Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Амартүвшин: Хөвсгөл нуурын мөсөн доогуур шумбалтын үйлчилгээ нэвтрүүлнэ

2019-3-12
0
ЖИРГЭХ

Өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэхээр Хөвсгөл нуурын эрэг дээр “Leona” амралтын баазаа байгуулсан А.Амартүвшинтэй гүн хөх мөсний гялбаа тэнгэрт цацрах нуурын эрэг дээр уулзсан юм. Хүн бүрийн зориглож зүрхэлдэггүй энэ салбарыг хөгжүүлж, жишиг бааз байгуулахын тулд тэрбээр 3.6 тэрбум төгрөгийг халааснаасаа гаргажээ. “Хөгжлийн энэ байдлаар ойрын 100 жилдээ оруулсан энэ хөрөнгө оруулалтынхаа барааг харахгүй байх гэж инээсэн энэ хүн “Зааг” группийн захирлаар ажилладаг. Барилгын салбарт 20-иод жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан мөнх цэвдэгтэй Хөвсгөл нуурын хөвөөнд цэвэр, бохир усны шугамд холбогдсон барилгуудыг эхнээс нь сүндэрлүүлж яваа юм. Ингээд “Зааг” группийн захирал А.Амартүвшинтэй аялал жуучлалын салбарт тулгамдаж буй асуудал болон түүнээс гарах гарцын талаар ярилцсанаа хүргэе.

 

-Манай улсын эдийн засгийн голлох хөшүүргээр яах аргагүй аялал жуучлалын салбар нэрлэгддэг. Гэсэн атлаа тодорхой зохицуулалтгүй байдал эсвэл төр, хувийн хэвшлийн шүтэлцээ дутмагаас болсон уу. Ямартай ч өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэхэд зориг гаргаад хөрөнгө зарах иргэд цөөн байна. Та жишиг бааз байгуулж, хөгжүүлэхээр томоохон хөрөнгө оруулсан. Яагаад энэ салбарыг сонгосон бэ. Уг нь таны хөрөнгө оруулсан 3.6 тэрбум төгрөг ямар ч бизнесийг хөл дээр нь босгочих хэмжээний мөнгө шүү дээ?

-Би үүнийг хийх хийх ёстой гэж бодсон болохоор л хөрөнгө оруулсан. Би ингэж боддог юм. Хэдэн гэр барьсан болчихоод Хөвсгөл гэдэг нэрийг ашиглах юм бол энэ салбар хөгжихгүй. Хөгжүүлмээр байвал зохион байгуулалттай хийх ёстой. Стандартаар нь хөгжүүлж байж л бусдыг татна биз дээ. Тэгэхгүй зуны улиралд хэдэн нэр барьчихдаг. Гадна, дотнын жуулчин ирэхээр нь амандаа орсон үнээ хэлдэг. Ийм байж болохгүй. Өнөөдөр, маргаашдаа ийм байдлаар өдөр хоногийг өнгөрөөж болно л доо. Гэхдээ хэдэн жил ингэж амьдрах вэ. Тиймээс л “Салхи сөрж байж л салбар хөгжих юм байна. Нутгийн хүүхдийн хувьд энэ салхи хагалъя” гэж шийдсэн. Хэрвээ амжилтад хүрвэл бусад маань үлгэр аваг. Нөгөөтэйгүүр, таны асуулт дотор яагаад Монголын аялал жуулчлал урсгалаараа яваад байна вэ гэдэг асуулт байна. Миний өнцгөөс харвал ийм. Төр нэг хэлээр ярьдаг. Гэтэл бизнес эрхлэгчид дахиад өөр нэг хэлээр, хэрэглэгчид бүр өөр хэлээр ярьдаг. Ийм хүндрэлийг шийдэхийн тулд мастер төлөвлөгөөгөө хоёр талын зөвшилцөлтэй гаргах хэрэгтэй. Тэгж байж энэ салбар явна. Европоос жуулчин татна гэж баахан мөрөөдөж, үзэсгэлэн, хуралд оролцдог доо. Гэтэл бодит байдал дээр ямар хүмүүс Монголын зорьдог вэ гэхээр үүргэвчтэй аялагчид л ирдэг. Халаасандаа 10 ам.доллартай. Тэдний зарим нь монголчуудаас илүү байгаль бохирдуулдаг гээд бод доо. Ийм хүмүүс аялал жуучлалын салбарт орлого оруулах уу.

Бид ийм хямд аялал жуулчлалыг хөгжүүлж, тооны араас хэт хөөцөлдсөн. Тиймээс аль чиглэлийн хүмүүсийг эх орондоо татах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, хүн болгон гадагшаа аялах боломж нь бүрдчихлээ. Бид гаднын улсад очихдоо юуг хүсдэг билээ. Яг үүнтэй адилхан. Бидний хамгийн том алдаа бол нэг л хэвийн засал чимэглэлтэй байшин эсвэл гэрт жуулчидыг байрлуулдаг. Гэтэл тэд юу хүсч байна вэ гэхээр тухайн улс орны өөрийн гэсэн онцлогыг үргэлж эрэлхийлж хүсч байдаг. Өөрөөр хэлбэл, манай амралтын газар гэхэд Хөвсгөлийн дархчуудын урласан гар хийцийн бүтээлээр байшин болон гэрээ чимэглэдэг. Хөвсгөлд ирсэн хүнд тайгын өнгө аясыг мэдрүүлэх ёстой. Сэтгэлд нь ийм мэдрэмж төрүүлж, үлдээхийн тулд “Тайгын люкс” гэдэг дизайны урсгал гаргахаар ажиллаж байна. Яахав, гараар урласан бүтээлийн ханш өндрөөс эхлээд бэрхшээл бий. Гэхдээ үүнээс жийрхэж болохгүй. Нэгэнт л төгс зүйл хийх гэж байгаа бол төгс зүйлийг нь ашиглах ёстой шүү дээ. Хайнан, Чэйжү, Хавайд очиход өөр өөр өнгө аяс мэдрэгддэг дээ. Гаднын улс орон руу аялаж ирээд “Тэр их гоё, сэтгэлээс огт гарахгүй юм” гэдэг шиг. Ийм этник өнгө аясыг бий болгосон тохиолдолд нэг соёлоос өөр нэг соёл руу орлоо гэсэн мэдрэмж авдаг. Өөрөөр хэлбэл, гаднын улс орнууд соёл уламжлалаа тухайн цаг үетэйгээ нийцүүлж хөгжлүүлсэн байдаг. Харин манай улсын хувьд нүүдэлчдийн соёл гэдэг утгаараа гэр, мал аж ахуйгаа л танилцуулдаг. Ийм тогтсон нэг хэлбэрийг цааш нь хөгжүүлж, дизайны урсгал болгоё гэхээр саад их тулгардаг.

-Танай жуулчны хөвдөг зочид буудлаас эхлээд олон зүйлээр бусад жуулчны баазаас ялгарч байгаа нь их таалагдлаа. Иргэд яаж хүлээж авах юм?

-Маш их сонирхож байна лээ. Гэхдээ их айдастай хүлээж авсан.

-Жуулчин авч үзсэн үү?

-Жуулчны бааз маань албан ёсоор энэ өвөл нээлтээ хийсэн болохоор жуулчин авч үзээгүй байна. Найз нөхөд сонирхолын шугмаар хөвдөг зочид буудалд байрласан. “Их гоё юм. Гэхдээ өмнө нь үзээгүй болохоор жаахан айлаа” гэж байсан.

ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАГЧИД БУС ЭДИЙН ЗАСАГТ БОДИТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ АЯЛАГЧДЫГ ТАТАХ ЁСТОЙ

 

-Хөвсгөлийг аялал жуучлалын цөм болгоход шууд нислэг чухал үүрэгтэй. Тиймээс Эрхүү-Хөвсгөлийн хооронд шууд нислэгтэй болох ёстой гэж Аймгийн засаг дарга Ганболдыг хэлэхийг сонсоод “Нээрээ л тийм шүү” гэж бодогдсон. Шууд нислэгтэй болох хэлэлцээр хийгдсэн юм болов уу. Танд мэдээлэл байна уу?

-Ойлголцлын гэрээ хийсэн гэж ойлгосон. Цаашдаа хоёр талаас гэрийн даалгавраа хийх байх. Шууд нислэгтэй болъё гээд шууд болчихгүй шүү дээ. Судалгааний ажил хийхээс эхлээд ажил мундахгүй их бий. Хэрвээ ажил хэрэг болбол зөвхөн Хөвсгөлийн аялал жуучлал гэлтгүй улсад хэрэгтэй. Яагаад гэвэл Эрхүү дэлхийтэй холбогдчихсон. Гэтэл манай улсын цонх хэд билээ. Токио, Сөүл, Бусан, Бээжин, Москва  гээд л бараг дуусдаг биз дээ. Ийм цөөхөн цонхон дунд дахиад нэг цонх нээгдэх нь бидэнд ашигтай. Эрхүү Хөвсгөлийн хооронд 300 гаруйхан км зайтай шүү дээ. Энэ давуу талаа ашиглах ёстой.

-Үүргэвчтэй аялагчид дотоодын аялагчдаас илүү байгаль орчин бохирдуулдаг гэж та хэллээ. Жилд 120 мянган жуулчин Хөвсгөлд ирдэг. Гэтэл Хатгал дахь жуулчны баазууд нийлээд 1800 хүн хүлээж авах боломжтой гэсэн. Эндээс нэг зөрүү тоо гарна даа?

-Тэгэлгүй яах вэ.

-Эдгээр жуулчдын олонх нь хамгийн багадаа 2-3 хоногоор Хөвсгөлд хоноглодог байх. Тэд хаана байрладаг юм бол. Айл саахалтаар уу, эсвэл майхан бариад хоног төөрүүлдэг юм болов уу?

-Янз бүр. Яг үнэнийг хэлбэл иргэд дургүйцэх л байх. Гэхдээ яая гэхэв. Үнэн л юм хойно. Майхантай жуулчдыг хөвсгөлчүүд “зэрлэгүүд” гэж нэрлэдэг. Ийм жуулчид ихтэй газар шүү дээ, манай нутаг. Монголчууд ч байна, гаднынхан ч байна. Хаа сайгүй майхан зоож, хогоо хаядаг. Буудалласан газартаа бие засна. Ойртохын аргагүй. Тэдний хоноглосон газарт “Минэ дэлбэрнэ шүү” гэж нутгийн иргэд ойртохоос цэрэвдэг гээд бод л доо. Зарим үед Жанхайн орчимд архины шил овоолгоостой болчихно.

-Тэгэхээр зөвхөн монголчууд өөрсдөө хог хаядаг гэсэн нь өрөөсгөл болох нь ээ?

-Үүргэвч үүрсэн гаднын нөхөр ялгадасаа хаана хадгалах уу. Үүргэвчинд нь хоол хүнс, хувцас хунар нь байгаа шүү дээ. Гартаа бариад явах уу. Тийм зүйл хаана ч байхгүй. Гаднынхан гэхээр тахин шүтдэгээ болих хэрэгтэй. Хүн л юм чинь иднэ, ууна биз дээ.

-Хоёулаа үндсэн сэдэвтээ эргэж оръё. Тань шиг өвлийн аялал жуучлал хөгжүүлэх сонирхолтой иргэд хамгийн наандаж дэд бүтцээ хэрхэн шийдэх вэ гэдгээс эхлээд  бэрхшээлтэй тулгарах нь. Магадгүй төрөөс дэмжих замаар энэ салбарыг хөгжүүлэх боломжтой юу. Эсвэл хөрөнгө оруулагчид энэ эрсдлээ өөрсдөө хариуцах ёстой юм болов уу?

-Их хэцүү асуудал. Тухайн баазад хөрөнгө оруулах асуудал бол тухайн баазын л асуудал. Нөгөөтэйгүүр нэгдсэн дулааны шугам сүлжээ байгуулж, ажиллана гэвэл замдаа хөлдөх аюултай. Бод л доо. Манай баазад 200 метр шугам сүлжээ хийхэд хөлдчихдөг. Тиймээс байнгын ажиллагаатай байхгүй л бол болохгүй. Яахав, зундаа нэгдсэн шугам сүлжээ ашиглаж болох байх. Гэхдээ хамгийн гол асуудал нь өвлийн улирал. Хатгалын хөрс 20 см-ээс доош мөнх цэвдэгтэй. Зундаа шүү. Хатгалд олон айл худаг ухдаг ч өвөлдөө тас хөлддөг. Хатгалын барилгуудын суурийн хүчитгэлийг дутуу тооцож, төсөв хэмнэснээс болж урт насалдаггүй. Их хэцүү л дээ. 

-Тэгвэл та ямар технологи ашиглаж ийм том байшингууд барьсан юм бэ?

-Би том, жижиг барилга бариад 20-иод жил болж. Энэ хугацаанд багагүй туршлага хуримтлуулсан. Хандгайтад хэдэн байшин барьсан юм. Тэнд 30-40 см-ээс мөнх цэвдэг эхэлдэг юм. Энэ утгаараа барилга барих бүтэц эндэхтэй дөхүү байсан. Мөнх цэвдэгтэй газарт барилга барихдаа аяган суурьтай дан нуруутай, нил битонон шал цутгасан. Хосломол технологи гэсэн үг. Хамгийн гол нь цэвдэгээ гэсгээж болохгүй. Шон суурь өндөр байх ёстой. Өндөр байж гэмээн цэвдэг гэсэхгүй. Цэвдэг гэслээ бол байшин нурж унана. Хэрвээ төр дэд бүтэц байгуулах боломжгүй гэвэл, нөгөөтэйгүүр, өвлйн аялал жуучлалыг хөгжүүлье гэвэл цахилгааныг шөнийн тарифт шилжүүлчихвэл зүгээр юм болов уу гэж харсан.

ХӨВСГӨЛ НУУРЫН ГҮНД 70 МЕТРИЙН ЦААДАХ ХАРАГДДАГ

 

-Аялал жуучлал зөвхөн гоё байр, гоё хоолоор хэмжигдэхгүй болов уу. Үүнийгээ дагаад бусдаас ялгарсан тусгай хөтөлбөр бий болгох ёстой байх. Таны хувьд бусдаас яаж ялгарах төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Тэгэлгүй яах. Байр, хоол бол зөвхөн нэгхэн хэсэг нь. Бидний хувьд мөсний баяр бол бусад аймгаас ялгарах боломж. Өвлийн аялал жуучлалд тахтай морин аялалыг тогтмолжуулах хэрэгтэй байна. Гэтэл моринд тах удаан зүүвэл туурай нь улдана. Мөн “Экстрим Монголиа” компанитай хамтарч нуурын мөсөн доогуур шумбах үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эхний туршилтаа хийсэн. Гэтэл зуны улиралд зориулсан шумбалтын хувцасны амьсгалын төхөөрөмж нуурын усанд хөлддөг юм байна. Тиймээс амьсгалын аппаратаа солихоос эхлээд багагүй ажил бий.

-Хэрвээ өвлийн улиралд нуурын усанд шумбадаг болчихвол олон жуулчин сонирхох байх даа?

-Сонирхоно гэдэг огт эргэлзэхгүй байна. Би өөрөө шумбаж үзсэн л дээ.

-Танд ямар санагдсан бэ?

-Үнэхээр гайхалтай. Хөвсгөл нуурын ус ямар гоё цэнгэг юм бэ. Ямар ч гоё үзэсгэлэнтэй юм. Үүнийг үзэхийн тулд багагүй эр зориг шаардах юм шиг санагдсан.

-Ийм үйлчилгээ нэвтрүүлэх саналыг танд хэн тавьсан юм бэ?

-Олон залуус санал болгосон. Байгаль нууранд шумбалт хийдэг байсан залуус санал тавихаар нь гайхаад “Байгаль далай илүү ашигтай биш үү” гэж асуусан. Гэтэл “ Өмнө нь 60 метрийн урд байгаа зүйл харагддаг байсан бол одоо 15 метрээс цааш харагдахаа больсон” гэж хэлсэн. Харамсалтай байгаа биз. Гэтэл Хөвсгөл нуур маань юун 60 метр. 70 метрийн цаадах зүйл харагддаг. Ийм усанд шумбавал ямар кайф авах нь ойлгомжтой биз дээ.

