Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: Хувиараа такси үйлчилгээнд явдаг жолооч нарт хариуцлага тооц

2019-5-13
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 190.8 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвт өртөг бүхий 519 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаас 137 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаж, 382 төсөл, арга хэмжээнийх зарлагдахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тэмдэг тэмдэглэгээг нөхөн байршуулах, засварлах ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 08-ны хооронд Баянзүрх дүүрэгт долоо, Сүхбаатарт 22, Сонгинохайрханд 25, Чингэлтэйд гурав, нийт 57 ширхэг тэмдэг нөхөн байршуулж, засварласан. Албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 804 сандал, хоёр сүүдрэвч, 699 хогийн сав, 42 автобусны буудлыг засварлаж, угааж цэвэрлэн, өнгө үзэмжийг сайжруулсан. Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутгаас тээвэрлэгдэн ирж байгаа мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, тээвэрлэлт болоод МЭАЦ-ийн гарал үүслийн гэрчилгээ түүний баталгаажилтад хяналт шалгалт хийсэн. Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны А/326 дугаар тушаалын хэрэгжилт Багахангай, Багануур, Налайх, Сүхбаатар дүүргийн хэмжээнд 30 хувьтай хэрэгжиж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагуудыг хариуцах орчныг 50 метр талбайн зураглалыг хийлгэн, мэдээллийн сан үүсгэж, “Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна” гэв.

Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв. Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 232 удаагийн дуудлага иржээ. Ой хээрийн түймрийн нэг, объектын гал түймрийн 215, эрэн хайх, аврах ажиллагааны 16 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 74 иргэнийг гамшиг осол, гал түймрийн аюулаас аварч, 250 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо мэдээлсэн юм. Мөн энэ өдрүүдэд хүн гэмтсэн осол 184 бүртгэгдэж, зам тээврийн хэргийн улмаас гурван хүний амь үрэгдэж, 184 хүн гэмтсэн тухай Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга Д.Дашдорж мэдээлэв.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан 2018-2019 оны өвөлжилтийн дүн, тайланг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг Захирагчийн ажлын албанд, 2016 оноос хойш улс, нийслэлийн төсөв болон нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг салбар, төрөл чиглэлээр нийслэлийн өмчид бүртгэж авсан тухай нэгдсэн мэдээллийг бэлтгэж танилцуулахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгав. Мөн Сүхбаатарын талбайн урд байрлах 2.5 га газар, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн дараагийн хуралд танилцуулахыг Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хотын хөгжлийн газарт үүрэг чиглэл өглөө.

Мөн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудыг “эзлэн” машинаа байрлуулдаг  хувиараа такси үйлчилгээнд явж байгаа жолооч нарт хариуцлага тооцож, автобуснууд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлээр хяналт тавьж хурдан шуурхай арга хэмжээ авахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөнд даалгав. Түүнчлэн хүүхдийн зуслангуудын бэлтгэлийг хангуулан, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад сайтар анхаарах, мөн 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.19.93)
    Автобусны зогсоол дээр бөглөөд зогсдог хаотуурчингуудын эрхийг шууд хасаач ээ
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ИНГЭЭД БАЙВАЛ Ч ӨӨР ШҮҮ. ХЭЛСЭН АЖЛУУДАА ХЭРЭГЖҮҮЛ. МАХ МАГНАГ БОЛЛОО. ХӨГШЧҮҮД ШУЛСАН ЯС БУЛААЛДАЖ БАЙНА АРАЙ Ч ДЭЭ.
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.177.201)
    Bux xuviaraa taxind yvdag joloochnar xamragdaxguishdee durmeeree yvdag jolooch zunduu bn naad garchig chn bugdig n xamruulchxsan bna.Xamgiin gol n ene olon muuxai ariun tsevert niitsexgui zochid buudluud restoran xoolnii gazruudaa sain shalgaachee mergejliin xianaltinxan shal xudlaa shuu olon jil yag xeveerei bur dordchxson xotiin darga uuruu genetin shalgaltiig xiimeer bnaa
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.120)
    автобусны буудлууд дээр жижиг тэргүүд зогсоод буух суухад амаргүй болсон. үүнийг өндөр торгуулиар цэгцэл.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    3 цаг 15 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    6 цаг 36 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    6 цаг 41 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    21 цаг 46 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    22 цаг 11 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    22 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    23 цаг 16 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 54 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК