УСУГ-аас 617 сая төгрөгийн бодис худалдан авах хоёр тендерийг нээлттэй зарлалаа.
Энэ талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны Газрын дарга Э.Болормаа “Энэ долоо хоногийн хувьд Эрүүл мэндийн сайдаас шилжиж ирсэн 557 сая болон 200 сая төгрөгийн төсөвт өртөгтэй өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хоёр тендерийн ажил зарласан. Түүнчлэн Соёлын төв өргөөний дээврийн ажлыг хийх тендеийг өнөөдөр зарлалаа. Энэ нь 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй юм. Дээрх төслийг сонирхож байгаа иргэн, аж ахуйн нэгж цахим худалдан авах ажиллагааны системээр нэвтрэн оролцох боломжтой юм.
Мөн УСУГ-аас 617 сая төгрөгийн тендерийн ажлыг зарласан. Уг төсөл хөтөлбөр нь лагийг цэвэрлэх, шингэрүүлэх бодисыг худалдан авах тендер юм. Тухайлбал, бараа 50 сая төгрөг, ажил 80 сая төгрөгөөс дээш өртөгтэй тендерийг нээлттэй зарладаг. Харин тендер зарлах хугацаа 30 буюу түүнээс дээш хоног байдаг” хэмээн тайлбарлалаа.
Б.Лхам