ХАТГАЛД ОНГОЦ БУУДАГ БОЛЧИХВОЛ ИХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

 

-Үнэхээр гайхалтай санагдлаа. Үүнээс өөрөөр аялалын ямар хөтөлбөр байвал зүгээр бэ?

-Гурван арлын аялал байж болно. Нэг өдрийн аялал болно л доо. Түүнчлэн аргал, янгир үзүүлэх аялал байж болно. Гэхдээ зам хол учир судалга хийж, зам гаргах хэрэгтэй. Хэрвээ зам гаргаад техник хэрэгсэл явуулж чадвал 150-160 км зайд аргал, янгир харуулах боломжтой болно. Нөгөөтэйгүүр, 200 гаруй км яваад цаатны ахуйг үзэж болно.

-Өвлийн цагт ийм хол зайг тайгаар туулах хэцүү биз дээ?

-Хэцүү байлгүй яах вэ. Болдогсон бол Хөвсгөл аймаг дотооддоо бага оврын аялал жуучлалын онгоцтой болох хэрэгтэй. Өчигдөрхөн л “Ер нь яагаад “Хөвсгөл” авиа компани байгуулж болохгүй гэж” гээд бодож байлаа. Би хийнэ гэсэн үг биш л дээ. Дээхнэ үед АН-2 онгоцоор сум хооронд чөлөөтэй нисдэг байлаа шүү дээ.

-Магадгүй бизнесийн шинэ орон зай байж мэдэх л юм.

-Үгүйсгэх аргагүй. Хамгийн наандаж Хатгалд онгоц буулгадаг болмоор байна. Хөвсгөлд ирсэн жуулчдын 80 хувь нь Хатгалд ирдэг гээд боддоо. Машин гэж ярих байх. Гэхдээ онгоц буудаг болчихвол ямар сонголт хийх нь иргэдийн дур биз дээ. Магадгүй 1000 км замыг 10 гаруй цаг автомашинаар туулах уу, эсвэл хэдхэн цаг нисээд цаг хугацаа хэмнэх үү гэвэл та алийг нь сонгох бэ. Сонголттой байж л аливаа зүйл хөгждөг биз дээ.

-Хатгалд өмнө нь онгоц бууж байсан юм уу?

-Буулгүй яах вэ. Өмнө нь “Хангарьд” гээд компани нислэг үйлддэг байсан. Зам нь жаахан эвдэрсэн. Уг нь аймгаас дэмжээд янзалчихвал болмоор санагдаад байгаа.

АЛСЫН ХАРАГЧ ДЭЭРЭЭС ДАЛАЙ РУУ ҮСЭРДЭГ БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА

 

-“Скай резортс” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын өнгө нэгээр нэмэгдсэн. Танай баазын хувьд жуулчдад зориулсан хөтөлбөрөө нэмэх үүднээс ийм цанын бааз ч юм уу, эсвэл нуурын мөсийг түшиглэж коток байгуулах боломжтой юу?

-Яахав, Хатгалын хувьд Мөсний баяр, Хүслийн хад гэсэн хоёр брэндтэй. Үүнийг өргөжүүлэх чиглэлд ганцхан бизнес эрхлэгчийн хүч хүрэлцэхгүй л дээ. Би ганцаараа хөгжинө гэж байхгүй шүү дээ. Үнэндээ “Ганц дайчин ганцаарддаггүй” гэдэг шиг ирэх жилээс алсын харагч дээрээс далай руу гулгадаг байгууламж байгуулах, мөсөн зочид буудал зэргийг байгуулах төлөвлөгөө бий. Хамгийн гол нь жилд ганц нэгхэн удаагийн арга хэмжээ гэхээс илүүтэй олныг хамарсан хөтөлбөр долоо хоног бүр зохион байгуулбал нутгийн иргэдэд өгөөжтэй юм даа.  

-Сүүлийн асуулт. Та энэ салбарт оруулсан хөрөнгө оруулалтаа хэдэн жилийн дотор нөхөж олно гэж төлөвлөсөн бэ. Зүгээр ч нэг 3.6 тэрбум төгрөг оруулчихаагүй байх?

-Ээ мэдэхгүй. Зуны гурван сардаа л ажилладаг Хатгалын өнөөгийн энэ нөхцөлөөр бол 100 жилийн дараа л хөрөнгө оруулалтаа олж авах байх даа.

-Үүнийг анхнаас нь тооцсон биз дээ. Танд алдагдалтай биш гэж үү?

-Яалаа гэж алдагдалтай байх вэ. Би энэ нутгийн хүүхэд. Төрсөн нутгийнхаа аялал жуучлалыг хөгжүүлэхэд гар бие оролцох чинь том буян шүү дээ.

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Коллежид хайртай байсан залуутайгаа өвчнөөр нас барахаас нь хэдхэн хоногийн өмнө гэрлэсэн САЙХАН ТҮҮХ
"Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг ирэх сарын 1 хүртэл тоглоно
Тейлор Свифтийн тоглолт дээр бөмбөг дэлбэлэх гэж байсан 21 настай залуу 10 жилийн хорих ял сонслоо
Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин МБ (213.127.122.7)
    Сайхан санаа авууштай улс эх орноо нутаг усаа гэсэн сэтгэлтэй сайхан ярилцлага болжээ. Үүргэвчтэй аялагчдаас илүү эдийн засгийн хувьд боломжтой жуулчлалыг хөгжүүлье, өргөжүүлье гэсэн санаа их таалагдлаа. Шумбалтын аялалын санаа нь шинэлэг сайхан санаа байна. Гэхдээ алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр байгаль орчин ус нуураа бохирдуулахгүй онгон байдлаар хадгалаж үлдэх талаас нь сайн судалгаа хийж зөв зохион байгуулалттай ажиллахад авдар доторхи алтаны үнэ цэнэ хэвээрээ байна.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (178.128.213.24)
    үнэхээр их хичээл зүтгэл гаргажээ, мундаг хүн юм.
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Батаа (112.72.11.118)
    ОЧНОО АНДАА
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Найз (202.179.27.235)
    Үнэхээр зоригтой, чадалтай залуу шүү. Бахархаж байна, урсгал сөр найз минь, гэхдээ хуулийн хүрээнд стандарттай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиний оролцоо маш их хэрэгтэй. Унаган нутгийн хүү л нутгаа хайрлан хамгаалж чадна.Чи чаднаа-зөв хөдөлмөрч хүн
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.160.62)
    Unekheer baharhmaar saikhan ajil bna ta zaabal hiigeerei.Tanai Baaz unekheer saikhan yum bilee.Ta chadnaa
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Хатгалын иргэн (202.179.26.59)
    Манайд аялал жуулчлал эхлээд 20 нэлээд гаран жил болж байна анх эхэлж байсан үеээ бодвол бас ч сайжирч л байна. Энэ салбар 2-3 сар ажилладаг улирлын чанартай хөгжүүлье гэвэл энэ мэт 4 улиралд жуулчин хүлээн авах чадалтай том төслүүд маш их хэрэгтэй байнаа. Дэмжиж байна.
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • зочин (202.9.43.96)
    мѳнгѳ олох гээд буруу юм хиигээд бн.байгаа юм байгаагаараа байгээ.Дэлхиин хамгиин цэнгэг уст нуурыг бузарлах гээд байх юм. газар дээрх хог хаягдлаа эхлээд цэвэрлэхээ шиидчихээ.Дэлхийд данстай цэвэр тунгалаг нуурыг нутгиин хүүхдүүд мэдэхгүй.амиа бодсон мѳнгний шунал юм а.амарвүвшин чи.
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
    • Bat
      ooriin hiij chadahgui zvildee oroold bvv ataarh
      2019 оны 03 сарын 13
  • gambii (202.126.89.69)
    amjilt
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.212.119.195)
    Hagas shumbagch ongots
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.212.119.195)
    Shumbagch zochid buudal
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.212.119.195)
    Usan doorh zochid buudal muzei hothon geh meteer baiguulj
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • БИ МОНГОЛ ХҮН (103.26.194.201)
    ИЙМ ГАЙХАМШИГТАЙ ЦЭНГЭГ НУУРАА МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛГОВОЛ БАЙГАЛ НУУРЫН БЭЛЭН СУРГАМЖИЙГ ДАВТАЖ, ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА УРЬД НЬ МАНАЙ ХӨВСГӨЛ ЯМАР ЦЭНГЭГ БАЙЛАА ГЭЭД ХАЛАГЛААД СУУЖ БАЙХ ЮМ БОЛНО ШҮҮ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
    • Зочин МБ
      САНАЛ НЭГ БАЙНА. СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ САЙН ХИЙЖ ЭРСДЭЛЭЭ САЙН ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. ЖУУЛЧИД ҮЗЭЖ ХАРААД ЗУГААЦААД Л ЯВНА. БИД Л ЭНЭ ЭХ ОРОНДОО ҮЛДЭЖ, ХОЙЧ ҮЕДЭЭ ЭНЭ УЛС ОРНОО ҮЛДЭЭНЭ. ТЭГЭХЭЭР ЗӨВХӨН ӨНӨӨ МАРГААШИЙН АШИГ БИШ ХОЙЧ ИРЭЭДҮЙ ЭРСДЭЛИЙГ САЙН ТООЦОХ НЬ МАШ ЧУХАЛ.
      2019 оны 03 сарын 12
  • Зочин (202.9.43.75)
    Аюулгүй байдлаа бодоорой доо.
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Xuvsgul dalai mini uu (202.9.42.160)
    Bayar xugie amjilt xusie
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.11.118)
    Амжилт хүсьe
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • manaih (66.181.191.43)
    ih goy umaa.bngiin uilchluulegch n bolohnee nanai ger bul.amjilt husy
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Enkhbat Enebish (202.126.88.45)
    Mundag
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Wonder Day” хүүхдийн баярын арга хэмжээнд урьж байна
    4 цаг 22 мин
  • Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог
    4 цаг 25 мин
  • Зургаадугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
    8 цаг 23 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана
    9 цаг 41 мин
  • Коллежид хайртай байсан залуутайгаа өвчнөөр нас барахаас нь хэдхэн хоногийн өмнө гэрлэсэн САЙХАН ТҮҮХ
    10 цаг 10 мин
  • Хүүхдийн хөгжил нь зөвхөн боловсролын асуудал биш, харин үндэсний аюулгүй байдал болон хүний хөгжлийн бодлогын цөм асуудал
    10 цаг 34 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
    10 цаг 44 мин
  • "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг ирэх сарын 1 хүртэл тоглоно
    11 цаг 40 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 76 хувьтай байна
    11 цаг 44 мин
  • Иран, АНУ-ын талууд энхийн хэлэлцээрт хүрсэн ч Доналд Трамп гарын үсэг зураагүй хэвээр байна
    11 цаг 56 мин
  • Н.Номтойбаяр: ОБЕГ-ын алба хаагчид амь насаа эрсдэлд оруулах нөхцөл байдалд ажиллаж байна
    12 цаг 43 мин
  • Зөвлөмж: Чихэр ихтэй, чанаргүй хүнснээс татгалзъя
    13 цаг 17 мин
  • Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    13 цаг 21 мин
  • Зургадугаар сарын 1-нд дараах авто замыг хаана
    13 цаг 51 мин
  • Тейлор Свифтийн тоглолт дээр бөмбөг дэлбэлэх гэж байсан 21 настай залуу 10 жилийн хорих ял сонслоо
    14 цаг 1 мин
  • Нетаньяху Израилын армид Газын зурвасын 70 хувийг хяналтандаа авахыг тушаалаа
    14 цаг 42 мин
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
    14 цаг 57 мин
  • ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
    15 цаг 46 мин
  • Лаосын агуйн аврах ажиллагаа: Цаг хугацаатай уралдсан тэмцэл
    16 цаг 14 мин
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
    16 цаг 25 мин
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
24 баримт
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК