Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүхийн баруун бүс дэх “Тусгай ажиллагаа”

2019-5-15
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 13-14-нд Ховд аймагт ажиллалаа. Засгийн газрын тэргүүн Ховд аймаг дахь албан томилолтоо БОЭТ-өөс эхэлсэн. Тэрээр эхлээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр орж ажил байдалтай нь танилцсан юм. Ховд, Баян-Өлгий, Увс гээд баруун аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тус төв хамгийн сүүлийн үеийн 102 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна. Гагцхүү барилга байгууламжийн тухайд их засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил зайлшгүй хийх шаардлагатай болсон талаар эмнэлгийн удирдлагууд ярьж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа 50 ортой “Хүүхдийн эмнэлэг”-ийн шав тавих ёслолд оролцлоо. Тус эмнэлэг баригдсанаар орон нутгийн хүүхэд багачуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжирна гэж үзэж байгаа юм. Нийт 5,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах тус эмнэлгийг хугацаанд нь чанартай барьж, 2020 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч компанийханд үүрэг болгосон юм.

ХОВДОД БАРУУН БҮСИЙН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР БАРИГДАНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг үргэлжлүүлэн  Буянт сумын Шохойтын бэл хэмээх газар баригдах “Цементийн үйлдвэр”-ийн шав тавих ёслолд оролцлоо. Хэдийгээр манай улс төвийн болон зүүн бүсэд жилдээ 4 сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдтэй болсон ч алслагдсан баруун бүсэд тээврийн өртөг зардал өндрөөс шалтгаалан хотод 1 тн нь 160,000 төгрөгийн үнэтэй байгаа цемент Ховдод 320,000-350,000 төгрөгийн үнэтэй болж очдог байна. Харин энэ байдлыг шийдвэрлэхэд Ховд аймагт баригдах Ховд эко цементийн үйлдвэр чухал ач холбогдолтой юм байна.

Шав тавих ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан” болохыг онцлон дурдсан. Тиймээс баруун аймгуудад барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, барилга орон сууцны үнэ өртгийг бууруулахад Ховд аймагт шинээр баригдах цементийн үйлдвэр шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ илэрхийлсэн юм. Засгийн газрын тэргүүн аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлж байж төвлөрлийг сааруулж, ая тухтай амьдралыг цогцлоож чадна. Түүний тулд орчин үеийн орон сууц, барилга байгууламжийг олноор барьж байгуулах шаардлага тулгарч байна гэсэн юм. Харин үүнийг хийхэд нэн түрүүнд барилгын гол орц болсон хямд үнэтэй, чанартай цемент ус агаар шиг чухал байгаа талаар баруун бүсийн иргэд олон жил ярьж, санал хүсэлт тавьж ирсэн гэдгийг тодотголоо. Ийнхүү эх орныхоо хязгаар нутагт эзэн болон амьдарч буй иргэдийнхээ сайн сайхан амьдрал, ирээдүйн хөгжил дэвшлийн тусын тулд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгаад Ховдын төдийгүй баруун аймгийн иргэд туйлын баяртай байна. Тэд бүсчилсэн хөгжлийн бодлого цаасан дээр бүдгэрч үлддэг урьдын алдааг давтахгүй байх, үйлдвэржилтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэхэд энэ бүтээн байгуулалт үлгэр жишээ болно гэсэн Ерөнхий сайдын үгийг алга ташин хүлээн авлаа. Ховд аймагт баригдах энэ цементийн үйлдвэр ашиглалтад орсноор орон сууцны үнэ 30-40 хувиар хямдрах бодит боломж бүрдэх юм. Энэ үйлдвэр Ховд аймагт байгуулагдаж байгаа нь газар нутаг, байршлын давуу талаас гадна авто зам, эрчим хүч гээд дэд бүтцийн боломж, түүхий эдийн нөөцөд тулгуурлаж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Энэ үйлдвэр баригдсанаар тонн нь 350 мянган төгрөгийн үнэтэй байгаа цементийн үнэ 2 дахин  буурч, баруун аймгууд зөвхөн тээвэрлэлтийн зардлаас гэхэд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо ч гарсан  байна. Мөн ирэх онд ажил нь эхлэх Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад шаардлагатай гол бүтээгдэхүүн болох цементийг дэргэдээс нь, дотоодоосоо хангах том боломж нээгдэж байгаа юм. Түүнчлэн цементийн үйлдвэр дагасан 250-350 ажлын байр орон нутагт шинээр бий болж, улсын төсөвт жилд 5-6 тэрбум төгрөгийн татвар төлөх юм байна. Юутай ч олон жил яригдаж, олон Засгийн газар дамжин шийдвэрлэгдэлгүй өдийг хүрсэн энэ том төслийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ийнхүү хөдөлгөлөө.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ЭРЧИМ ХҮЧНИЙ “ТУСГААР ТОГТНОЛ”-ЫГ ХАНГАНА

Ерөнхий сайд Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал хэмээх газар очсон. Энд“Эрдэнэбүрэнгийн УЦС”-ыг барьж байгуулах юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч онд УЦС баригдах энэ газар дээр очиж танилцсаныхаа дараа Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор Хятадын хөнгөлөлттэй зээлд оруулах тогтоол гаргасан. Энэ дагуу яг одоо Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил ид хийгдэж байгаа юм.

Ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд газар шорооны ажлыг эхлүүлэх зорилго тавиад байгаа талаар холбогдох албаны хүмүүс Ерөнхий сайдад танилцууллаа.  Өнөөдрийн байдлаар Ховд, Увс, Баян-Өлгий гэсэн баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүчний хувьд 80 орчим хувийн хамааралтай байгаа юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих шинэчилсэн ТЭЗҮ-гээр 90-100 МВТ хүчин чадалтай станц баригдана. Энэ нь Монгол улсыг эрчим хүчний импортын хараат байдлаас ангижрах, 2023 он гэхэд эрчим хүчий хувьд ”тусгаар тогтносон” улс болоход чухал үр нөлөөтэй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа.   Энэ станц баригдсанаар баруун таван аймагт үйлдвэрлэл хөгжих, ШИНЭ ХОВД-ыг бүтээн байгуулах өргөн боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцсан юм. Ийнхүү өнгөрсөн нэг жилийн дотор хоёр ч удаа Ховд аймагт ирж, баруун бүсийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг гараанаас нь хөдөлгөсөнд Засгийн газрын тэргүүнд Ховдчууд гүн талархал дэвшүүлж байна.  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (103.212.118.157)
    deslegch Hurelsuhin ailchlal bolon amlaltuud MANgaruudin songuulin show bish gedegt itgej yadaj bna?komunistuud uuni umne iimerhuu show nileed heden udaa zohion baiguulsnig Hovdchuud erhbish sanaj baigaa bolov uu...
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (68.183.91.3)
    Хүүхдийн эмнэлэг баригдаж хүүхдийн эрүүл мэндэд анхаарч байгаад сувилагч миний бие баярлаж байгаага ерөнхий сайд болон нутгийн гишүүндээ хэлье Таны ажилд амжилт хүсье
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • ganaa (202.126.89.141)
    khovdoos yaaltchgui ajilaa hiideg turshlagatai gants gishuun ni byambatsogt yum oo
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.0.232.182)
    2023 он гэхэд эрчим хүчний хувьд ”тусгаар тогтносон” улс болно гэнэ үү. Сайхан сонсогдож байна шүү амжилт
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (72.35.247.103)
    Эрдэнэбүрэнгийн УЦС чинь 100 мВт хүчин чадалтай байх гэнэ. Тэгэхээр эрчим хүчний импортоос хараат байдал арилна гэсэн үг. Энэ том бүтээн байгуулалтыг хөдөлгөж буй У Хүрэлсүхэд, олон жил ярьж зүтгүүлсэн Бямбацогт гишүүндээ баярлалаа
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (195.154.179.182)
    Манай Ховдын 3 гишүүн ч гар сэтгэл нийлж ажилласаны хүч шүү дээ. Ялангуяа туршлагатай тулхтай Бямбаа гишүүндээ гялайлаа
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (185.245.84.202)
    ХОВДЫН ХӨГЖЛИЙН ҮҮД НЭЭГДЛЭЭ. ЭРДЭНЭБҮРЭН ЭРЧИМ ХШЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛЫГ АВЧИРНА ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ. БАРИЛГЫН ТАЛХ ГЭГДДЭГ ЦEМEНТИЙН ҮНЭ Ч АШГҮЙ ХЯМДРАХ НЬ. ОЛОН АЖЛЫН БАЙР ГАРВАЛ БИЛЛИАРД ТОГЛОЖ ГИЮҮРЧ ӨДРИЙГ ӨНГӨРӨӨДӨГ ЗАЛУУС ШАЛ ӨӨР БОЛНО БАЙХ ДАА. САЙН ЮМАНД САДАА МУНДАХГҮЙ ГЭГЧЭЭР ХООСОН ШҮҮМЖЛЭГЧИД ИХ БАЙГАА Ч ТЭДНИЙ ЧАЛЧАА ҮГИЙГ БҮҮ ТОО. БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ШИНЭ ХОВД МАНДАН БАДРАГ
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (165.227.36.122)
    Ховдын тэр гоё замаар явж байхдаа Бямбацогт ч овоо гар юмаа гэж бодож байсан одоо бүүр цемэнтийн үйлдвэр, усан цах станц. Ховд тасрахнээ.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (169.57.213.58)
    Эрдэнэбүрэнгийн УЦС, Цeмeнтийн үйлдвэр Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд баруун аймгийн иргэдээс авах том оноо шүү. Баярлалаа. Манай Ховдод 50 ортой хүүхдийн эмнэлэг барих болсон явдалд маш их талархаж байнаа
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • ховд (103.25.59.108)
    Бямбацогтын яриад байгаа ШИНЭ ХОВД-ын хамгийн том ажлууд ямар ч байсан гараанаас хөдөллөө. Одоо Малын гаралтай түүхий элийн цэвэрлэх байгууламжаа хурдан ашиглалтад оруулчихвал Ховд хөгжинө шүү
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • bravo (37.120.145.37)
    Бямбацогт гишүүн сайдыг дагуулаад явж байна уу даа
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Баруун 5 аймагтаа байхгүй үйлдвэр ашиглоалтад оржээ баяр хүргэе
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Ховдод хөгжлийн салхи сэвэлзэж гэж сайхан хэлжээ баяр хүргэе
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    1 цаг 48 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 14 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 18 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    3 цаг 56 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    4 цаг 13 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    4 цаг 33 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    4 цаг 36 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    5 цаг 37 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    5 цаг 48 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    6 цаг 41 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    6 цаг 44 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    7 цаг 45 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    8 цаг 32 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    8 цаг 47 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    9 цаг 28 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    9 цаг 52 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    9 цаг 55 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 1 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК