Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Жигжиддорж: Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Д.Түвшинсайхан нарын шинэлэг бүтээлүүдийг тоглох гэж байна

2019-4-12
0
ЖИРГЭХ

Морин хуурын чуулгын уран бүтээлчид төрсөн өдрийн, “Novel melody” тоглолтоо үзэгч олондоо хүргэхээр бэлтгэж байна. Шинэ бүтээлийн хэмээн тодотгодог уг тоглолтоороо энэ удаа ямар бүтээл сонсгох гэж байгаа талаар болон яагаад сонгосон тухай нь удирдаач Н.Жигжиддоржоос тодрууллаа.


 

“Novel melody” хэмээх нэрээр шинэ уран бүтээлийн тоглолт зохион байгуулж эхлээд хэдэн жил болж байна?

-Анхны санаа бол дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр барууны хөгжим тоглох байсан юм. Энэ дагуу оролдлого хийсэн, анхны тоглолт 2011 онд Дуурийн театрт болсон юм. Аятайхан ч болсон. Хоёр жил завсарласны дараа 2014 онд дахин хийхдээ морин хуурын дөрвөл, ятгын тавал, төгөлдөр хууртай хоршил, дөрвөл, тавал, үлээвэр хөгжмийн хэсэг  гэх зэргээр цөөхүүл сонсгох байдлаар зохион байгуулсан. Сонирхолтой болсон. 2015, 2016 онд чуулгаараа шинэ бүтээлүүд тоглосон. 2015 онд итали удирдаач Роберто бүтээлүүд дээр ажилласан. Хөтөлбөрт өвөрмөц зохиолууд сонгосон байсан. Тэгэхэд би байгаагүй юм. Латин Америкийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд хэд хэд байсан. Астор Пьяццоллагийн оркестрт зориулсан бүтээлүүдийг маэстро Роберто өөрөө Морин хуурын чуулгад зориулан найруулж, удирдан тоглуулсан нь шинэлэг болсон. 2016 онд болохоор Японы болон Францын орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс гэсэн хоёр хэсгээс бүрдсэн тоглолт хийсэн. Тэгэхээр шинэ бүтээлийн “Novel melody” тоглолтыг чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ  үзэгчдэдээ хүргэдэг болсон гэсэн үг. Мөн дөрөвдүгээр сарын 16-нд тоглодог уламжлал тогтоосон. Энэ бол манай чуулга тэртээ 1992 онд анхны тоглолтоо Дуурийн театрт хийсэн өдөр, чуулгын маань төрсөн өдөр юм.

Баярын тоглолт байх нь ээ?

-Тийм ээ, 27 жилийн ойн баярын концерт юм. Төрсөн өдрөөрөө уран бүтээлээ цэнэглэж, шинэ зохиолууд тоглож баярлаж байя гэж шийдсэн нь энэ.

Энэ удаагийн тоглолтоор хөгжмийн зохиолч  Х.Алтангэрэлийн “Төгсөшгүй” танго балетын хөгжим,  Д.Түвшинсайханы  “”Учиртай дөрвөн толгой” сюитийг тоглохоор сонгожээ. Яагаад энэ хоёр уран бүтээлчийн хөгжмийг онцлов?

-Түрүү жилийн “Novel melody” тоглолтоор хөгжмийн зохиолч  Х.Алтангэрэлийн танго балетын хөгжмийн нэгдүгээр хэсгийг тоглосон юм. Харин одоо бүрнээр нь сонсгох гэж байна. Морин хуурын чуулгад гэж зориуд хөрвүүлж бэлтгэж өгсөн бүтээлийг сонсогчдод хүргэх нь бидний ажил юм даа. 

Энэ бүтээлийг шинэ хөгжим гэж үзжээ?

-Шинэ, шинэлэг хөгжим. Монголын хөгжмийн зохиолчдоос анхлан танго стилиэр бичсэн. Өмнө нь хэн нэгэн бичсэн гэж сонсоогүй. Монгол хөгжмийн зохиолч латин америкчуудын өнгө аясаар, залуусын хайр дурлалын сэдэвт балетын бүтээлд хөгжим бичсэн нь сонирхолтой байдаг. Симфони оркестр тоглохыг үзэгчид сонссон байх. Морин хуурын чуулга бүрнээр нь хэрхэн тоглохтой одоо танилцах гэж байна. Хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг өмнө нь тоглож байсан л даа. Тийм болохоор энэ бүтээлийг хийхдээ танго стилийн хөгжмийг маш сайн судалж байж, өөрийн өнгө аястай хоршуулж, өөр, зөвхөн түүнийх гэхээр уур амьсгал гаргаж ирсэн санагдсан.  

Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы “Учиртай дөрвөн толгой” сюитийг өмнө нь тоглож байсан. Дундуур нь дуурийн дуучид дуулдаг санагдана.

-Сайхан бүтээл. Ойрд тоглоогүй болохоор дахин нэг тоглоё гэж байгаа юм. Энэ бүтээлийг Морин хуурын чуулгын 15 жилийн ойд зориулж туурвисан. Тэр үед ойд зориулсан тусгай тоглолт байсан учраас дуурийн дуучдыг урьж дуулуулж байлаа. Хөгжмийн зохиолч анхнаасаа дан хөгжмийн хэлбэрээр бүтээсэн, одоо тэр, анхдагч хувилбараар нь сонсгоно.  

“Учиртай гурван толгой” гэхээр Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн бүтээл, Монголын анхны дуурийн хөгжим гэж ойлгоод байгаа юм. “Дөрвөн толгой” гэхээр дөрөв дэх нь ямар толгой вэ?

-Хөгжмийн зохиолч үүнд хариу өгөх байх. Мөн сонссон хүмүүс юу гэх нь сонирхолтой байх болов уу. Дуурийн гол хөгжмүүдийг сонгож найруулсан, задаргаа, нарийн ажиллагаа ихтэй бүтээл.   

Дөрөв дэх толгойн талаар удирдан тоглуулж байгаа танд нэг бодол бий дээ.

-Бий бий. Гэхдээ нэг ч гэсэн нууцлаг юм үлдээе л дээ (инээв).

Шинэ бүтээлийн тоглолтод нь амжилт хүсье. Таны хувийн уран бүтээлийн сонин сайхнаас далимд нь сонсоё.

-Ойрын үед нэг томоохон ажил хүлээж байна. Японд амьдардаг, морин хуур хөгжмөө түгээн дэлгэрүүлэх чиглэлд маш идэвхтэй ажилладаг А.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан  морин хуурын олон улсын “Асар” чуулгын  Токио болон бусад дөрвөн хотод болох тоглолтын удирдаачаар ажиллахаар тавдугаар сарын 15-нд явна. Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, ХБНГУ зэрэг улс орнуудаас морин хуурчид нэгддэг, уран сангаар баялаг гоё чуулга болсон. “Асар” чуулга тав дахь жилдээ аялан тоглолт хийх гэж байна. Анхны удирдаачаар нь Ц.Батчулуун багш ажиллаж байлаа. Дараа нь  Д.Түвшинсайхан ах удирдсан. Сүүлийн хоёр тоглолтыг Японы маэстро Инивуэй удирдсан.  Японд нэрд гарсан удирдаач.

Р.Оюунжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    3 цаг 4 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    5 цаг 2 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    5 цаг 41 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    6 цаг 59 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    8 цаг 49 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    20 цаг 30 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    20 цаг 36 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК