зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: МАНАН-гийнханд Р.Амаржаргал арай хямд хоол болох байсан

2019-5-02
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Та бүхэн мэдэж байгаа. Ардчилсан нам 2016 оны сонгуульд 9 суудалтай болж дараа нь намын даргаа гишүүдээсээ сонгодог болохоор шийдсэн. Үүний дагуу миний бие намын даргад нэр дэвшиж өрсөлдсөн. Анх 2016 онд Ц.Элбэгдоржийг МАНАН мафийн толгойлогч гэж зарласнаас хойш намайг амар заяа үзүүлээгүй. Гэхдээ санаагаар унаад зүгээр суултай нь биш. Шудрага үнэн ёс хэзээд ялна гээд намаа зөв чиг голдиролд нь оруулах хүсэлтэйгээр намын даргад өрсөлдсөн. Хоёр гар, хоёр хөлнөөсөө АТГ, Тагнуул, Цагдаа гээд олон байгуулгын мөрдлөгө, дуудлага дор хүнд нөхцөлд өрсөлдсөн.

ЭШЛЭЛ 2.

Намайг намын даргад нэр дэвших сургаар 2016.11.30-нд АТГ-аас дуудаж сэжигтэн болгосон. Сэжигтэн Н.Алтанхуяг намын даргад нэр дэвшиж байна гэдэг пиараа хийсэн. Дараа нь 2017.01.29-нд намын даргын санал хураалт болохоос гурван өдрийн өмнө АТГ-аас дуудаад яллагдагч болголоо гэсэн. Өнгөрсөн хойно яагаад үүнийг хэлж байгаа вэ гэхээр манай намын даргын сунгаанд тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын хууль хяналтын байгууллагад би болгосон шударга бусын хонгилынхон оролцсон. Нөгөө талд нь юу болсон гэхээр С.Эрдэнийг намын дарга болгохын тулд Н.Алтанхуяг намын байрыг зарж идсэн мэтээр гүтгэсэн. Энэ намын байр идэж уусан асуудал аль 2016, 2017 оны сунгааны үеэр яригдаж байсан ч намын дотоод асуудлыг олон нийтэд яриад яахав гэж бодоод дуугүй өнгөрсөн юм. Гэтэл өнөөдөр улс орон даяар намын байр зарж идсэн мэтээр гүтгээд байгаа учраас намынхаа гишүүдээсээ хүлцэл хүсээд энэ асуудлыг олон нийтэд ил болгоё гэж шийдсэн юм.

ЭШЛЭЛ 3.

Би бас АН-ынхаа мянга, мянган гишүүдэд баярлалаа гэж хэлмээр байна. Хэдийгээр өнгөрсөн асуудал ч гэсэн намын даргын сунгаанд намайг маш сайн дэмжсэн. Зургаа, долоохон мянган саналын зөрүүтэй хөдөөнөөс ирсэн саналийг МАНАН бүлэглэл,С.Эрдэнэ, М.Энхболд, Ц.Элбэгдорж нар нийлж байгаад Баянгол, Баянзүрх өөр бусад дүүрэгт луйвардсан. Би ганц тоо хэлье. Нэг дүүрэг дээр Н.Алтанхуяг дээр 300 санал бичээд С.Эрдэнэ дээр 3000 санал бичих жишээтэй. Тухайн үед нам доторх луйвар манатай улс орон даяар луйвар болж байсан цаг үе учраас дуугүй хаясан. Тэр үед том юмны эсрэг үзэлцэж байсан цаг шүү дээ. М.Энхболдыг яагаад хэлээд байна гэхээр тухайн үед С.Эрдэнийг намын даргаар сонгогдлоо гэж манай намын Их хурал батламжлаагүй байхад М.Энхболд хадаг, мөнгө аягатай сүү бариад хамгийн түрүүнд баяр хүргээд зогсож  байсан. Өнгөрсөн хоёр гурван жил, хорь гучин жилийн түүхийг мартах тусам энэ луйварчид давардаг. Тиймээс мартаж болохгүй.

ЭШЛЭЛ 4.

Ерөнхийлөгчийн сунгаа хэрхэн болсон талаар бас хэдэн үг хэлье. Хэдийгээр Ц.Элбэгдорж, М.Энхболд нар АТГ-аараа дарамтлуулж байсан ч Ерөнхийлөгчид өрсөлдөнө, та нар шиг хулгайч луйварчдаас Монголын төрийг цэвэрлэнэ гэсэн хатуу бодолтой байсан. Ингээд өрсөлдсөн, намайг сунгаанд гаргахгүй байх бүх аргыг Ц.Элбэгдорж сайн зохион байгуулсан. Хэнийг хаана нэмж өрсөлдүүлвэл Алтанхуягийн саналыг хуваах вэ гэдгээ маш сайн тооцоолж хийсэн. Дээр нь дахиад луйвраа хийсэн. Ерөнхийлөгчийн сунгааны санал хураалтын урд өдөр намын дарга болсон С.Эрдэнэ “Р.Амаржаргалыг дэмжинэ шүү” гэсэн командыг намын гишүүдэд өгсөн. Үүнийг манай намын мянга мянган гишүүд мэдэж байгаа. Харин азаар дундуур нь Х.Баттулга гарч ирж Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Р.Амаржаргалыг яагаад дэмжүүлсэн юм гэхээр Ц.Элбэгдорж, М.Энхболд гэдэг нөхдүүд үе залгамжлан Монголын төрийг барья. Ц.Элбэгдорж найман жил хаан байсан, ирэх найман жилийг М.Энхболдоор бариулна. Ингээд 2025 он хүртэл Монголын төрийг барих ийм төлөвлөгөө гаргачихсан байсан бүлэглэл. Их аархуу байсан улсууд л даа. Хэнийг ч бөөс хуурс мэт харж байсан. Тэр хүнд хэцүү цаг үед ч би бууж өгөөгүй. Р.Амаржаргалыг гаргачих юм бол тэдэнд арай хямд хоол болох байсан. Харин энэ Н.Алтанхуягийг гаргачихвал алалцаж мэдэх хүн тул гаргахгүй гээд МАНАН бүлэглэл Ардчилсан нам уруу гар хөлөө шургуулаад аль хэдийн өөрийн хүнээ тавиад луйвараа хийгээд эхэлсэн байсан.

ЭШЛЭЛ 5.

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа учраас 2017 оны зунаас эхлээд намын ажилд оролцохоо больсон. Ерөнхийлөгчийн зөвлөх болчихоод намын ажил уруу орж янз бүрийн юм яриад яахав гэж бодсон юм. Намын маань олон хүн хандсан л даа. Ардчилсан намаа шинэчлээч ээ Алтанхуягаа юу хийгээд байгаа юм бэ, Х.Баттулгын хажууд очоод толгой хоргодчихлоо гэх зэрэг зарим нь шүүмжилж, санал хэлж, гуйх нь ч байсан. Тухайн үед би зөвлөхийн ажилтай байсан учир намын ажилд оролцох боломжгүй гээд оролцоогүй. Ерөнхийлөгчийн зөвлөх байхад намаа янзалаад, энэ ажлыг хийгээд өгөөч гэж олон хүмүүс хандаж байсан учраас би Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг өгсөн. Одоо миний ард хэн ч байхгүй. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх байж байгаад ийм юм ярисан бол би хэрэгт орох байсан биз. Ерөнхийлөгчийн зөвлөх учир улстөржиж болохгүй. Тэгсэн тэр үед Баабар хүн явуулаад “Алтанхуягаа энэ нам чинь болохоо байлаа. Намаа шинэжлээч” гэж хэлүүлсэн. Би тэгэхэд улс төржиж болдоггүй Ерөнхийлөгчийн институцийн хүн байсан учир болоогүй. Ерөнхийлөгчийн зөвлөх гэчихээд улстөржөөд,  нам бужигнуулаад байж болохгүй ш дээ.

ЭШЛЭЛ 6.

Ардчилсан нам өнөөдөр ямар байдалд байна вэ, өнгөрсөнд ямар байсан юм бэ гэвэл их юм яригдана. Улс төрийн нам гэдэг чинь бодлого, улс орны хөгжил ярьж, хүн ардынхаа ахуй амьдралыг яаж дээшлүүлэх талаар ажилладаг ийм институт байх ёстой. Манай нам өмнө нь ийм л байсан. Жишээ нь би намын даргаар ажиллаж байхдаа улс орон даяар хэлэлцүүлэг хийсэн. “Монгол хүн-2020” хөтөлбөр хэлэлцүүлж улсаа яаж хөгжүүлж, хэрхэн хүн ардынхаа ахуй амьжиргааг дээшлүүлж, байрных нь зээлийн хүүг буулгаж, нүүрснийх нь үнийг яаж хямдруулж, яавал хөдөө орон нутгийг Улаанбаатар хоттой авто замаар холбох вэ, яавал Улаанбаатарт ирэх хөдөө орон нутгийн шилжилтийг багасгаж болох вэ гээд түмэн асуудлыг хөндөж ард түмнээрээ хэлэлцүүлж байсан. Нам бол ингэж ажиллах ёстой. Ингэж ажилласны хүчинд 2012 онд олуулаа болсон. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Монгол хүн Монголдоо яавал сайхан амьдрах вэ гэдэг бодлогыг ард түмнээрээ хэлэлцүүлээд хэрэгжүүлж байсан. Харамсалтай нь 2014 онд заналтайгаар, хорсолтойгоор манай Засгийн газрыг огцруулсан. Манай Засгийн газрын гурван сайдыг УИХ-н санал хураалтанд оролцуулаагүй. Тэдний нэг болж барьцаалагдаж үлдсэнхүн бол С.Эрдэнэ сайд. Үүнийхээ шанд дараагийн засгийн газарт үргэлжлүүлэн ажилласан. Засгийн газраа огцруулбал үргэлжлүүлээд сайдаар ажиллаж болно, үүнийг хийхгүй бол чиний юмыг дэлгэнэ гэсэн ийм барьцаатай увайгүй улс төрд Монголын нийгэм орсон байсан.

ЭШЛЭЛ 7.

Ардчилсан нам өнөөдөр ямар болчихоод байна. Өнөөдөр АН улс орны хөгжил, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх бодлого ярихаа больсон. 60 тэрбумыг өмгөөлж, 49 хувийг хамгаалдаг болсон, эрүүдэн шүүлтийг байх ёстой зүйл гэж ярьдаг болсон. Үүнийг Ардчилсан нам гэж харахгүй байна. АН-ын удирдлагыг дээрэмдэж авсан дээрэмчид АН-ын гишүүдийн итгэл сэтгэлээр тоглож байна гэж харж байгаа. Гучин жилийн өмнө итгэл сэтгэлээр нэгдсэн олон зуун мянган гишүүд маань ийм юмыг дэмжихгүй.

ЭШЛЭЛ 8.

МАН-ын М.Энхболдын хэрэгжүүлсэн 60 тэрбумын схемийг АН-д хийж байна. Шившиг, гутамшиг үнэхээр шившиг. Би ганц жишээ хэлье. Намынхаа залуучуудын даргад нэр дэвшихийн тулд 120 сая төгрөгтөлдөг. Аймаг дүүргийнхээ намын даргад өрсөлдөхийн тулд 15 сая төгрөг төлдөг,гишүүдийнхээ дунд сургалт явуулахын тулд 60 сая төгрөг авдаг. Тэр  мөнгөө ҮБХ-ны гишүүн, намын хорооны гишүүн, жирийн гишүүдээс татдаг. Ийм нам Монголд байтугай дэлхий дээр ч байхгүй. Энэ бол нам биш мөнгөний сүлжээ болсон. Энэ бол манай С.Эрдэнийн хийдэг нийгмийн даатгал, халамжийн  мөнгөний сүлжээ. Ингэж ажиллахгүй ээ. Бүх юмыг мөнгөөр хэмждэг байж болохгүй ээ.

ЭШЛЭЛ 9.

Юм л бол хасдаг хөөдөг болсон. Ж.Батзандан,Л.Болд хоёрыг зөв байр суурь баримталсан гэж бодож байгаа. 60 тэрбумын эсрэг, хулгайч дээрэмчидийн эсрэг зөв байр суурь баримталсан. Гэвч С.Эрдэнийн бодлоос зөрсөн учраас намаас хөөж хассан. Ж.Батзандан, Л.Болд хоёр яахав УИХ-д Ардчилсан нам бүлэггүй боллоо шүү дээ. Бүлэггүй болох нь хэнд ашигтай юм бэ? Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Эрдэнэ гуравт л ашигтай. Харин Ардчилсан намын мянга мянган гишүүдэд, Монгол Улсын цаашдын хөгжилд ямарч ашиггүй. Сөрөг хүчний албан ёсны дуу хоолой алга болж байна. Тэрнийг зориуд алга болгож байна.

ЭШЛЭЛ 10.

Жирийн гишүүдийг хүртэл хасдаг болсон. Өнгөрсөн хойно нь муухай юм ярьж байна. Гэхдээ муухай юмыг ярьж байж засаж залруулна. Тэр Ерөнхийлөгчийн сунгаанд Н.Алтанхуягийг дэмжиж болох бүх хүмүүсийг хассан. Сонгинохайрхан дүүрэг дээр сонгууль өгөх гээд очсон чинь нэрсийн жагсаалтаас намайг хүртэл хассан байсан.

ЭШЛЭЛ 11.

Одоо манай нам шинэчлэгдэж байна, хөгжиж байна, дэвшиж байна, өөрчлөгдөж байна гээд байгаа нь худлаа шүү дээ. Нэг суман дээр гурван гишүүн л санал өгч байна. Яагаад гэхээр нөгөө л татвар төлдөггүй,даргад таалагддаггүй, санал нийлдэггүй гэсэн шалтгаанаар хассаар байгаад нэг суман дээр гуравхан хүн л санал өгч байна. Энэ бол бодиттой зүйл. Хамгийн аймшигтай нь нөгөө гуравхан хүнийхээ саналыг будлаантуулж байна. Энэ одоо юу болоод байна. Юун улс орны хөгжил дэвшил ярих вэ.

ЭШЛЭЛ 12.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нараа Та бүхэн энэ Ц.Элбэгдорж М.Энхболд нарт хариуцлага тооцооч ээ. Эсвэл та бүхэн Ардчилсан намд бүх хог новшоо овоолж, хулгайч луйварчдаа оруулж хаячихаад золиос болгохоор  тохиролцчихсон юм уу? Яагаад шударга ёс Монголд ялж болдгүй юм бэ? Энэ хүмүүс ямар хугацаанд юу юу хийснийг бүгдыг нь хүмүүс гаргаж тавьлаа шүү дээ. Тэгтэл хариуцлага тооцдоггүй. Ардын намд үүрээ эвдүүлчихээд Ардчилсан намд үүрээ зассах гээд С.Эрдэнээг даргаар нь тавиад зөвхөн Ардчилсан намаар биш Монголын төрөөр тоглож байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нараа Ц.Элбэгдорж М.Энхболд нарт хариуцлага тооцохгүй бол Монголд шударга ёс тогтохгүй ээ. Маш муухай!!! Олон хүний амьдралаар тоглосон, Монголын төрөөр тоглосон, Монголчуудын амьдрал хөгжлийг арав, хорин жилээр хойш нь татсан ийм хулгай дээрэм хийсэн хүмүүс шүү дээ.

ЭШЛЭЛ 13.

Ардчилсан намын гишүүддээ хандаж уриалж байна. AN.negdel@gmail.com энэ имэйл хаягаар, Норовын Алтанхуяг гэсэн фэйсбүүк хаягаар,  70441111 гэсэн энэ дугаараар холбогдож нэгдэж нийлэх хүн байвал нэгдэж нийлье. Юун С.Эрдэнэ вэ, бид нэг С.Эрдэнэ байтугай Монголын нийгмийг 1990 онд яаж өөрчиллөө. Ардчилалыг дэмждэг монголчуудаа нэгдэж нийлье ээ.  Зөвхөн аймаг, дүүрэггэхгүй сум, хороондоо нэгдэх хэрэтэй. Тэгээд өөрчлөлт шинэчлэлийг хийцгээе. Хулгайч дээрэмчидээр удирдуулж, хулгай дээрэмчдийн дохио зангаагаар хөдөлдөг цаг хоцорсон.

ЭШЛЭЛ 14.

Ц.Элбэгдорж М.Энхболд нарт хандаж хэлэхэд төрөө тонож, улсаа зардаг хулгайч нараа! Та нарт Ардчилсан нам дэндүү томдоно шүү. Ардчилсан нам гэдэг бол Ардчилалсан хувьсгалыг манлайлж Монголын нийгмийг сэрээсэн нам. одоо шударга ёсыг тогтооход түүчээ нь болж эхлүүлэх ёстой нам. Та хоёрт энэ нам руу хуруу хумсаа дүрэх эрх байхгүй!

ЭШЛЭЛ 15.

С.Эрдэнэ ээ би чамайг дэндүү сайн мэднэ. Одоо ард түмэн ч мэддэг болсон. С.Эрдэнээг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалчихаад юу хийлгээд байгааг нь Монголын ард түмэн бүгд харж байна. С.Эрдэнэ гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэдний дохио зангаагаар ажилладгаа болио! Хүн гүтэгдэгээ болио! Чам шиг хүнд Ардчилсан намын дарга байх эрх байхгүй ээ. Би чамайг зайлуулна аа! Үүнийг би хатуу хэлнэ. Би Ардчилсан намын даргыг зургаан жил хийж, гишүүдтэйгээ хамт таван удаагийн ялалтыг авч ирсэн хүн. Гэтэл намынхаа байрыг зараад идсэн гэж гүтгэх юм. Тийм юм байхгүй. Намын дотоод асуудлыг С.Эрдэнэ олон нийтэд цацангуут ер нь гүтгэлэг хэрээс хэтэрлээ гээд цагдаад өгсөн. Цагдаа дээр хүн гүтгэсэн хэргээр С.Эрдэнэ шалгагдаж байгаа. Очоод хоншоортойхон шиг мэдүүлэг өгчихөөрэй. Олон түмний өмнө хүн гүтгэдэг асуудлыг таслан зогсооно гэж бодож байна. Би 2008 оноос 2014 оны хооронд Ардчилсан намын дарга, Монгол улсын Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайдаар ажилласан. Энэ хугацаанд  хооронд би дандаа засгийн унаа унаж байсан. Надад ядарсан Ардчилсан намаараа 570 машин авхуулж унах сэтгэл, шаардлага байхгүй ээ. Ийм гүтэглэгийг хэзээ хэн яаж анх хийсэн гэдгийг би хэлье. Намын даргын сунгааны үеэр л С.Эрдэнэ уулзалтууд дээр хүнээр асуулгаж гүтгэж эхэлсэн.

ЭШЛЭЛ 16.

2014 онд манай засгийн газар огцорч байхад Н.Алтанхуяг шиг муухай Н.Алтанхуяг шиг адгийн хүн байгаагүй. Хэн яаж хийсэн, нөгөө л Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын мөнгө төлж хийсэн ажил. Тэр үед хүнд хэцүү байсан ч би бууж өгөөгүй шүү. Би дахин хэлья. 2014 онд Н.Алтанхуягийг яагаад новш болгох хэрэгтэй байсан бэ? Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгойг луйвардахад ганцхан гацаа байсан тэр нь А үсэг. Тэгээд энэ А үсгийг устгахын тулд хэвлэл мэдээлэлээр гүтгэж яллаж, хавь ойрынхныг шорон гянданд хийж яаж алж болдогыг харуулсан. Алсан уу, алсан. Гэхдээ үхсэн үү, үхээгүй. Нөгөөдүүл чинь үхсэн л гэж бодсон. Байгалийн баялагыг ард түмэндээ аяатайхан шиг хувиарлаж болдогүй юм уу гэж хэлсэнийхээ төлөө, тэмцсэнийхээ төлөө хамгийн муу нэртэй хүн болсон. Тэгсэн чинь намайг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг өгөөд Ардчилсан нам болохгүй байна гээд хэлэнгүүт цочоод аль дээр үеийн намын даргын сунагааны үеийн гүтгэлэгээ гаргаж ирээд хамгийн гол нь олон нийтэд цацсан шүү.

ЭШЛЭЛ 17.

Би Л.Болд, Ж.Батзандан хоёртой олон асуудлаар санал нэг байгаа. Ер нь Л.Болд, Ж.Батзандан хоёр өөр нам байгуулж яадаг юм бэ. Яахаараа хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг юм бэ? Хамтдаа нийлээд намаа цэвэрлье л дээ.

ЭШЛЭЛ 18. 

Капитал банкны дампуурал Ардчилсан намтай ямар ч холбоогүй. Хэрэв холбогдвол тэр Нийгмийн даатгалынхан, тэр дундаа С.Эрдэнэ холбогдоно.

ЭШЛЭЛ 19.

Би 1990 онд анх МУИС-д багшилж байхдаа Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд нь оролцсон. Би өнөөдөр С.Эрдэнэ ч юмуу Бямбацогтын баз хүргэн ч гэнэ үү тэрүүгээр намаасаа хасуулах гэж ардчилсан хувьсгалд оролцоогүй. Тэр хөөсөн эн тэр гээд байгаа цаас нь байна уу. Эд нар ийм гүтгэлэг л тараадаг байхгүй юу. Гишүүдээс ч юмуу, хулгай дээрмийн аргаараа олсон хэдэн төгрөг тарааж сонин сайтаар баахан гүтгэлэг цацдаг. Одоо бүр тэр мөнгөөрөө өөрөө сонин гаргаад тэр Н.Алтанхуягийг муул, Ерөнхийлөгчийг муул, З.Энхболдыг муул гэдэг даалгавар өгөөл сууж байна.

ЭШЛЭЛ 20.

Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгөөд энэ намаа жаахан янзалъя гэсэн чинь намаас хассан эн тэр гээд гүтгээд эхэлсэн. Тэд нарын хасдаг ч гэж юу байхав. Тэднээр хасуулдаг ч гэж юу байхав. Одоо боль, тийм юм байхгүй, арай хэтэрлээ ш дээ.

ЭШЛЭЛ 21.

Яахаараа хүнийг хамгийн муухайгаар гүтгэдэг юм. Тэр Батцогт гэдэг чинь ямар намаас орж ирлээ, өөр намаас манай намд орж ирчихээд хүн хөөдөг юм. Саяхан л Сонгинохайрхан дүүргийн намын дарга Чинболдыг хөөгөөд оронд нь тэр Батцогтыг тавьсан. Тэгээд хүн хөөлгөдөг. Тэр хөөсөн цаас нь ч байхгүй, хаана байна тэр цаас нь. Ер нь тэр цаасны ч хэрэггүй. 1990 оны хувьсгалыг цаастай ч хийсэн цаасгүй ч хийсэн.

ЭШЛЭЛ 22.

Одоо сонгуульд нэр дэвшинэ үү, дэвшихгүй юу гэдэг надад 77 дугаар асуудал. Би ийм ялзарсан систем тэр дундаа 1990 онд хувьсгал хийж байгуулсан намаа ийм хулгайч дээрэмчдын гарт үлдээмээргүй байна. Өөрчилмөөр байна. Тэмцмээр байна.

ЭШЛЭЛ 23.

Бид намын байраа барья, Ардчлалын өргөөтэй больё гээд явж байсан. Тэгсэн 2013 онд намуудын тухай хуульд өөрчлөлт орж байна гээд манай Ерөнхий нарийн бичгийн дарга Оюундарь танилцуулсан. Тэгээд хэд хэдэн удаагийн гүйцэтгэх зөвлөлийн хурал дээрээ ч ярилцсан. Одоо улс төрийн намууд өмч хөрөнгөтэй ноцолддог цаг биш юм аа. Улс төрийн нам бол  Улс орон ард иргэдээ хөгжүүлнэ үү гэхээс байр сав босгоно, тэрэнд мөнгө зарна гэх нь буруу юмаа. Хуулиндаа намууд өмчгүй байна гэж заасан гээд. Тэр үед Манай дээр юу гэж яригдсан бэ гэхээр энэ Ардын намын байрыг намуудын ордон гэж нэрлэе. Хууль нь гараагүй байсан л даа. Тэгээд УИХ-д авсан саналын тоогоороо хуваагдаад орно биз гэсэн яриа хүртэл яригдаж байсан. Тэгээд газраа заръя гэсэн гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарсан. Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдаад ажиллсан. Тэнд ажилласан 5 хүнээс асуувал дэлгэрэнгүй хариулах байх. Алт мөнгөн тоосгоны мөнгө намын дансанд орсон. Энэ байшингийн суурийг 7 тэрбум төгрөгөөр зарсан байна лээ. Манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Оюундариас асууж тодруул.

ЭШЛЭЛ 24.

Би тэр үед Ерөнхий сайд хийж байсан хүн. Юун намын байрны суурь зарахтай манатай ажил ихтэй байсан. Бас нэг юм тодотгож хэлэхэд тэр үед манай нам ардчилсан нам байсан. Бүгд тойрч суугаад асуудлаа  хэлэлцээд шийдвэрээ гаргадаг. Намын дарга хэн болохыг чи бид хоёр мэдэхгүй шүү дээ. Тэрийг чинь намын гишүүд мэддэг, шийддэг юм.

image

Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, түүнтэй холбоотой улс төр, нийгэмд гараад буй асуултад тайлбар өгсөн билээ. Түүний мэдээллээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
"Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • naraa (202.126.89.205)
    Oriin asyydal ard tumend ogt hamaagui elbegee bolon noloo buhii humuusiin idsen yysan mongo shuu.ted naraar ni toluuleech. Ard tumenii amidraliig nohoi dordyylsan humuus yls torsh ta nar shuu. Toriin bolon tatwariin mongoor solgoi zowgui tsatsaj idej yysan humuus ta nar. Ter uriin tor bariltsaj yawsan humuus tolno. Ard tumend hsmaagui eeee
    2019 оны 09 сарын 22 | Хариулах
  • zolboohyyr (202.126.89.205)
    Altanhyyag er hunii zangargatai agyy yls torch hun. Yls oronii hogjild 2gui setgeleer zutdej yawsan. Elbegee hajuud ni hen ch bish hoshin shogiin jijigchin yls oroniig mini samarch elgeer ni hewtuulsen muu hun. Iim huneer yls oronoo ydirdyylsandaa haramsah wum. Altanhyyag yls tord orwol demjine. Shydarga hun eh oronii hogjild heregtei. Asem gej zohion baigyylsan nohoduud bolon elbegee terguunten arai denduu idsen yysan ba. Ene asyydal odo zamharch ba daa. Toriin mongoor togloj tord syrgaj toroos tordog torbymtanguud ih olon boljee. Bold batzandan shydarga esiig togtooh hongil nyraah gej 2gui setgeleer zutgej bgaa humuus. Ta buhend ajliin amjilt.
    2019 оны 09 сарын 22 | Хариулах
  • галсан (66.181.161.45)
    энхболд чам шиг новш биш зөнөглөөд хэрээ шиг хонгинож байх юум тэр элбэгээ эрдэнээдээ гомд монголын төрд чи гай бололгүй зайл хоншоороо чирээл хуцаад бай
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.115.244)
    Ene Altanhuyag ni uuruu unetei xool gesen ug uu.Undur avilga nexdeg gesen ug u.
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин (103.229.121.150)
    АН Ардчилал нэрийн дор олны итгэлийг авч төр барьж үзлээ, улс орон, эдийн засгаа дампууруулж үзлээ, эцэст намаа бутаргаж үзлээ. Их л бохир эгнээтэй нам. МАН эрх бариад улс овоо мөнгөний нөөцтэй болдог, өр шир нимгэрдэг. Дараагийн сонгуулиар АН гарч ирээд нөгөө мөнгөн дээр тоглож эхэлдэг, Монгол банкны удирдлагуудаас эхлээд идэж ууж эхлэнэ дээ. 4 жилийн дараа ядуурсан ард түмэн, өрөнд орсон улс орон болдогийг АН эрх барьсан үед нүдээр харж, биеэр мэдэрлээ
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
    • тоо бод
      өр багассан гэв үү. 22 тэрбум байсныг 28 тэрбум болгочоод байна цаана чинь
      2019 оны 05 сарын 28
    • nam bus
      unenshuu, AN idhees tsaashgui tuuhtei, MAN idsen ch uls oron bag ch gesen uragshildag l baisan
      2019 оны 05 сарын 28
  • ЗОЧИН (122.201.22.211)
    Амаржаргал бол ном хуулж ярьсан бодит амьдрал огт мэдэхгүй зассан замаар, шийдэмгий бус бөөрөнхий зантай л Баагий ш дээ. Худлаа энд тэндхийн ном хольж говорилдсон л гар ш дээ. Яг нүдэнд харагдах, гарт баригдах зүйл юу ч хийгээгүй бас л нэг Багабанди шиг хий гаргахгүй гэсэн дулимаг нөхөр шүү.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.115.244)
    Хуцаа муу Алтанхуягаа чи ч гэсэн бөгс долоогч нараасаа авилга аваад, сейфэндээ хийж байсан байж л таараа.Юу үнэн тэр үнэн шүү.
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • zochin (124.158.93.68)
    songuulid dahin garahiin tuld humuusiin setgel zuigeer mun ih togloj bn daa ard tumniig teneg gej bodohoo bolimoor yumaa
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.164.98)
    Энэ хүн эрүүл үү? Өөрийгөө авч гарахын тулд Амаржаргалыгаа хүртэл хавчуулаад. Хувийн сонирхол, атгаг санаа, өш хонзондоо хүлэгдсэн хөөрхийлөлтэй нэгэн болжээ. Магадгүй өмнө ч тийм хүн байсан байх. Ийм л хүмүүс төр толгойлж байсан, байна, байх болох нь дээ.
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Zochin (66.181.178.23)
    M. Enhbold ed nar shig novsh bishee hvn chanartai judagtai er hvn bas tulhtai uls turch bid vvniugee medneee Altanhutag metiin hiviin tulamnuudaar hezeech zaalgahgvi tsag ergedeg yum HORCHINGUUDAA
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.179.24.162)
    Манай төрийн том албан тушаал хашиж байсан энэ хүний ярьж хэлж байгаа зүйлсийг уншаад бид ямар ч боловсролгүй, ямар ч хууль эрхийн мэдлэггүй, тэгээд зарчимч биш, атаархуу,эдийн засгийн мэдлэггүй хүнээр улсынхаа сан хөрөнгийг хадгалуулж ,алдаатай шийдвэр гаргуулж цаг хугацаа алдаж хөгжлөө сааруулж байв даа .Одоогийн дарга сайд нар ,тэргүүнүүд үүнийг бас уншаасай
    2019 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.176.106)
    Энэ амьтан эрүүл бишээ ийм юмаар ерөнхий сайд хийлгэж байдаг бид ч дээ. Төр муудсаны нотолгоо шүү
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Uls (202.9.43.82)
    Амаржаргал хамаагvй тулгатай байлгvй яахав. Гэрторон ах дvvгээрээ идэж уучаад ингэж ярихаасаа ичих хэрэгтй энэ Алтанхуяг.
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • зочин дж (202.9.43.0)
    Энэ Алтанхуяг их сонин хүн шүү. Гэмээ мэдэхгүй, буруугаа хүлээхгүй, худлаа ярина, хулгай зэлгийд орооцолдоно.. их л богино зайн сэтгэлгээтэй, өсөрхөг хүн шиг байдын.. цаг үеэ мэдэр дээ. одоо та нарт ямарч албан тушаал, сэтэр сэмбэ хэрэггүйшд. гэртээ ач зээгээ хараад, хурааж цуглуулсан хөрөнгөө чимээгүй идээд сууж байвал барав.. хаа очиж Эбэ, Амраа нь арай дээр юм үзэж нүд тайлсан, шунал багатай санагддгийншд
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Нэр хүнд (72.35.247.131)
    Амаржаргалын рейтэнг ч навс уналаадаа .Хүний нэр хүндийг санаатай унагана гэдэг энэ байх
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.65.120)
    ЭНЭ ДӨРВӨД өөрийн эрх ашгийн үүдгээс АН -н нэр хүндийг уландаа гишгэж байнаа дөлвөд хүн хүн биш 4 шиир мар биш гэж өвөг дээдэс минь үнэн хэлжээ энэ бол гайхамшиг
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • догоо (66.181.164.222)
    ИИМ АЙМАР ХОРСОЛ, ӨС ТЭЭСЭН ХҮН ТӨРД ГАРААД БИД ӨӨДЛӨХГҮЙ БАЙХОО. ТӨРӨӨС ХОЛХОН ГУРВАН Э- ТЭЙГЭЭ ТЭМЦЭЛД БҮҮ ҮЗЭГД. ЭНЭ ХЭРҮҮЛ ТЭМЦЛЭЭС ЗАЛХАЖ БАЙНА. АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • догоо (66.181.164.222)
    ИИМ АЙМАР ХОРСОЛ, ӨС ТЭЭСЭН ХҮН ТӨРД ГАРААД БИД ӨӨДЛӨХГҮЙ БАЙХОО. ТӨРӨӨС ХОЛХОН ГУРВАН Э- ТЭЙГЭЭ ТЭМЦЭЛД БҮҮ ҮЗЭГД. ЭНЭ ХЭРҮҮЛ ТЭМЦЛЭЭС ЗАЛХАЖ БАЙНА. АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.95.105)
    Хvргэн Дэнзэн, охин Саранзаяа, зевлех Гансvxээрээ бээлий хийж, Eренхий сайд байхдаа тэднийгээ терийн ендер албан тушаалуудад томилж, Тавантолгой, Цэвэр агаар сан, Багануурын нvvрснээс хэдэн зуун тэрбум тегрег идсэн шунахай этгээд дээ! Туслахтайгаа сууж, анхны эхнэрээ хаяснаас нь болоод анхны эхнэр нь мэдрэлийн евчтэй болж Шархадны сэтгэцийн эмнэлэгт удаан хугацаанд эмчлvvлсэн гэсэн.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • ss (112.72.12.6)
    Шунахай хүн шүү. Нутгийн нэр баастсан
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.65.88)
    2014 онд манай засгийн газар огцорч байхад Н.Алтанхуяг шиг муухай Н.Алтанхуяг шиг адгийн хүн байгаагүй. Хэн яаж хийсэн, нөгөө л Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын мөнгө төлж хийсэн ажил. Тэд хэнд мөнгө төлж өөрийг нь огцруулсан юм бол? Одоогийн Еоөнхийлагч Х. Баттулга лав заналтайгаар гарын үсэг зурж огцруулнаа гээд ТВ-ээр ярилцлага өгч байсан санагдах юм. Баттулга тэр үед мөнгө авсан юм болов уу??
    2019 оны 05 сарын 06 | Хариулах
    • Бvv гvтгэ, Чингис бонд идсэн, Тавантолгойгоос 17 тэрбум тегрег эгчийнхээ охин Уянгын цаасан дээрхи говь Повер компанитай терийн емчийн Тавантолгой компаниас авч егех гэрээг хvргэн Дэнзэнгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Тавантолгойн ТУЗын дарга болгон хийлгvvлж байсан Н.Алтанхуягаа!!! Ичиж амьдраачээ терийн менгений хулгайч Норовын Алцанхуягаа!
      2019 оны 05 сарын 06
  • Zochin (103.229.123.77)
    Н.АЛТАНХУЯГАА н.АМАРЖАРГАЛ ТИЙМ ЗӨӨЛӨН БООРЦОГ Ч БИШ ДЭЭ . ХАТУУ БООРЦОГ ДОО ИРГЭН МИНИЙ ХУЬД ТУХАЙН ҮЕД ТАНАЙ НАМААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУНГААНД ЯВЖ БАЙСАН ХҮМҮҮСЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХ ХҮН АМАРЖАРГАЛ БАЙНА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХООСОЙ ГЭЖ БОДОЖ ЯВСАН ХҮНИЙ НЭГ н.АМАРЖАРГАЛ БАЙСАН ШҮҮ.
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.95.14)
    ЭНЭ НЭЭЭХ ИНЭЭДТЭЙ ШОХОЙ БАРИАД САМБАРААС САЛАХГҮЙ, ХИЧЭЭЛ ЗААГААД БАЙГАА ЮМ УУ ХААШАА ЮМ? ЕР НЬ БОЛ АМАРЖАРГАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХСОН БАЙСАН БОЛ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ, АЛТАНХУЯГААС БӨӨН ӨШӨӨ ХОНЗОН, АТАА ЖӨТӨӨ ХАРАГДААД БАЙДАГ ЮМ, ӨӨРИЙГ НЬ ЕРӨНХИЙ САЙДААС БУУЛГАХАД КНОП ДАРСАН ХҮМҮҮСИЙН НЭРСИЙГ ХАНАНДАА ХАДЧИХСАН БАЙДАГ ГЭСЭН, БАС ХЭНТЭЙ Ч ХУДЛААГААСАА ХАМТАРЧ МЭДЭХ УРВАГЧ НӨХӨР, ТУУШТАЙ БИШ ЗАНТАЙ, УРЬД НЬ БАТТУЛГАТАЙГАА ХОНВ ЧОНО ДАЙСАГНАЛЦААД БСАН, ЯАСАН ДУУДАХААР НЬ СҮҮЛЭЭ ШАРВАГНУУЛААД Л ОЧИЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ХАМГИЙН АЙМААР НЬ МАШ ИХ ШУНАЛТАЙ ХҮН. БУСДЫГ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН Л ГЭЖЖ БАЙНА, ӨӨРӨӨ БОЛ ИЛҮҮ ГАРНА УУ ГЭХЭЭС ДУТНА ГЭЖ ҮГҮЙ БАЙХАА, ЕРӨНХИЙ САЙД БАЙХ ҮЕДЭЭ ӨЧ ТӨЧНӨӨН ТЭРБУМЫН ХЭРЭГТ УНАЖ, БОНДЫН МӨНГӨ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛСАН НЭРЭЭР БУУСАН ХҮН ШҮҮ ДЭЭ. ӨӨРӨӨ МАРТЧИХДАГ ЮМ БАЙХДАА? ХҮНИЙ ДУТАГДЛЫГ МАРТАХГҮЙ ХОРХОЙТОЙ АРААНДАА ЗУУЖ ӨӨРИЙНХӨӨГӨӨ МАРТДАГ НЬ МУУ ШҮҮ???АЛТАНХУЯГАА, ОДОО ХҮРГЭН ДЭНЗЭНТЭЙГЭЭ, ГАНСҮХТЭЙГЭЭ НИЙЛЭЭД "АЛТАНГУДАС" ГЭДЭГ НАМАА БАЙГУУЛСАН НЬ АМАР БАЙХОО.ЕР АНХ МАНАН ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ АЛЦАНХУЯГ ӨӨРӨӨ САНААЧЛАН БАЙГУУЛСАН ЮМ БИШ ҮҮ???АЛТАНГАДАС ФРАКЦИ ЧИНЬ МАН+АН -Ы ХҮМҮҮС БАЙСАН ГЭСЭН БИЗ ДЭЭ??
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.194)
    Энэ дөрвөд ард түмэнд дүнгээ тавиулчихаад одоо ингээд гонгиноод хэрэггүй дээ.тийм л шударга сайн хүн байсан бол 2016 онд сонгогдох байсан.
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.42.0)
    энэ намыг шудрага хүмүүс аварч ав үгүй бол газарын гүнд булаад лацдаж ломболоод зуун жилийн дараа гаргаж ир
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • zochin (203.91.115.45)
    Altanhuyag hurgen denzenteige niilj mongoliig samarch baisaniig ard tumen martaagui
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (139.5.217.163)
    Н.Ялтанхуяг мэтмйн хогийн шаарнууд М.Энхболд даргыг хичнээн шавар балчигтайгаа хутгах гэж оролдоод нэмэргүйшдээ?! Энэ төрд М.Энхболд шиг тулх жудагтай туршлагатай нудрагатай улс төрч байхгүйшдээ?! Цаг эргэж тэр гарч ирнээ?! Их сандарцгааж байх шивдээ?!
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (139.5.217.163)
    Н.Ялтанхуяг мэтмйн хогийн шаарнууд М.Энхболд даргыг хичнээн шавар балчигтайгаа хутгах гэж оролдоод нэмэргүйшдээ?! Энэ төрд М.Энхболд шиг тулх жудагтай туршлагатай нудрагатай улс төрч байхгүйшдээ?! Цаг эргэж тэр гарч ирнээ?! Их сандарцгааж байх шивдээ?!
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
    • зочин
      туршлагатай нударган байх монголд хэрэггүй хаа нэгэн газар очиж ерөнхийлөгч бол африкт юм уу антрактидад
      2019 оны 05 сарын 02
  • Иргэн (139.5.217.163)
    Н.Ялтанхуяг мэтмйн хогийн шаарнууд М.Энхболд даргыг хичнээн шавар балчигтайгаа хутгах гэж оролдоод нэмэргүйшдээ?! Энэ төрд М.Энхболд шиг тулх жудагтай туршлагатай нудрагатай улс төрч байхгүйшдээ?! Цаг эргэж тэр гарч ирнээ?! Их сандарцгааж байх шивдээ?!
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.89.145)
    Zuw zuw Shoronngiin nowshiig zailuul AN g samraad duuslaa
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    С.Эрдэнэ ээ би чамайг дэндүү сайн мэднэ. Одоо ард түмэн ч мэддэг болсон. С.Эрдэнээг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалчихаад юу хийлгээд байгааг нь Монголын ард түмэн бүгд харж байна. С.Эрдэнэ гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэдний дохио зангаагаар ажилладгаа болио! Хүн гүтэгдэгээ болио! Чам шиг хүнд Ардчилсан намын дарга байх эрх байхгүй ээ. Би чамайг зайлуулна аа! Үүнийг би хатуу хэлнэ.
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (203.91.115.252)
    90 он, Амаржаргал хоёрын талаар бол жоохон ташаа юм боллоо сайдаа
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    1 цаг 47 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    1 цаг 53 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    2 цаг 11 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    3 цаг 14 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    3 цаг 33 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    4 цаг 8 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    4 цаг 17 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    4 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    4 цаг 30 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    17 цаг 4 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    17 цаг 6 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    17 цаг 17 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    19 цаг 59 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    20 цаг 32 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    21 цаг 36 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    23 цаг 0 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК