Түрээсийн орон сууцыг бүртгэх ажлыг ирэх сараас эхлүүлэхээр болжээ.
Тодруулбал, “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн барилганаас эхний гурав нь оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Мөн тус хорооллын 18 барилгыг энэ сарын дундуур Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Мөн иргэдээс ирүүлж байгаа хүсэлтийг харгалзан үзэж түрээсийн орон сууцанд амьдарч байгаа болон өмчилж авах хүсэлтэй иргэдтэй нэмэлт гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцэж байгаа аж. Ингэснээр түрээсийн гэрээг дуусгавар болгоод өмчилж авах гэрээг шинээр хийх боломжтой бөгөөд хоёр талын гэрээний үндсэн дээр урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх эсвэл таван жилийн хугацаанд нийт төлбөрөө хувааж төлөөд өмчлөлдөө авах юм.