УИХ-ын өнөөдрийн чуулганаар Засгийн газраас 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 52.6 хувийн саналаар баталлаа.
Уг хуулийн дараах зүйл ангиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан юм. Үүнд,
3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.4 дэх хэсэг нэмсүгэй:
“3.4. Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
“2 дугаар зүйл. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“3.1.4. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;
“3 дугаар зүйл. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад” гэснийг хассугай.
4 дүгээр зүйл. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” хэмээн өөрчлөхөөр болжээ.
Сэтгэгдэл (2)