зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Номтойбаяр: Цагаан суваргын ордыг өгөхгүй. Хуулийн дагуу биш бол дээрэмдээд ав

2019-4-02
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Намайг АНУ-д суралцаж байхад АНУ-ын ногоон карт эзэмшихийг санал болгосон, татгалзсан. Нэгдүгээр сургуульд суралцаж байгаад 15 руу шилжсэн. МУИС-ийн оройн ангид суралцаж байгаад АНУ-ын Индиана мужийн “Валпарайсо” их сургуулийг улс төрийн шинжлэх ухаан, практик бизнесийн хос мэргэжлээр төгссөн. Оюутан байхад Тагнуулын ерөнхий газраас “Амжилттай суралцвал манай байгууллага чамайг авна” гэж санал болгож байсан. Ингээд 2001 оны есдүгээр сарын 12-нд Тагнуулын ерөнхий газарт ажилд орсон.

ЭШЛЭЛ 2.

Улс төрд орох хоёр шалтгаан байсан. Нэгдүгээрт, өвөг дээддээс уламжлагдаж ирсэн түүхээ бодох үүднээс. Аав, ээжийн хамаатнууд бүгд төр нийгмийн зүтгэлтэн, сэхээтэн байсан ч хэлмэгдсэн. Маршил Х.Чойбалсангийн орлогч сайд, Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Номтайширын Лхамсүрэн гэдэг хүний ур удам. Нөгөө нэг шалтгаан нь бухимдалдаа хөтлөгдсөн гэж хэлж болно.

ЭШЛЭЛ 3.

Миний өвөг Номтайширын Лхамсүрэн 1957 онд, өвөө Бямбаа маань 1937 онд хэлмэгдсэн. Харин аав Нямтайшир 1985 онд хэлмэгдэж ажлаасаа халагдаж байсан.

ЭШЛЭЛ 4.

Миний аав 1980-1984 онд Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байсан. Цагаан суваргын ордын тухайд Нийгмийн аюулаас хамгаалах яаманд социализмын үед ажиллаж байсан залуу Цагаан суваргын ордыг олж мэдэнгүүтэй “1990 онд ардчилсан нийгэм гарахаар энэ ордыг авах юм шүү” гэж төлөвлөж болж таарах нь ээ. Социализмын үеийн бүтээгдэхүүн, тэр дундаа 30 нас ч хүрээгүй залуу ийм алсын хараатай байж чадах уу. Өмнө нь танай нэвтрүүлгээр Н.Алтанхуяг орохдоо иймэрхүү зүйл ярьж байсан. Ингэж баримжаагүй залж болохгүй.

ЭШЛЭЛ 5.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудалд Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг цагаатгах эсэхийг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх байх. Нягталж үзээгүй мэдээлэл дээр тулгуурлаж, байр суурь илэрхийлж яагаад ч болохгүй.

ЭШЛЭЛ 6.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан гурван хүний асуудлын тухайд үнэн худал гэсэн хоёр туйл байна. Хэрвээ тэднийг хэлмэгдүүлсэн бол хэний бодлого, захиалгаар худал зүйлийг үнэн болгох гэж ажилласан юм бэ гэдэг нэг туйл байна. Нөгөөх нь хэрвээ эдгээр иргэд аллага үйлдсэн нь үнэн юм бол хэний захиалгаар үнэн зүйлийг худал болгох гэж улайрч байна вэ.

ЭШЛЭЛ 7.

Б.Нямтайшир гэдэг хүнийг “Монголын эдийн засаг” гэж хэлсний учир нь төсөв бүрдүүлдэг утгаар нь хэлсэн юм. Монголын эдийн засгийг бизнес эрхлэгчид төр, засгийн бодлого шийдвэртэй, шийдвэргүйгээр нуруундаа үүрээд, хөгжүүлж байна. Жишээ болгож хэлсэн юм. Уг нь Б.Нямтайшир тэргүүтэй хүмүүс гэж хэлсэн. “Монголын цөөн хэдэн бизнесменүүд Монголын эдийн засгийг авч явдаг шүү дээ” гэж хэлсэн.

ЭШЛЭЛ 8.

У.Хүрэлсүх 30 гэр бүл гэж үнэн хэлсэн. Энэ үгэнд талархдаг. Яагаад 30 гэдэг тоо гарсныг мэдэхгүй байна. Үнэн хэрэгтээ Монголын эдийн засаг татвар төлдөг 100-150 топ аж ахуйн нэгж ачааны хүндийг үүрдэг. Тухайлбал, цалин, тэтгэвэр, сургууль цэцэрлэг төсөв гээд татвар төлөгч аж ахуй нэгжүүд мөнгө үйлдвэрлэдэг. Тэрнээс биш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд мөнгө үйлдвэрлэдэг юм биш. Тэдний үндсэн үүрэг нь бизнесийн таатай хууль эрхзүйн орчин бүрдүүлэх, сайжруулах. У.Хүрэлсүхийн үгэнд эмзэглэх зүйл байхгүй. 30 гэр бүлийн нэг нь болчих вий гэж бизнес эрхлэгчид айж, эмээх шаардлага байхгүй.

ЭШЛЭЛ 9.

“Цагаан суварга”-ын орд нь социализмын үед төрөөс хайгуулын ажил хийсэн. Өөр хэн ч хайгуулын ажил хийх боломжгүй байсан. 34 хувь гэдэг нь ТЭЗҮ-тэй холбоотой. Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) төр баталдаг. 34 хувийг эзэмшинэ гэдэг нь тухайн батлагдсан ТЭЗҮ-ээр 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Засгийн газар хийх байсан. Бид “Төртэй хамтаръя. Төр 34 хувийг эзэмшээд 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй” гэж үзсэн.

ЭШЛЭЛ 10.

