Өмнөговьд онц байдал үүслээ. Тодруулбал, тус аймгийн ихэнх нутагт цасан болон шуурга шуурсны улмаас нэг иргэн осгож, дөрвөн иргэн сураггүй алга болсныг бид мэдээллэсэн билээ.
Тэгвэл дахин нэг иргэн нас барж, баруун гурван сум цахилгаангүй болсон байна.
Одоогийн байдлаар орсон цас хайлж, шар усны үеэр болох эрсдэл үүссэн байна.
Яг одоо аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна.
Алга болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлж, амь насыг нь аврахад Онцгой байдлын газарт ус, цас туулах чадвар сайтай машин хэрэгтэй байгаа юм байна.
Мөн аймгийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан байна. Гэтэл уг шийдвэрийг зөрчиж замд гарсан тохиолдол цөөнгүй гарчээ.
Мөн тус аймгийн баруун гурван суманд тог тасарсан бол энэ сарын 14-ны 06.00-22.00 цаг хүртэл Өмнөговь аймаг тэр чигээрээ гэрэл цахилгаан тасрах аж.
Ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээнд хүн бүр анхаарлаа хандуулж ач холбогдол өгч явах ажлаа зохицуулахыг анхаарууллаа.
Ус, цаг уурын газраас гаргасан цасны мэдээлэл бодит биш байгаад анхаарч цагийн байдал хүндэрсэн үед газар дээрээс нь бодит мэдээллийг цаг тухайд нь авч өгч байх шаардлагатай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг цаг алдахгүй хүргэж байх тал дээр хурдтай ажиллах шаардлагатай.
Цасан шуурганы улмаас алга болж төөрсөн аврах ажиллагааны нийт 69 дуудлага ирсэнээс малынхаа араас яваад төөрсөн 30 дуудлагын 27-г олж нь олсон. Сэврэй сумын Сайншанд багийн иргэн 50 настай эмэгтэй "Б" осгож нас барсан байдалтай олдсон. Мөн Цогтцэций суманд нэг хүн нас барсан байна.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (4)