Богд уулын Соёмботой аманд яг одоо гал гарч байна. Галын дуудлага нийслэлийн Онцгой байдлын албанд өнөөдөр өглөө ирсэний дагуу 40 гал сөнөөгчид гал унтраахаар хөдөлсөн байна. Энэ талаар НОБГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга Нэргүйгээс тодруулахад "Богд уулын Соёмботой аманд өнжмөл шар өвс шатсан. Ой руу оруулахгүйн тулд Онцгой байдлын албанаас яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ. Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн осол ихээр гарах болсон. Он гарсаар өдөрт хамгийн багадаа галын 10 дуудлага ирж байгаа юм байна. Тиймээс ард иргэдийг галын аюулд өртөхөөс сэргийлж, ил задгай газарт гал гаргахгүй байхыг анхааруулж байна. Богд ууланд гарсан галын хувьд ууланд аврагчид гал алдсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
Г.Эрдэнэ