Хэрвээ тухайн үед УИХ-ын тогтоолоор төр “Цагаан суварга”-ын 34 хувийг авч 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол “Номтойбаяр аа. Чи УИХ-ын гишүүдийг лоббидож,  34 хувийг Засгийн газарт өгснийхөө оронд 350 сая ам.долларыг гаргуулж авлаа” гээд мөн л яллах байсан байх.

ЭШЛЭЛ 11.

Цагаан суваргын ордыг төрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцөд бүртгэж авсан гээд байна. Төрөөс зардал гарсан нь үнэн. Зардал гаргаад тухайн үеийн Эрдэс баялгийн зөвлөл нь нөөц тогтоож, нөөцөд бүртгэж авсан үгүй гэдэг нь тусдаа асуудал. Зардал гарсан нь үнэн. Нөөцөд аваагүй.

ЭШЛЭЛ 12.

Үндсэн хуулийн 6.1-т зааснаар “Цагаан суварга”-ын орд төрийн мэдэлд байгаа. Ашигт малтмалын хуулиар “Энэ орд дээр үйлдвэр барь” гэдэг үүднээс лицензийг нь манайд өгсөн. Тиймээс одоо үйлдвэрээ барьж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулсан. Энэ төслийн 60 хувийг татвар хэлбэрээр төрд өгдөг. Үйлдвэр ашиглалтад ороод үр шимийг нь ингэж хүртэх юм.

ЭШЛЭЛ 13.

Манайд хийж бүтээдэг хүмүүсээ яллаж байна. Улс төртэй холбоотой Н.Номтойбаяр түүний хамаарал бүхий этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагааг хааж болно. Гэхдээ бусдыг нь битгий хааж, ялла, дээрэлхэ.

ЭШЛЭЛ 14.

“Цагаан суварга”-ыг өгөх үү, өгөхгүй юу гэсэн асуултад “Дээрэмдээд ав л гэсэн шүү дээ. Нэгдүгээрт, бид хууль зөрчөөгүй. Хууль зөрчөөгүй гэдгээ батлахын тулд бид өөрсдөө санаачлагаараа гүйж очихгүй. Хуулийн дагуу явах ёстой. Хууль, дүрэмгүй тоглосны гай юу болдог билээ дээ. Хууль яах гэж байдаг юм бэ. Хуулийн үндсэн чиг үүрэг нь хөгжил бий болгох шүү дээ.

ЭШЛЭЛ 15.

Сүүлийн үед барьцаалагдсан УИХ гэх боллоо. Гишүүд хууль зөрчсөн болохоор барьцаалагдсан. Тухайлбал, ЖДҮ-ийг дурдаж болно. Хэрвээ намайг бизнесээр барьцаалах гэвэл би “Барьцаалагдахгүй шүү” гэж хэлнэ. Үүнийг би одоо ч, дараа ч хэлнэ. Бизнесээр барьцаалагдаж, итгэл үнэмшлээсээ ухарч, хэн нэгэн даргын цүнхийг нь барьж цай, кофе аягалж чадахгүй. Санаа, оноо нийлээд Монголын эрх ашигт нийцтэй зүйл байвал гар нийлж чадна.

ЭШЛЭЛ 16.

Г.Нямдорж, Н.Номтойбаяр хоёртой холбоотой хэргийг талаар “Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын дараа өмгөөлөгчтэйгээ очиж хэргийн материалтай танилцахад олон гайхмаар зүйлийг мэдсэн. Тухайлбал, яллагчаар Г.Нямдорж гэж татсан хэрнээ дор нь Н.Номтойбаяр гэж бичээд дор нь Г.Нямдорж гарын үсэг зурсан байх жишээний. Энэ мэтчилэн би шударга бусын хонгил гэх хонгилын дунд хүртэл нь алхсан. Эргэж гарч чадсан.  

ЭШЛЭЛ 17.

Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан түүнээс нэг сая ам.доллар нэхэж байжээ. Энэ талаараа тэрбээр “Тэр хүн хоёр хүнээр дамжуулж нэхсэн. Нэг нь Г.Нямдорж нөгөөх нь миний багын найз. Азаар тэр хүн цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн.

ЭШЛЭЛ 18. 

Би Мунзуй Г.Нямдоржийг хутгалаагүй. Хавтаст хэрэгт 0.5 мм мохой зүйлээс үүдсэн зулагралт гэж тэмдэглэгдсэн байдаг. Огт тийм хэрэг болоогүй.

ЭШЛЭЛ 19.

Булган аймгийн иргэнийг дайрсан хэргийн тухайд “Түлүүгийн  давааны автозамын хажууханд байрлах гуанзны ойролцоо болсон хэрэг. Шороон замаас засмал зам руу орох гэж байхад ийм харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед жолооч маань жолоо барьж явсан. Яаралтай арга хэмжээ авсан. Булганы эмнэлэгт хүргэж, яаралтай арга хэмжээ авсан. Биеийн байдал нь сайжирсан ч компьютер томографикт харуулах шаардлагатай гэсэн. Булган аймгийн төв эмнэлэгт энэ төхөөрөмж нь байгаагүй. Тиймээс 50 км зайд орших Эрдэнэт хотын Япон-Монголын хамтарсан эмнэлэгт үзүүлэхээр явах замд артерийн судас нь хагарч нас барсан. Энэ хэрэгт эмч нараас эхлээд бүгдээрээ шалгагдсан. Осол болсон газарт камер байгаагүй. Гэхдээ хангалттай олон гэрч байсан. Осол өдрийн 15.00 цагт болсон” гэсэн юм.

ЭШЛЭЛ 20.

