан адууныхаа хойноос янцгаан тэмүүлэх түүнийг эмгэг морь уургалсан мэт чахалзуураар нь эрж Бөөдэйг хүлээж зогсоно.
Бөөдэй үсрэн бууж олмоо тавиад, эмээлээ өргөн, мориныхоо хурууг нар харвахаас болгоомжлон салхи оруулж хэсэг сүүдэрлэн зогссоноо хазаараа мулталж инээсээр ирнэ.
Морь нь хэсэг тээнгэлзэн зогссоноо амгайнаас нь салсан эсэхээ шалгах мэт хэдэн үмх өвс шунаг нь аргагүй хазлан идээд суларсанаа сая үнэмшин санаа нь амарч газар хэвтэн гурвантаа давж хөрвөөнгүүт хөлстэй биедээ наалдсан шороог шилгээн унагааж адууны хойноос янцгаан давхиж одно. Бөөдэйг морио хазаарлан авахад би цулбуурыг нь дагуулан хуйваа явуулсаар өөрийг нь уургалан авна. Хэд хоног үзээгүйд улам хөөрхөн болчихсон Бөөдэй гандсан сатин тэрлэгнийхээ цаанаас үл мэдэгхэн томбойх жаахан хатуу мээмээ чичиргэн инээж хуйвнаас мултрахыг оролдоно. Түүний халуун бие ,сайхан инээд хуйваар дамжин ирэхэд би уургаа алдчих шахдагсан. 
Энэ бол миний арван долоон насанд хамгийн жаргалтай мөч байлаа. Гэвч энэ маань өглөөдөөүзэгдэх хөвчийн манан шиг байжээ.
Чойдогийн хүү цэргээс иржээ нутаг усныхаа айлуудад бууж явна гэсэн сураг уснаас ус дамжин, саахалтын бүсгүйчүүд хонинд явахдаа ч гоёж гоодох болов. Нутгийн харчуулыг дандаа л голж шоолж байдаг ”Салхи Янжмаа” гэгч өндөр бор хүүхэн хүртэл
-Чойдогийн хар цэрэгт яваад борви нь овоо тэнийгээд ирээ шив дээ гэж магтах янзтай байгаа нь түүнийг дориухан залуу болохыг гэрчилнэ. Би ч гэсэн түүнийг үзэхийн хүслэн болж байтал ашгүй нэг ирлээ. Тэрбээр аавынхаа бэлтгэж төхөөрч тавьсан бэсрэг хэрэгсэлтэй боржигон эмээл тохож, шанхалж дэлэлсэн өндөр шарга морь унажээ. Нэрийг нь Ойдов гэнэ. Хараар гурав эмжсэн саарал даавуун дээл хөөрөглөн өмсч бор бүрх малгай сагалдрагалаад шажигнасан чимээтэй хороомон гутал өмссөн нь гоёлын дээд бөгөөд ханхар мөр, тэгш цагаан шүд шооч байрын хүрэн нүд нь ер сумандаа л би гэж хэлээд байх шиг санагдана. Тэгээд аавтай цэргийн тухай элдэв зүйлийг ярьж, “очкоов” гэдэг бай онц судалж байсан тухайгаа болон цэргийн начин болсоноо яриан завсараа хэлж, нутгийн бөхчүүдийг сураглан нуруу цээжээ хөдөлгөнө. 
Аав чадлыг нь үзэх гэж ооны хүзүү гурамсан хуйваа өгвөл цаадах нь сээрдэж жийгээд тасалчихлаа. Аав эхлээд төдий л тоохгүй байснаа хуйвыг нь тасалчихаар их л сэргэн галуу хүзүүт гарган дайлж, жирэг тоглон хамгийн эхээр хүндлэв бололтой. Аав жирэг тоглонгоо тасаран хуйваа байн байн харж толгой сэгсэрч байлаа. Тэр үед би бууны дон болж байсан болохоор яаж онц буудахыг нь үзэх гэж хатган оролдсоор гадаа гарч бай буудацгаавал Ойдов хөсөриин чөмөгний толгой тас буудаад “очкоов” бай үүнээс ч нарийн гэж хөөрөв. Үнэхээр бахтай эр байлаа. 
Ойдовынх бас Улаандэлд, түүнийг манайхаас буугаад мордсоноос хойш Бөөдэйн адуу, тэмээ нууранд ирэхээ больчихов.
Би нуур руу өдөржин дурандаж, хонгор азаргатай адуу, соёо шар аттай арваад тэмээг харуулдан цээжин биеээ чичиргэн инээдэг хөөрхөн Бөөдэйгээ мөрөөсөн суухдаа Ойдов хархүү үүр цүүрээр Улаандэлийн усан дээр очоод Цэмбэл авгайн хамаг малыг усалчихаад байгааг яахан мэдэх билээ. Басхүү Бөөдэйг унаагаа юүлэх болоход нь над шиг сүр бадруулалгүй, ухасхийн өгсөж бариад өөрөө буун хазаарлаж өгдгийг ч мэдэхгүй байлаа. Ийм байдлаар хагас сар болоход би тэссэнгүй нэг өдөр айлын адуунд байсан даагатай гүү авчрах далимаар Улаандэл орж хэргээр орой болгоод Бөөдэйн адууг бэлчээрээс нь хөөн Цээлийн нууранд авчирчихаад маргааш нь Бөөдэйг ирнэ гэж нуурын баруун овоон дээр суутал Ойдов хархүү алаг морьтой давхиж ирээд хөөгөөд явчихлаа. Тэдний малыг удтал нууранд ирээгүйн учрыг би сая л нэг гадарлаж чичигнэн инээдэг хөөрхөн Бөөдэйг минь хулгайлан хөөгөөд явчихаж байгаа юм шиг хойноос нь удтал ширтэн зогсохдоо Ойдовын эрдэм чадал, сайн сайханд хязгааргүй их атаархаж байгаагаа мэдэв. Тэгээд хэнхдэг дотор зүрх байдаг гэдгийг анх удаа ухаарч эмзэглэн байгааг нь мэдэрхүй мориндоо үсрэн мордоод буруу зөвгүй ташуурдаж салхи сөрөн давхив. Давхисаар нэг өндөрлөг дээр гараад хөлс нь хар туурайгаа сэтлэн урсаж, хөх мах нь чичрэн зогсож байгаа морио гэнэт ихээр өрөвдлөө.
Мориныхоо амьсгааг даран овоон дээр зогсохдоо, цаашид юу хийхээ боловсруулан Ойдовын энэ сайхан бүхэн цэрэгт алба хаасны л ач гэж өөрөө өөртөө батлаад, насаа нэмж байгаад ч хамаагүй энэ жил л цэрэгт явчихъя гэж хатуу шийдэж билээ. Тэнд очиж “очкоов” байг нь онц буудаж “борви тэнийж” ирээд Цэмбэл хөгшнийд бууна. Тэгээд сумын наадам дээр Ойдовыг хаячихаад урт түрийтэй шинэ хороомон гутлаа шажигнуулан дэвж Бөөдэйн хажуугаар харалгүй өнгөрнө дөө гэж бодоход сэтгэлийн тээг сэмрэн, ярс ярс алхан яваа цэрэг эрчүүлийн жагсаалд орчихсон юм шиг хөгжилтэй сэргэлэн болов оо.

 

Улаанбаатар 1970 он.

Зохиолч: Ж.Лхагва

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (139.5.218.30)
    С. Эрдэнийн Хулан бид хоёртой төстэй юм
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.178.142)
    Анхны хайрын дууль кино.
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • Уншигч (66.181.187.32)
    Анхны хайрын дууль кино болсон зохиол мөн байх.
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 31 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 29 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 8 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 27 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 16 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК