Туркийн нийслэл Анаталия хотод шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын шатарчин хүүхдүүд гялалзсан амжилттай эх орондоо ирлээ. Тэмцээнд 33 орны нийт 392 шатарчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 23 тамирчин өрсөлдөж, гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Энэ амжилтаараа манай улсын шатарчид багийн дүнг тэргүүлж, Казахстан, Узбекистаны баг удаалжээ. Тэмцээний охидын 11 хүртэлх насны ангилалд Э.Энхрий, 13 хүртэлх насанд Х.Баясгалан, 17 хүртэлх насанд О.Өлзийжаргал нар алтан медаль хүртжээ. Харин хөвгүүдийн 11 хүртэлх насанд Б.Ананд, охидын 13 хүртэлх насанд Д.Мөнхзул, 17 хүртэлх насанд Н.Наран-Эрдэнэ нар мөнгөн медалийн тавцанд гарсан байна.
Б.Жаргал