Сэтгүүлч “Нас барьсан хүн согтуу байсан нь үнэн үү” гэхэд “Үнэн. Мөрдөн байцаалт, шалгалтаар жолооны үнэмлэхгүй, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь тогтоогдсон” гэлээ. Хохирогчийн ар гэрт тусламж үзүүлээгүй. Учир нь гурван жилийн өмнө гэрээсээ хөөгдсөн юм билээ. Түүнээс хойш айлл хар бор ажил хийж оронд нь тагш уух юм авдаг байсан юм билээ. Ар гэрийнхэн нь манай жолоочоос “50 сая төгрөг өг. Танай дарга их мөнгөтэй хүн” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь “Амьд сэрүүн байхад нь харж хандахгүй яасан юм бэ. Одоо үхлээр нь далимдуулж мөнгө авах гээ юу. Битгий өг” гэж хэлсэн. Сүүлд 500 сая төгрөг нэхсэн. Өгөөгүй” гэв.

ЭШЛЭЛ 21.

АНУ-д амьдардаг Батмөнх гэдэг хүн Номтойбаяр “Номтбаяр, Номтойбаяр” гэдэг хоёр нэртэй. 2001 онд Чикаго хотод амьдарч байхдаа архидан согтуурч, биеэ үнэлэгч авсан хэргээр саатуулагдсан. Тиймээс АНУ-д нэвтрэх боломжгүй болсон. Америкийн шүүхээс ял авсан” гэсэн мэдээлэл гарсан талаар “Нэгдүгээрт, 2001 оны есдүгээр сарын 29-нд миний бие Монголд байсан. Байх байхдаа Тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Ийм мэдээлэл гарангуут нь би Тагнуулын ерөнхий газраас томилогдсон тушаалаа өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн. Монголд ажиллаж байсан хүн яаж яваад есдүгээр сарын 29-нд АНУ-д хэрэгт холбогдох вэ. Хил хамгаалах ерөнхий газарт энэ хэргээр хандаж байсан” гэлээ.

ЭШЛЭЛ 22.

Ч.Чамин-Эрдэнийн нас барьсан хэрэгт Н.Номтойбаярын хүү Мөнгөншагай гэж хүн холбоотой гэдгийг талийгаачийн ах Гэрэлхүү мэдэгдэж байсан. Танд Мөнгөншагай нэртэй хүүхэд бий юу гэдэг асуултад “Надтай хамаарал бүхий этгээд. Ийм зүйл хийгээгүй. Монголын сайхан залуусын нэг амиа алдсанд харамсдаг. Гэрэлхүү гэж тэр хүн Францад амьдардаг юм билээ. Францад цагаачлаад 10 гаруй жил болж байгаа гэсэн. Би Гэрэлхүүг талийгаачийн ах нь гэж бодож байтал үгүй юм билээ. Сүүлдээ талийгаачийн ээжийнх нь дүү гэж сонсогдтол бас биш болж таарч байх шиг байна лээ. Намайг сүүлдээ Нэмэхбаяр гэдэг хүнтэй холбосон. Тэр хүн нь студи ажиллуулдаг юм шиг байна лээ. Тэгсэн студийнх нь мөнгийг намайг өгсөн гэж ярьсан. Тийм зүйл огт байхгүй. Нэмэхбаярыг би мэдэхгүй, танихгүй. Цагдаагийн байгууллагаас намайг болон Мөнгөншагайг дуудаж, шалгаагүй. Хэрвээ дуудвал очиж шалгуулахад бэлэн. Яагаад дуудахгүй байгаа юм гэхээр энэ хэрэгт бид ямар ч холбоогүй, тэдний ярьсан зүйл үнэнд нийцэхгүй болохоор л тэр. Тухайн үед хаана юу хийж явснаа бид хангалттай нотолно. Энэ хэрэг шалгагдаад дуусгавар болсны дараа бид хуулийн байгууллагад гомдол гаргана. Хүн аминй ноцтой хэрэгт гүтгэгдсэн.

ЭШЛЭЛ 23.

Хүн хүчиндсэн гэдэг мэдээг хоёр сая төгрөгөөр гаргасан гэх мэдээлэл гарсан. Би түүнийг нь ил болгож, гаргасан. Улс төрд шинээр орж байгаа залуучууддаа хандаж хэлэхэд шударга бусын хонгилын наана хэвлэлийн хар хонгил байдаг юм. Энүүгээр сайн тоосоо гөвүүлчихвэл гэмгүй.

ЭШЛЭЛ 24.

Би хар масс гэж хэлэх дургүй. Хар масс гэдэг бол аливааг эргэцүүлж, дүгнэх чадваргүй шууд итгэдэг нийгмийн хэсгийг хэлнэ. Энэ дунд сэхээтэн залуус ч бий. Хамгийн гол нь хар массыг хар чигээр нь байлгах сонирхол улстөрчдөд байдаг. Улстөрчид тэднийг улс төрд зэвсэг болгон ашигладаг.

image

Цензургүй яриа нэвтрүүлгийн өчигдрийн дугаарын зочноор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уригдсан. Тус нэвтрүүлэгт түүний ярианаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
"Өндөр аварга" П.Бүрэнтөгсийн тухай 24 баримт
Удахгүй эхлэх "Алтан цом"-ын төлөөх барилдааны ОНЦЛОГ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (72)

  • halh (150.129.142.193)
    Их хурал дээр нүүрээ минчиилгэн зүтгүүлсээр байгаад ашигт малтмалын хуулинд орох өөрчлөлтийг гацааж хуулийн хажуугаар чихэж оруулж ирээд Цагаан суваргын ордыг стратегийн ордоос хасуулж байсан бичлэг чинь хүртэл байдаг. Номтойбаяраа миний дүү чи ч , чиний аав ч насаараа идээд барахгүй баялаг, ард түмэндээ сайн дураараа буцаагаад өгчих! Тэгээд Хэнтийн ууландаа баавгайгаа буудаад, үйлчлэгч охидоо хүчиндээл явж байна биз!
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Хэрүүлч (66.181.161.53)
    Цагаан суваргын орд бол ахд түмний өмч мөн. Номтойбаяр чи юугаараа гийгүүлээ вэ? Хэлж байгаа үг нь хүртэл худлаа шааж байгаа нь мөн ч ард түмнээ хуурч байх шию. Шаадаг новш юмаа, тагнуулын ажлыг хэн ч хийж чадна ш дээ. Чи онцгой юм уу, арай ш дээ, чи муу шаахайны өрөөсөн гутал шүү дээ.
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
    • mangar khun
      unen bid bol bbosnuud
      2019 оны 04 сарын 07
  • зочин (202.9.45.53)
    Гэмгүй царайлсан Номтбаяр хэний буянаар хэн болчихоод XX зууны эхэн үеийн Гитлерийн фашизмийн ари цусны 20 хувьд үйлчидэг харгис бодлого яриад тавлааад байна!!! Н.Номтойбаяр 80 хувь буюу 3-хан сая Монголын ард түмнийг "хар масс" гэж хэлснийхээ төлөө Монголын Төрд монголын ард түмний эзэмшилийн "Цагаан Суврагын орд" болоод бусад ордыг буцааж өгөөд, Монголын ард түмнээс уучлал гуй!
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (202.9.45.53)
    Гэмгүй царайлсан Номтбаяр хэний буянаар хэн болчихоод XX зууны эхэн үеийн Гитлерийн фашизмийн ари цусны 20 хувьд үйлчидэг харгмс бодлого яриад тавлааад байна!!! 3-хан сая ард иргэдийг Н.Номтойбаяр 80 хувь буюу Монголын ард түмнийг "хар масс" гэж хэлснийхээ төлөө Монголын Төрд монголын ард түмний эзэмшилийн "Цагаан Суврагын орд" болоод бусад ордыг буцааж өгөөд, Монголын ард түмнээс уучлал гуй!
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.160.30)
    Шашины нэрээр баяжиж байгаа нөхдүүд ,ноходууд их болсон байна Пүрэвбат гэж нэг нөхөр улсын төсвөөр хувийн хийдрүү 10 км зам тавилчихаад орсон хүн болгоноос өндөр хураамжтай энийг шалгах хэрэгтэй ,дээр нь орсон машин болгон мөнгө төлнө ,
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.160.30)
    Шашны талаар зөв ярьж байсан гандан болон бусад сүм хийдүүд улсад татвар төлдөгүй дээр ээс нь засвар үйлчилгээг улсын төсвөөс гаргуулаад тэндер будлуулаад өөрсдийн танилын кампонид өгүүлдэг ,ядарсан ,зовсон ард түмний зовлонгоор хоол хийдэг сүм хийдүүдийг шалгах хэрэгтэй энэ саналтай санал нэг байна
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Zòchiñ (66.181.186.172)
    Ĺav MGL uls bol avch chadahgvi uur uls bol avch magadģvì ee
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.95.15)
    Энэ харин мужик залуу байна даа, шударга үгээ хэлчихдэг. Дэмжиж байна
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.142.15)
    Odoo taanuus bayan met bolovch hudlaaa setgel zurkh udam ugsaaaà bh bolno
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.142.15)
    Ur khuukhduud ni bukh laig n uurkeh bkh daaaaa
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.142.15)
    Buhel buten gazar doorh bayalgiig ideed tsaashdaa ur huuhed n yaj uvchin zovlon tuulaad yaj ch yavah yul bilee. Baigal ekh hariugaa avah l bh. Zukhun odoo bishuùuuuuu
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Nomgui bayar (98.113.248.233)
    Uls ard tumendee gazriig ni ogchihoo. Harin tegeed chi eh ornoosoo zail. Cham shig shunaltanguud eh orond min hereggui.
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • z (202.21.124.21)
    ер нь бол бүр нойлоосоо эхлээд л явж байгаа хүн юм байна. Гайхалтай бизнесмен. энэ хүнд нэг ч буруу алга. буруутгагдсан зүйлс бүгд үйгүйсгэгдэж байна.
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
    • Тэнэг
      Бөгс долоогч
      2019 оны 04 сарын 05
  • Зочин (139.5.216.48)
    Улс авна гэдэг зүгээр л эрх мэдэлтэй хэсэгт л ашигтай. Шахаа тендер гээд мөнгө олох л хэрэгслээ болгоно. Улсын буюу төрийн үйлдвэр гэж ашиггүй хоцрогдсон технологи, чадваргүй удирдлага, чадамжгүй хүний нөөц. Монгол улс хувийн үйлдвэр үйлчилгээ, бүр цаашлаад боловсрол эрүүл мэндийн салбараа хувийнх болгож байж л хөгжинө . Улсын гэж дарга нарын гэсэн үг
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.17.219)
    ХНХЯ- НЫ САЙДЫГ ГАЙГҮЙ ХИЙСЭН ШҮҮ ! ЭРДЭНИЙН БУЛХАЙГ ИЛ ГАРГАЖ ОЛОН ХӨГШДӨД БУЯН ҮЙЛДСЭН . ЯРИАНААС НЬ ХАРАХАД ЕР НЬ ДАЖГҮЙ ШҮҮ . АЖЛАА ХИЙЧТХДЭГ Л ХҮН . ХЭН НЭГЭНД ДОЛИГОНОЖ ЖИЖГЭРЭХГҮЙ ! ХНХЯ- Д БХДАА НЭЛЭЭД ОЛОН АЖИЛ АМЖУУЛСАН .
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • zochin (203.91.115.250)
    Ард түмний элч мөн байна
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (66.181.181.19)
    Газрын доорх баялаг төрийн өмч. Түүнийг лицензээр дамжуулж эзэмших эрх авсан МАК компани үйлдвэр байгуулаад ашиглаж байгааг Номтойбаярын цензургүй ярианаас ойлголоо. Лицензийг хурааснаар юу хожих гээд, тэр лицензийг авсан ард түмэн түүнээс яаж хувь хүртэх тухай Оюун-Эрдэнэ дарга ойлгомжтойгоор тайлбарлах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол лицензийг булаагаад хувааж авна тэгээд хөрөнгөтэй болно гэж ард түмний чинь ихэнх ойлгоод байна. Тэр лицензийг ямар нэгэн баялаг бүтээгч компани ашигтай болгоно байх.
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • mgl (202.9.43.212)
    uls yumaa avch l taarna, uls gedeg chini hedhen mungutei hun bish shuu dee.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • өрнөх (66.181.164.222)
    НЭГ ХҮНИЙГ ДУНДАА ХИЙГЭЭД НИЙЛЖ БАЛБАХ ГОЁО. ИШШШШ НОМТОЙБАЯР МИНЬ ЯАХ ГЭЖ ХҮРЭЛСҮХИЙН ӨӨДӨӨС ЦОР ЦОР ХИЙВ ДЭЭ. БУСДЫГАА ХАРААЧ ДЭЭ НАМ ГҮМ, ЗҮГЭЭР Л ДАРГЫГАА МАГТАН ДУУЛААД ЯВЖ БАЙСАН БОЛ ИНГЭХГҮЙ ШДЭЭ.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Нэргүй (122.201.22.140)
    Манайхаан алив хүний үйл хөдлөлийн үнэн зөвийг тунгааж сурцгаая бүх юмыг хараар будаж хардсаар байгаад сэтгэл зүрх чинь авах юмгүй болох нээ. Дандаа муу юмыг дэвэргэж худал үнэнийг тунгаахгүй муугаар сэтгээд байвал ХҮН та яаж сайхан амьдрах билээ дээ. Аливааг гэгээлгээр харж сэтгэцгээе.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Шударга шүүх, цагдаатай болчихвол энэ балай ХҮЧИН, болон ХҮН ДАЙРЧ АЛСАН ХЭРГЭЭРЭЭ шоронд орох байлгүй дээ,
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • энх60лд (202.21.124.19)
    ЭНЭ НЭГ ХУЛГАЙЧААА ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧЭЭЭ ТӨР ХУУЛЬ 2 БНУ ЭНЭ УЛСАД
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
    • сараа
      өө монголд ганцхан хулгайч байгаа гэсэн тэр нь Номтойбаяр юм бна л даа. Бусад нь дарга нарт гоё харагдсан тул хулгайч биш бололтой.
      2019 оны 04 сарын 04
  • Зочин (103.9.90.98)
    uhaantai zaluu bn. het ashig hoohgui ulsaa hohiroohgui hot ulsdaa heregtei yum hiij bvl bolno shu de
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
    • ӨӨ МУУ ХӨГИЙН БӨГС ДОЛООГЧ ЧИНЬ ДОЛДОГОНОЖ БАЙГААД НЭГ Л ӨДӨР МУНЗУЙ ШИГ БОЛОВ. ТЭХДЭЭ ЧИ МУНЗУЙ ШИГ ҮЛДЭЖ ЧАДАХГҮЙ ДЭЭ МУУ ШААР ЧИНЬ АРД ОЛНООСОО ХЭЛДЭН ТӨГРӨГ АВААД ТАСАРЧЭЭ ЧИ. ЦАГ ЧИНЬ ИРНЭЭ МУУ ПИЗДА ЧИ
      2019 оны 04 сарын 04
  • zochin (202.179.25.159)
    Mongold aimaar chog uchaadal ,yduuraadal bna, chi jaachan ch gesen ech oronch bai, bas nudee nee !!!. Nomtoibayr aa tanaich tasarchai tasarchai , tegechdee niitiin um chin niiteeree ezemschich estoi. Chi aav schigee ich charamch baij er bolochgui
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Irgen (103.212.116.27)
    Maniac. Mongolin muu buriad.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Ганаа (43.242.243.133)
    Нямтайшир татвараа шудрагаар телдеггуй, татварын акт тавиулаад шат шатны шуухээр заргалдаад / компаний хуульч нар нь/ явдаг байсан. Улсын дээд шуухийн эруугийн тэнхимийн Батсайхан нэг асуудлыг нь зохицуулж егч байсан. Бодвол гар дээр нь овоо юм тавьсан байх л даа. Татварын акт шат шатны шуух, Татварын еренхий газрын архивт байгаа.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (58.140.202.122)
    сая сая жилийн өмнө үүсэн газар доорхи баялаг яахаараа хоромхон зуур амьдраад тоос болох танайх байдгийн бэ битгий солиор муу шуналтай буриад
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Nam bus irgen (103.212.116.27)
    Chyatsgani krant.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • ИРГЭН (66.181.164.222)
    УЛААНБААТАРЫНХАА Л ӨМХИЙ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ Л ШИНЭЧИЛЖ ЧАДАХГҮЙ МӨНГӨГҮЙ 10 ЖИЛ ШОУДАЖ БАЙГАА ТӨР МӨНГӨ БОСГООД ТЭР ТОМ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ БАРИХ УУ. ИНГЭЖ ИНГЭЖ ГАДААДЫН КОМПАНИД ӨГӨӨД Л 2 ДАХЬ ОЮУТОЛГОЙ БОЛНО Ш ДЭЭ. ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ТЭР ҮЙЛДВЭРЭЭ БАРЬЖ Л БАЙГ Л ДЭЭ. ТЭР АВДАГ ТАТВАР МАТВАРАА Л ЗӨВ АВНА БИЗ . ЗАРИМ НЬ ЦАГААН СУВАРГЫН АШИГ ОДОО БЭЛЭН МӨНГӨ АРД ТҮМЭНД ӨГ Ч ГЭХ ШИГ.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • ИРГЭН (66.181.164.222)
    Заа тэр цагаан суваргыг нь төр аваад бүгдийг нолиос эхлээд 1,5 тэрбум гаруй доллараар баяжуулах үйлдвэр бариад тэгээд олсон ашгаасаа ард түмэнд тарааж өгнө гэсэн үү. Гэвч хэзээ вээ. Надаас хойн 2 үе лав үзэхгүй л боловуу. Тэр үед аль хэдийн хужаа нарын гарт оччихсон. Цагаан суваргыг монголчуудаас булааж авч өгсөн Хүүк, Зи 2 т хөшөө босгох байхаа. ккккк
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.21.137)
    Энэ бандийг ойж буусан ойворгон золиг байх гэж боддог байсан, харин ч санаснаас гайгүй сэтгэж ярьсан байна шдээ!!!
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (112.72.12.4)
    ӨӨРТӨӨ ӨӨРИЙН ХҮСЭЛ ТАЧААЛАА БИЕЛҮҮЛЭХЭД ТААРСАН ХУУЛИА ӨӨРӨӨ БОЛОВСРУУЛААД ЭСВЭЛ ХАХУУЛИЙГ НЬ ӨГӨӨД БАТЛУУЛЧИХСАН ХУУЛИА ӨМНӨӨ БАРИАД БААТАРЛАХ НЭЭ.НААД ХУУЛИЙН ЧИНЬ ДЭЭР ЧИНИЙ МЭДДЭГГҮЙ АРД ТҮМЭН ГЭЖ БАЙДАГ БАЙЛГҮЙ ДЭЭ. ТЭДНИЙ ОЛОНХИЙН СОНИРХОЛ ЭРХ АШИГ Л ХУУЛЬ БАЙХ ЁСТОДОО. МУУ АДГИЙН ШААРАА
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (112.72.12.4)
    ӨӨРТӨӨ ӨӨРИЙН ХҮСЭЛ ТАЧААЛАА БИЕЛҮҮЛЭХЭД ТААРСАН ХУУЛИА ӨӨРӨӨ БОЛОВСРУУЛААД ЭСВЭЛ ХАХУУЛИЙГ НЬ ӨГӨӨД БАТЛУУЛЧИХСАН ХУУЛИА ӨМНӨӨ БАРИАД БААТАРЛАХ НЭЭ.НААД ХУУЛИЙН ЧИНЬ ДЭЭР ЧИНИЙ МЭДДЭГГҮЙ АРД ТҮМЭН ГЭЖ БАЙДАГ БАЙЛГҮЙ ДЭЭ. ТЭДНИЙ ОЛОНХИЙН СОНИРХОЛ ЭРХ АШИГ Л ХУУЛЬ БАЙХ ЁСТОДОО. МУУ АДГИЙН ШААРАА
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Zochin (92.249.205.187)
    NOMTOIBAYARAAR ENE HORVOOGIIN MUU MUUHAI BOLGONIIG TODORHOIJ BOLNOO.Ene HORVOOGIIN HAMGIIN MUU MUUHAI BOLGON TUUND BGA UCHRAAS HORVOO BUZRIIN AMITNIIG NEG L UDUR UHUULEH BOLNOO.CHAM SHIG AMITAN TERIIG DAVJ CHADAHGUI.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Zochin (92.249.205.187)
    NOMTOIBAYARAAR ENE HORVOOGIIN MUU MUUHAI BOLGONIIG TODORHOIJ BOLNOO.Ene HORVOOGIIN HAMGIIN MUU MUUHAI BOLGON TUUND BGA UCHRAAS HORVOO BUZRIIN AMITNIIG NEG L UDUR UHUULEH BOLNOO.CHAM SHIG AMITAN TERIIG DAVJ CHADAHGUI.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • зочин (202.55.188.44)
    Бүлт , бүлт үсэрдэг байна ш дээ, 8-р анги ч төгсөөгүй байж.ККК
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
    • Номтойбаяр хужаа
      Яг үнэн хэллээ. Ээж Хулан нь хужаагийн эрлийз Дамбын охин.. Өвөө хужаа хүн бсан..... Хужаагийн шээснүүд
      2019 оны 04 сарын 03
  • Зочин (66.181.166.36)
    ene nevtruuleg chin jujig bolson shuudee. dandaa tohirootoi hunee oroltsuulna, oorsdoo oroltsoyo geheer oroltsuuldaggui, uneheer ineedmiin shou bolson sh dee. ee dee, bolovsrolgui setguulch ch aimaar yumaa. oroltsoj baigaa huneesee iluu setguulch ni aimaar yumaa
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.91.118.247)
    Пээ энэ хүн угаасаа ариухан амьтан байгаа юм байна шүү дээ. Огтхон ч буруугүй. та нар л муу муухай болгож бичээд байгаа юм байна тиймүү.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • зочин (202.131.253.50)
    энэ сэтгэгдэл бичиж байгаа улсууд хүнийг аль муугаар нь дуудаж хараах юм цөөхөн хэдэн МОНГОЛЧУУД бие биенээ ингэмээргүй л байх юм адилхан л хүний үр хүүхэд шүү дээ та нарын үр садыг ингээд байвал ямар байх вэ уг нь боловсролтой дажгүй залуу гэж боддог шүү хүнд алдаа оноо байлгүй яахав дээ харин засах чадвартай явбал болоо шүү дээ тэр Зоригийг хөнөөсөн гэх 3 бол уг нь ул суурий нь олж байж энэ асуудлыг гаргах байсан байх гэж Номтойбаярын саналтай нэг байна аав нь тагнуулд өөрөө тагнуулд байсан хүн бас бус юмыг ойлгож мэдэж байгаа байхаа арай ч манай хуулийхан тэгтлээ энгийн ардыг хэлмэгдүүлэхгүй байх гэж бодож байна
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
    • niislel khuu
      buu dolignood baii chamd mongoo oldlokhgui
      2019 оны 04 сарын 03
  • Ilbe (103.26.195.129)
    Cham shig deeremchin bish, ard n horongiig deeremdchiheed tor g mini yu yu gene we chi
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • зочин (66.181.178.98)
    энэ хийгээгүй гэмт хэрэг байхгүй болжээ- монгол төрийг басан доромжлох,луйвар,хахууль,залилан,хүчин,хутга,авто осол/хүний амьтай/...
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.176.119)
    HUDLAA SHAADAG LALAR VEE TAGNUULD YARIULJ BAIJ ORCHOOD AMERIKT CH GERMAND CH SURGUULI TUGSUUGUI HUDLAA GEVEL TEND BAISAN ODOO CH BAIGAA HUMUUSEES ASUUGAARAI IIM DUNHUU MAL YAJ TIIM UNDUR HUGJILTEI OROND IH SURGUULI TUGSUJ CHADAH VEE YOSTOI YAGAAD CH UHAAN N DUTNA
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    Тухайн үеийн арчаагүй гишүүдийн амаар нь гартал доллар цутгаж байгаад цагаан суваргыг улсад эзэмших хувьгүй хулгайлсанаа улайх өдөр удахгүй ирнээ муу бүхэн хуралдсан новшоо
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    tsaashid iim ih horongotei ashig sonirholtoi huniig l ih hurald songohgui bh ni zuitei ter zugeer l biznesee hiigeed ulsad tatvaraa iheer tolood yavj baig
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.193.247)
    энэ ч буруу юм хийдэггүй сайн л а л ар шударга нь дэндцэн мулгуу
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Отгоо (103.229.123.159)
    Энэ нэвтрүүлэгт орсон хүмүүсээс буруутай хүн байна уу? Өнөөдөр Орсын хамгын баян хүн чадарсан байна.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Эрдэнэбаяр (122.201.29.226)
    Ард түмнийхээ төлөө сонгогдсон юм бол байгалийн баялагийг ард түмэндээ өг эсвэл суудлаа өг аль нэгийг нь өг.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Эрка (66.181.161.121)
    Хүүхэн хүчинддэг шодой нь тасарч унах байлгүй. Муу хог шаарын.
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.176.119)
    ENE LALARIIG BAIRAND N HIIJ ARD TUMNEES LUIVARDAJ AVSAN TSAGAAN SUVARGIIG ULSIIN MEDELD AVAYAA ENE MUU ODOO HEN BEE MONGOLD HULGAI LUIVARIIN ARGAAR L INGEJ BAYAJIJ BOLNO SHUDARGA BIZNESS HIIVEL YAGAAD CH INGEJ BAYAJIHGUI
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.17.89)
    ѳгѳх ѳгѳхгүйг чи ч мэддэг эд биш байхаа улс гэж байгаа ухаантай юм бол дээрэмдүүлсэн ордоо авч л салах байхдааа
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • ИРГЭН (202.179.25.216)
    ӨС ХОНЗОНГОО АВАХ ГЭЖ ТАГНУУЛД ОРСОН БАЙНА ШҮҮ ДЭЭ.ААВ НЬ ХАТГАЖ ЧАДСАН БАЙНА.ОДОО МОНГОЛООС ХАРИУГАА АВЧ БАЙГАА НЬ ЭНЭ ЮМ БАЙНА.ЦААШДАА Ч ТЭМЦЭНЭ ГЭЖ БАЙХ ШИВ ДЭЭ.НЭГ ЮМЫГ ОЙЛГО ТА НАРЫГ ТӨРИЙН ДАЙСАН ГЭЖ АЛЖ БАЙСАН НЬ ЗӨВ Л БАЙЖ ДЭЭ.ОДОО Ч ТАНАЙХАН ТӨРИЙН ЭСРЭГ БАЙЖ ДИЙЛНЭ ГЭВЭЛ ХОЛОО ОЧИЖ ХУЦ ГЭНЭ ДЭЭ.МОНГОЛЧУУД ОЛУУЛАА ТАНАЙХАН ЦӨӨХҮҮЛЭЭ.УЛАМ Л ЦӨӨРӨХ БАЙХ ДАА.НЭГ ИХ УДАХГҮЙ БАЯЛАГЫНХАА ХАРААЛД ИДЭГДЭЖ СҮЙРЧ МЭДЭХ ЮМ ШҮҮ.МЭДЭЭТЭЙ Л БАЙГААРАЙ ДАА.МӨНГӨӨР АМЬД ЯВДАГ ЦАГ ДУУСАХ БАЙХ ШҮҮ.
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.123.152)
    amerkuud ene erguug irgen bolooch gej guij gene.ichihgui shaah umaa.odooo ingej yarij baigaa um chin tsaashid yu gej bultreh bol
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.190.215)
    Ямар онгироо юм бэ ер нь энэ ямарч буруугүй юм бна лдаа одоо ингэж их баяжаад яах гээд бгаан болоо хүн төрлөхтөнтэй адилхан л насны хэмжээтэй адилхан л нэг ходоодтой баймаар юм баян хүн мөнхөрдөг бол үхэн хатан баяжих гээд зүтгэх нь зөвлдөө
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.195.157)
    Ичихгүй шааж бнааа. Америкууд ногоон карт аваач гээд гуйсан гэнэ дээ
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (202.9.43.26)
    28 jil ta muu khulgaichuud ard tumnii bayalgiig khulgaillaa.. Uls oron ard tumen elgeeree khevtlee...odoo temtsekh bolno...
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.31.111)
    Энэ муу луйварчин юу гэж худлаа яриад байна аа. Эцэг нь хэд хоногийн өмнө Цагаансуврага асуудлаар ярилцлага өгсөн байсан. Тэрийгээ тоть шиг давтсан байх чинь Номгүйбаяр гуай.
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    улс төрийн мөнгөөр хайгууль хийсэн ордоо авах хэрэгтэй бусад нь хувь хүний асуудал
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
    • төр мөнгийг нь төлсөн л байна лээ дээ ТВ-гээр харуулж л байсан
      2019 оны 04 сарын 02
  • надтай хамаарал бүхий этгээд гэчжээ (103.212.119.247)
    Хүүхэд нь Мөнгөншагай
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (49.0.135.43)
    shudarga zaluu mash ih uneldeg
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Хуц
      2019 оны 04 сарын 02
  • Зочин (202.9.43.133)
    Тухайн үеийн арчаагүй гишүүдийн амаар нь гартал доллар цутгаж байгаад цагаан суваргыг улсад эзэмших хувьгүй хулгайлсанаа улайх өдөр удахгүй ирнээ муу бүхэн хуралдсан новшоо
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
    • одоо ч хайран мѳнгѳ боллоо доо
      2019 оны 04 сарын 02
  • zochin (182.160.34.195)
    hort havdaraar uhej dald or
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Иргэн (103.26.195.252)
    Хогийн гэмт хэрэгтэн. Хулгайч хүн алсан новш. Шоронд хатаж үхээсэй
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
    • Ch
      yaj ingej yariad suuj chadaj bna erdenetiin emleg ywj bha da tsus aldaj vhsen gnee Hudlaa Bulganii emlegt nas barsan shd . Sain muu ch ah dvv nartai n uulzuulaagvi bieiin baidal n sain bga sanaa zowoltgi gd bsan hogii muu nowsh. Eneniihee hariud chi zowj vheh bolno do Aluurchin bayraa
      2019 оны 04 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна
    1 цаг 5 мин
  • 2026 онд Онцгой байдлын салбарт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
    2 цаг 2 мин
  • Playlist: Цастай, хүйтэн өдөр сэтгэл бүлээцүүлэх 10 дуу
    3 цаг 48 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна
    3 цаг 53 мин
  • ФОТО: Эзэнгүй сургууль
    3 цаг 57 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 9-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    4 цаг 55 мин
  • УИХ: Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэнэ
    5 цаг 2 мин
  • Улаанбаатарт 4 градус хүйтэн байна
    5 цаг 5 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар 2007 айлын орон сууцны хорооллыг гэрээний хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө
    19 цаг 24 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа
    20 цаг 16 мин
  • Өнөөдөр хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдөр тохиож байна
    20 цаг 29 мин
  • Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
    20 цаг 57 мин
  • И-баримт сугалааны супер азтан тодорлоо
    21 цаг 32 мин
  • 2024 оны II ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдсан цэргүүд халагдлаа
    22 цаг 6 мин
  • МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон Ж.Батжаргал гэж хэн бэ?
    23 цаг 4 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    23 цаг 48 мин
  • Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
    Өчигдөр 13 цаг 50 мин
  • ХХБ “Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум”-д хамтран зохион байгуулж байна
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Т.Аубакир: Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд салбар яамдын зардлыг 10 хувиар танах шаардлагатай
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Монголчуудын оролцож буй "Physical: Asia" шоуны тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Удахгүй эхлэх "Алтан цом"-ын төлөөх барилдааны ОНЦЛОГ
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • "Өндөр аварга" П.Бүрэнтөгсийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Д.Амарбаясгалан: Г.Занданшатар дарга аа, өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай
  • Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа нүүрсний оффтейк гэрээг нууцын зэрэглэлд авснаа мартсан бололтой
  • MCS групп мэдэгдэл гаргажээ
  • Ерөнхий сайдын хувь заяаг дэнслэх ТББХ-ны гишүүд
  • Н.Түвшинбаярын амьдралаар баримтат кино хийнэ
  • Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
  • ТББХ 14.00 цагт хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
  • Д.Амарбаясгалан: Маш олон гишүүдийг олон шалтгаанаар дарамталж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Богдхан уулын дугуй цагаан дээрх “Хангарьд”-ын хөшөөг шинэчиллээ
  • ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
  • Олимпын мөнгөн медальт О.Баасанхүүгийн амжилтыг хэн, яаж мялааж байв?
  • "Дэлхийн хуримтлалын өдөр-2025" аяны нээлт боллоо
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • MCS групп мэдэгдэл гаргажээ
  • Д.Амарбаясгалан: Маш олон гишүүдийг олон шалтгаанаар дарамталж байна
  • Д.Амарбаясгалан: Г.Занданшатар дарга аа, өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай
  • ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
  • Монголчуудын оролцож буй "Physical: Asia" шоуны тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
  • Богдхан уулын дугуй цагаан дээрх “Хангарьд”-ын хөшөөг шинэчиллээ
  • Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа нүүрсний оффтейк гэрээг нууцын зэрэглэлд авснаа мартсан бололтой
  • ТББХ 14.00 цагт хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
  • Удахгүй эхлэх "Алтан цом"-ын төлөөх барилдааны ОНЦЛОГ
  • Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд бичгээ татах юм бол зөвхөн төсвөө хэлэлцэнэ
  • Ерөнхий сайдын хувь заяаг дэнслэх ТББХ-ны гишүүд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
  • Н.Түвшинбаярын амьдралаар баримтат кино хийнэ
  • Б.Жавхлан: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх 830 тэрбум төгрөгийг төсөвт багтаана
  • Т.Аубакир: Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд салбар яамдын зардлыг 10 хувиар танах шаардлагатай
  • 2024 оны II ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдсан цэргүүд халагдлаа
  • "Өндөр аварга" П.Бүрэнтөгсийн тухай 24 баримт
  • Цэцийг цэгцэлье, цэгцлэхдээ Г.Баясгалангаас эхэлье
24 баримт
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
  • "Өндөр аварга" П.Бүрэнтөгсийн тухай 24 баримт
  • Удахгүй эхлэх "Алтан цом"-ын төлөөх барилдааны ОНЦЛОГ
  • Монголчуудын оролцож буй "Physical: Asia" шоуны тухай бид юу мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК