Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрнаас “үр зулбуулах эм ууж, дутуу төрсөн эмэгтэй эмнэлэгт хүргэгдэн ирсэн" гэсэн мэдээлэл дөрөвдүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад 22 настай эмэгтэй Нарантуул захаас БНХАУ-д үйлдвэрлэсэн үр зулбуулдаг эм авч уугаад, цус алдаж түргэн тусламжийн тасагт хүргэгдсэн болох нь тогтоогджээ.
Уг хэргийг цагдаагийн байгуулагад шалгаж байна. Эмэгтэйн биеийн байдал одоогоор тааруу байгаа юм байна. Тиймээс гарал үүсэл нь баталгаагүй эмийг баталгаагүй газраас худалдаж авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (2)