Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Нямдорж сайдад санал хүргүүлэв

2019-5-15
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтын зөрчил, хийдэл, хэрэгжилт болоод эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал, дүгнэлт хүргүүллээ.


АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

Эрүүгийн хууль шинэчлэгдэн, мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил шахам хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд уг хуулийн зарим заалт эрүүгийн эрх зүйн нийтлэг жишиг, суурь зарчимтай илт зөрчилдсөнөөс гадна хүний эрх, нийгмийн шударга ёсны хэм хэмжээ, агуулгыг алдагдуулах ноцтой үр дагавартай байсан нь тодорхой болоод байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд эрх зүйн шинэтгэл, хууль тогтоомжийн системчлэл болон гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг тодорхой асуудлуудаар бодлогын төлөвлөлт, боловсруулалт, дүн шинжилгээг хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхлэх үүрэгтэй.

Энэ үүргийнхээ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд болон яамны зүгээс эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд үүсээд байгаа ноцтой үр дагавар бүхий асуудлуудад гол анхаарлаа хандуулж, шуурхай ажиллах шаардлагатай юм.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг заахдаа дэлхийн улс орнуудад тогтсон нийтлэг жишгээс ангид байдлаар эрх зүйн алдаа хийдэлтэйгээр томьёолж хуульчилсан нь өнөөдрийн хүндрэл бэрхшээлийг бий болголоо. Тиймээс Эрүүгийн хуульд байгаа дараах асуудлыг анхаарч, зөрчил, хийдлийг нь засаж залруулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

Дэлхийн ихэнх улс оронд гэмт хэргийн ангилалтай нь уялдуулж хөөн хэлэлцэх хугацааг ямар нэгэн хийдэлгүйгээр тогтоодог байтал манай эрүүгийн хуульд гэмт хэргийн ангиллаас хамааралгүй зөвхөн хорих ялын шалгуураар хэт явцуу нөхцөлөөр тогтоосон;

Эрүүгийн хуулийн тусгай ангид зөвхөн торгох ялтай буюу хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолохыг орхигдуулсан;

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь мөн зүйлийн 2 дахь хэсгийн заалттай зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэнээс хойш энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл яллагдагчаар татаж болохгүй гэж заасан атлаа уг хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан нь хуулийн хэрэглээнд ойлгомжгүй, хүндрэлтэй байдал бий болгосон. Дээрх хоёр нөхцөл байдлыг чухам алинаар нь тооцох эсэхэд эргэлзээ төрөх нөхцөл бий болсон. Чухам ямар тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд хамруулах нь тодорхойгүйн дээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг яллагдагчаар татсанаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаа нь хөөн хэлэлцэх хугацаанд хэрхэн орж тооцох эсэхийг эрх зүйн ямар ч зохицуулалтгүй орхисон байна. Зүй нь ийм хоёрдмол утгатай заалт орсон тохиолдолд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг нь тогтоогоод хэргийг нь ял өгөхгүйгээр хэрэгсэхгүй болгох хандлага бий;

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг олон улсын жишиг, Эрүүгийн загвар хууль болон Герман, Франц, ОХУ зэрэг орнуудтай харьцуулахад харьцангуй богино хугацаагаар буюу хэт багаар тогтоосон;

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд, доод хязгаараас өөрөөр хуульчлагдсан нөхцөл эрүүгийн хуулийн тусгай ангид нь цөөнгүй тусгагдсан нь хөөн хэлэлцэх хугацааг тооцох, хэрэглэхэд түвэгтэй байдлыг бий болгосон. Жишээ нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх) 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Энэ гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны алийг авах нь ойлгомжгүй, эргэлзээтэй. Үүнтэй адил төстэй гэмт хэргүүдэд (17.1.1, 17.2.1, 17.3.1, 22.10.1 г.м) хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломж алдагдсан. Эрүүгийн хуульд хуульчлагдсан 209 төрлийн гэмт хэргээс 84 зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь эргэлзээтэй, хийдэл, зөрчилдөөнтэй байна;

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн илтэд зөрчилтэй, хийдэлтэй заалтуудаас шууд шалтгаалж мөрдөгч, прокурор, шүүгч нар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дур зоргоороо өөрсдийн үзэмжээр буруу тайлбарлан хэрэглэх зохисгүй практик бий болоход хүрч байна. Жишээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан. Үүний хүрээнд авч үзвэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг удирдлага болгон “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тухайн шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг тоолж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл бүрдэн, улмаар ял завших боломжийг нэмэгдүүлсэн.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэсэн заалтыг хуулийн төсөл хэлэлцэгдэх явцад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд тогтсон дэг, процедурыг зөрчин өөрчилж “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчилсөн.

Ингэснээр авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг субьектив санаа зорилгоор хэт удаашруулж гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял завших боломжийг олгох хүндрэл үүсэж байгаагаас гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтаг үндэслэлээр олон нийтийн анхаарлыг татсан цөөнгүй хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ноцтой нөхцөл бүрдээд байна.

Сүүлийн үед авлигын гэмт хэргүүд, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвараас зайлсхийх болон эдийн засгийн зарим гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удаашралтай явагдаж, шүүхээс буцах, олон дахин хойшлогдох зэргээр процесс ажиллагааг нь зориуд сунжруулах явдал түгээмэл болж байгаа нь үүний нэг илрэл бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын оролцсон 25 хүнд холбогдох авлигын хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь том нотолгоо боллоо.

Иймд Эрүүгийн хуулийн зөрчил, хийдлийг арилгах, эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгож сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авахыг хүсэхийн зэрэгцээ харгалзвал зохих дараах саналыг хүргүүлж байна.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно” гэснийг хүчингүй болгох;

Прокурор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг хүчингүй болгох. Учир нь тухайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хэрхэн хураах түүний хохирлыг хэрхэн тооцох эсэх нь орхигдсоор ирсэн;

Гэмт хэргийн ангиллаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоох. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлд хуульчилсан гэмт хэргийн ангиллын хийдэлтэй байдлыг эргэн харж, дахин шинээр уламжлалт ангилалтайгаа уялдуулж дахин ангилах шаардлагатай. Гэмт хэргийн ангилалтай уялдуулж түүний хөөн хэлэлцэх хугацааг тогтоосноор хорихоос бусад төрлийн ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжтой болно. Хэрэв гэмт хэргийн ангилалтай уялдуулах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэмт хэргээс бусад бүх хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох нарийвчилсан зохицуулалт оруулах, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг гол шалгуур болгон түүнд нийцүүлэхээс гадна хөөн хэлэлцэх хугацааны дээд, доод хэмжээг ихэсгэж хуульчлах.

Түүнчлэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа чухам яагаад, ямар үндэслэлээр ингэж удааширч, хэт сунжирсан байдлаар шалгагдаж, шийдэгдэж байгаа болон шүүхээс хэрэг буцах, шүүх хурал олон удаа хойшлогдох зэрэг нөхцөл байдлууд нь эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зэрэг холбогдох аливаа хууль тогтоомжийн хийдэл, зөрчилтэй холбоотой эсэхэд дүн шинжилгээ хийж, тухайн хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж, арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (59.153.112.50)
    Ц.Нямдорж сайд ба түүний хамаарал бүхий хүмүүсийн үл хөдлөх: -Эхнэр Долгормаа хотын төвд 3 байр, Гүнтэд 1 хаус -Хүү Анхбаяр 5 байр -Хүү Баясгалан 7 байр, Гүнтэд 2 хаус -Баясгалангийн эхнэр ХУД 3 байртай. -Нямдор өөрөө түрээсийн байранд... ийм л бн https://t.co/1qOe49qQN6
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Zochin (150.129.143.108)
    Ц.НЯМДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ САНАЛ НЭГДДЭГ БОЛСОН ДЭМЖЭЭД ЯВАХ БАЙЛГҮЙ .ХҮҮХЭДЭЭ ЭЛЧИНГЭЭР ЯВУУЛНА ДЭМЖНЭЭ ХӨӨ
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    2 цаг 34 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    2 цаг 40 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    3 цаг 35 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    3 цаг 46 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    5 цаг 18 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    5 цаг 34 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    5 цаг 44 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    5 цаг 45 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    6 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    6 цаг 24 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    6 цаг 34 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    6 цаг 45 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    21 цаг 13 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    Өчигдөр 11 цаг 20 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК