Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зарим томилгоог хийж, Байнгын хороодын дарга нарыг сонголоо

2019-5-09
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.14 цагт 58.7 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр тохиож буй Аугаа их ялалтын 74 жилийн ойн баярын мэндийг нийт монголчууддаа уламжилсан.

Тэрбээр, 71 сая хүний халуун амийг авч одсон, хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээд үл мартах Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, фашимзыг ялсан түүхт 74 жилийн ойн өдөр Москва хотноо Улаан талбайд болох баярын арга хэмжээнд монгол хүүхдүүд ая дуугаа өргөж байгааг дуулгаад эрхэм гишүүддээ, ард иргэддээ монголчуудын оролцоотойгоор бий болсон ялалтын баярын мэндийг дахин хүргэе гэлээ.  

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаалаа

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал байлаа. Дээрх асуудлыг нэгдсэн хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт аваад байсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй учир хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаалаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томиллоо

Үргэлжлүүлээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Тамгын газрыг хууль зүй, улс төрийн өндөр мэргэшил бүхий Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулав.

Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1975 онд төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалсан байна.

Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа гэлээ.

Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч бөгөөд хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгааг УИХ-ын дарга танилцуулгадаа дурдсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэхүү асуудлыг 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

 

Тэрбээр, “Цэдэвийн Цолмонг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Лувсандоржийн Өлзийсайханыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Энхболд, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Улсын Их Хурлын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Цолмон төрийн захиргааны хууль зүйн асуудал хариуцсан төв байгууллагад 10-аад жил мэргэшиж ажилласан, хууль зүйн салбартаа тодорхой түвшинд бэлтгэгдсэн, онолын мэдлэг боловсрол эзэмшсэн, монголын төрд шат дараалан бэлтгэгдсэн боловсон хүчин гэдгийг онцолсон. Түүнийг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг амьдрал дээр бодитой хэрэгжүүлж, тэрхүү хуулийн дагуу улсын хэмжээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, олон үнэтэй саналуудыг хуримтлуулсан гэдгийг дурдаж байлаа. Түүнчлэн УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр олон ажил хийснийг гишүүд дуулгаад, Улсын Их Хурлын Тамгын газрын шинэ дарга түүний ажлыг үргэлжлүүлэн, илүү сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ц.Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Л.ӨлзийсайханыгУлсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилов

Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь  түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа учир төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх саналтай байгаагаа УИХ-ын дарга илэрхийлсэн.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлттэй нөхцөлтай зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Авлигатай тэмцэх газраас Д.Хүрэлбаатарын хөнгөлөлттэй зээл авсан асуудлыг мөрдөн шалгаж байгаагаа албан бичгээр мэдэгдсэнээс гадна Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбогдуулан аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байгаа талаар Үндэсний аудитын газраас мөн албан бичиг ирүүлсэнийг УИХ-ын дарга дурдаад Д.Хүрэлбаатарт ёс зүйн хариуцлага хүлээлгэж Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналтай байна гэлээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналаа мөн танилцуулсан юм.  

Нэр дэвшигч Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй аж.

Тэрбээр, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

Төсвийн байнгын хороо энэ асуудлыг 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлж, Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд томилохыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд, Аудитын ерөнхий газрыг удирдахдаа санхүүгийн хараат бус, бие даасан байдлыг хангаж ажиллах, төрийн мөнгийг зүй зохистой зарцуулсан эсэхэд хяналт шалгалт, аудит хийхдээ олон улсын аргачлалыг ашиглах, аудиторуудыг мэргэшүүлэх, тогтвортой ажиллуулах талаар анхаарч ажиллахыг захиж байлаа. Дараа нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлж, Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо.

Зарим Байнгын хороодын даргыг сонголоо

Мөн хуралдаанаар Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг сонгохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулсан.

Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улируулан ажиллуулахаар тус байнгын хорооны гишүүд тогтсон болохыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг сонгохоор гишүүдийн олонх дэмжсэн гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан бол Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан ажиллуулах нь зүйтэй гэж тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулгадаа дурдсан.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хороодын саналыг дэмжсэнээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улируулан, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг, Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонголоо хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    6 цаг 24 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    6 цаг 30 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    16 цаг 56 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    20 цаг 18 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    20 цаг 23 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК