Засгийн газрын хуралдаан эхлэх гэж байна
Засгийн газар өнөөдөр /2019.05.12/ ээлжит хуралдаанаа 13.00 цагт товлон, 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Өнгөрч буй долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажилласан тул лхагва гаригт Засгийн газар хуралдаж чадаагүй юм. Иймээс өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдааныг хуралдуулахаар болсон байна.
У.Хүрэлсүх ирэх долоо хоногт Ховд, Говь-Алтай аймагт өрнөж буй бүтээн байгуулалт, бусад ажлын явц дээр ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзах байна.
Сэтгэгдэл (1)